Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлага чангаруулах, автомашины торгуулиа хугацаандаа төлсөн тохиолдолд торгуулийг 50 хувиар хөнгөлөх болон бусад зохицуулалтын талаар ХЗДХЯ-наас мэдээлэл өглөө. Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны дарга Б.Чинзориг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "2016 онд Эрүүл мэндийн сайд, Спортын сайдын хамтарсан журамаар амьсгал дахь хэмжээ 0.20 /промиль/ хувиас дээш байвал согтуу гэж үзье. Мөн цусан дахь хэмжээ 0.50 /промиль/ хувиас их байвал согтуу гэж үзэхээр туршилт хийж, баталсан. Үүнийг хуульд оруулж өгсөн. Төхөөрөмжөөр үзэхэд татгалзсан тохиолдолд цуснаас дээж авч шинжилгээний багууллагад шинжээч томилоод ажиллана" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)