Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг өнөөдөр хийж буй. Шүүх хуралдаанд Т.Бадамжунай тархиндаа цус харвасан учир ирэх боломжгүй хэмээн дараах хүсэлтийг ирүүлжээ.
Хүсэлтдээ "Есдүгээр сарын 24-ний өдөр тархиндаа цус харваж, зүүн хөл, гар, мөн хэл ярианы саажилттай болсны улмаас тухайн өдрөөс хойш эмнэлэгт байнгын хэвтэж, эмчилгээ хийлгэж байгаа. Биечлэн оролцох боломжгүй ч дараагийн шүүх хуралдаанд биечлэн оролцоно" гэжээ.
Сэтгэгдэл (1)