БАРИМТ 1
Тэр 29 настай.
БАРИМТ 2
АШУҮИС-ийг шүдний эмч мэргэжлээр төгссөн.
БАРИМТ 3
Шүдний эмч мэргэжлээрээ найм дахь жилдээ ажиллаж байгаа.
БАРИМТ 4
Уйдахыг хүсдэггүй, сонирхолтой зүйлд аз туршиж, шинийг эрэлхийлэх дуртай.
БАРИМТ 5
"Бүхнээ өгч хайрлах гээд байдаг сул талтай" гэж өөрийгөө тодорхойлсон.
БАРИМТ 6
Оюун санааны хувьд хүчтэй, ноён нуруутай, хажууд нь байхад түшигтэй эр хүнд татагддаг.
БАРИМТ 7
"Бат Дент" шүдний эмнэлэгт ажилладгийг нь мэдсэн шоуны үзэгчид түүнд шүдээ үзүүлэхээр оочирлож байгаа сурагтай.
БАРИМТ 8
Түүний өвөө нь "Соёл Эрдэнэ" хамтлагийг үүсгэн байгуулсан дөрвөн ятгачны нэг аж. Тэрбээр өвөөдөө ээжээсээ ч илүү хайртай гэж инстаграмм хуудсандаа бичжээ.
БАРИМТ 9
Инстаграмм дээр 58 мянга гаруй дагагчтай болжээ.
БАРИМТ 10
Чөлөөт цагаараа фото модел хийдэг.
БАРИМТ 11
Цэцэг бэлгэнд авах нь түүний хувьд бүх зүйл мэт.
Сэтгэгдэл (2)