Монгол Улсын Засгийн газрын яамдад тус тусын санхүүгийн хэлтэс бий. Харин тэрхүү Санхүүгийн хэлтсээ "Газар" болгон өргөтгөж буй ганц яам бол Зам тээврийн яам. Энэ талаар тус яамны сайд Б.Дэлгэрсайханаас тодрууллаа.
Тэрбээр "Манай яам маш олон агентлагтай. Тухайлбал, Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, Авто тээврийн үндэсний төв, Авто замын хөгжлийн сан, МИАТ зэрэг энэ олон газруудын санхүүг зангидаж буй яам бол манайх.
Тиймээс хяналт шалгалтыг сайжруулах, зардлыг хэмнэх зорилгоор Санхүүгийн хэлтсээ "газар" болгож байгаа.
Санхүүгийн хэлтэс зургаан хүнтэй. Газар болсон гээд бүтэц, бүрэлдэхүүний хувьд өөрчлөлт ороогүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (8)