Бид та бүхэнд улирлын чансааг амжилтаараа тэргүүлж буй шилдэг 24 бөхийг танилцуулж байна.
Энэ улирлын чансааг 2024 оны есдүгээр сарын 08-нд болсон Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан, "Нутгийн Буян" группийн нэрэмжит барилдаанаас эхлэн тооцож байгаа юм. Үүнээс хойш Сар шинэ, Цэргийн баяр, Наурызын баяр зэрэг томоохон 20 орчим барилдаанд гаргасан амжилтаар нь бөхчүүдийг эрэмбэлжээ.
- Улсын аварга О.Хангай - 7250 оноо
- Улсын начин Э.Батмагнай - 6450 оноо
- Улсын заан М.Лхагвагэрэл - 6350 оноо
- Улсын начин Д.Амарсайхан - 5700 оноо
- Улсын заан С.Сүхбат - 5350 оноо
- Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун - 5250 оноо
- Улсын арслан Ц.Бямба-Отгон - 5100 оноо
- Аймгийн хурц арслан Д.Алтанцоож - 4600 оноо
- Улсын начин Б.Түмэндэмбэрэл - 4500 оноо
- Улсын арслан Б.Орхонбаяр - 4400 оноо
- Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр - 4400 оноо
- Улсын начин Л.Энхсаруул - 4350 оноо
- Улсын заан Д.Хүдэрбулга - 4000 оноо
- Улсын харцага Н.Золбоо - 3650 оноо
- Аймгийн арслан Ч.Алтангэрэл - 3600 оноо
- Улсын заан Б.Бат-Өлзий - 3550 оноо
- Улсын начин Б.Түвшинтөгс - 3350 оноо
- Аймгийн арслан Е.Көптилек - 3200 оноо
- Улсын начин Х.Цогтгэрэл - 3050 оноо
- Аймгийн арслан Ц.Төмөрцоож - 3000 оноо
- Улсын заан Б.Серик - 2950 оноо
- Аймгийн арслан Т.Төгсдөлгөөн - 2950 оноо
- Улсын харцага Г.Бадрах - 2850 оноо
- Улсын начин Т.Дүгэрдорж - 2850 оноо
Л.Баяр