Боловсролын сайд П.Наранбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Зодоон болоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Зодоон гэдэг бол хоёр талаасаа зодолдохын нэр шүү дээ. Тийм балай юм юу гэж Төрийн ордонд болох билээ дээ. Зодооны хэмжээнд болсон тийм аймар зүйл байхгүй, ярилцаж байх явцад л ийм жижиг зүйл боллоо. 1.2 тэрбум төгрөгийн төслийн асуудал үүнд хамаагүй. 120 сургуульд хэрэгжиж байгаа төсөл бол өөрсдийнх нь зарцуулах зүйл. Өмнөх сайдын үед ч хэрэгжижи байсан төсөл. Сургуулийн менежмент сайжирч байж сургалтын чанар сайжирна шүү дээ.
Өчигдөр болсон үйл явдал дээр цагдаад гомдол мэдүүлээгүй. Санамсаргүй тохиолдлоор хөмсөг задарч, хоёр оёдол тавиулсан" гэлээ.
Сэтгэгдэл (5)