Цагдаагийн ерөнхий газар нэгдүгээр сарын 09-өөс цахим орчин гарал үүсэл нь тодорхой бус, хаяг шошгын зөрчилтэй худалдаалагдаж буй архи, вискинд хяналт шалгалт хийжээ. Үүний хүрээнд 270 гаруй удаагийн зөрчилтэй үйлдлийг таслан зогсоож, 7000 гаруй литр согтууруулах ундааг шүүх шинжилгээнд явуулахад стандартын зөрчилтэй гарсан тул устгалд оруулжээ.
Мөн 200 орчим цахим хаягт шалгалт хийж, хаасан байна. Зөрчилтэй согтууруулах ундааг жинхэнэ бүтээгдэхүүнтэй төстэй харагдахуйц болгон хаяг шошгыг дуурайлган хийсэн байжээ.
Л.Сайнаа