NBA-ийн улирлын тоглолтууд шувтарч буй энэ үед багуудын өрсөлдөөн дээд цэгтээ хүрч, аваргын дайралт хийх багууд тодорхой болж эхэлсэнтэй холбогдуулан NBA-ийн 2024-2025 оны аваргаар тодрох боломжтой багуудын тухай мэдээллийг Монгол дахь 1xBet-ийн ажилчид бэлдсэнийг хүргэж байна.
УРТ ХУГАЦААНЫ ҮНЭЛГЭЭ
Улирлын тоглолтууд эхлэлээс өмнө Бостон Селтикс нь өрсөлдөгчгүй шахуу дахин аварга авах хэмжээний өндөр магадлалтай байсан. 10-аар сарын сүүлээр, өмнөх улирлын аваргаа хамгаалагч тэдний түрүүлэх боломжийн коэффициент 4.0 байв. Тэдний араас аварга авах магадлалтай багууд хоорондоо тун ойрхон коэффициенттай байсан боловч Бостон Селтиксээс хол хоцорсон байсан билээ: (Бага коэффициенттай байх юм бол аварга авах магадлал өндөртэй гэсэн үг)
Оклахома Сити Тандер – 8.5
Филадельфи 76 – 9.0
Денвер Наггетс – 9.5
Нью-Йорк Никс – 10.0
Миннесота Тимбервулвс – 11.0
Даллас Маверикс – 11.0
Харин өнөөдрийн байдлаар, бүх NBA багууд 70+ тоглолт хийсэн бөгөөд улрилын эхэн үытэй харьцуулахад аварга авах магадлалтай багуудын нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдсөн бөгөөд Филадельфи, Миннесота болон Даллас хотын багууд улирлын өмнөх хүлээлтүүдэд хүрэлгүй аваргын өрсөлдөөнөөс гарсан. Эдгээр багуудын 2024-25 улиралд түрүүлэх магадлал нь маш бага. Тэгэл одоогоор NBA-ийн аваргын төлөө хүчтэй өрсөлдөх 2 баг байгаа нь Оклахома Сити Тандер болон Бостон Селтикс. 1xBet Монгол нь Оклахомагийн ялалтыг 2.82 гэсэн коэффициентээр үнэлсэн бол Селтиксийн амжилтыг 3.08 гэж тогтоожээ.
БОСТОН СЕЛТИКС
Өмнөх жилийн аварга авсан бүрэлдэхүүнийхээ гол цөмийг хадгалж чадсан тэд NBA-ийн хамгийн зузаан бүрэлдэхүүнтэй багаар нэрлэгдэж байна. Ал Хорфорд, Деррик Уайт, Жейлен Браун, Жейсон Тэйтум, Жру Холидэй болон Кристапс Порзингис гэх тэдний шилдэг зургаан тоглолгчид нэг нэгнийхээ сул талуудыг төгс нөхөж, тоглолтын арга барилаа үргэлж сайжруулсаар ирсэн. Гэсэн хэдий ч, үзэгчдийн болон шинчээчдийн ерөнхий хандлага Бостон Селтиксийн эсрэг байгаа бөгөөд 2019 оноос хойш, NBA-ийн аварга гэх цолыг хамгаалсан баг гарч ирээгүй л байна.
ОКЛАХОМА СИТИ ТАНДЕР
Канад улс зөвхөн агуу хоккейн тоглогчдын төрдөг газар биш гэдгийг Оклахома Сити Тандер багийн лидер Шаи Гилжэус-Александэр үргэрлэн үзүүлж байна. Түүний хувьд энэ улиралд Тандерийн төлөө 32.8 оноо дундчилж байгаа бөгөөд NBA-ийн хамгийн өндөр оноо авсан тоглогчдын жагсаалтыг тэргүүлж байна. Оноо авалтаас гадна, тоглолт бүрт дунджаар 1.8 бөмбөг таслалт хийж байгаа гэх үзүүлэлт нь түүнийг хамгаалалтад хэр их нөлөө үзүүлдэг нэгэн гэдгийг харуулж байгаа. Оклахома Сити Тандер нь бүх 30 багийн дунд хамгийн өндөр ялалтын хувь (83.1)-тай бөгөөд Баруун бүсийг тэргүүлэгч баг юм.
ЛОС АНЖЕЛЕС ЛЕЙКЕРС
Лука Дончичийг нэгтгэснээр Лос Анжелес Лейкерс маш богино хугацаанд лигийн дунжаас дээгүүрх багаас аваргын төлөө өрсөлдөх чадвартай баг болон хувьсжээ. Хоёр сарын өмнө Лэйкерсийн аварга авах коэффициент 15.0 байсан бол, өнөөдөр 8.6 болон нэмэгдээд байна.
NBA-ийн ердийн улирлын шийдвэрлэх тоглолтуудыг 1xBet Монголтой хамт дагаж үзээрэй!
Сэтгэгдэл (1)