**************************************************************************************************************************************************************
Тухайн үедээ хамгийн тансаг зэрэглэлд тооцогдож байсан асар том Титаник хөлөг онгоц 1912 онд нууцлаг байдлаар живсэн нь одоо ч олны сонирхлыг татсан хэвээр байна. Гэвч энэ цаг үед хэрэгжиж буй "Усан доорх сканнер"-ын шинэ төсөл нь 1500 гаруй хүний амийг авч одсон эмгэнэлт явдлын талаарх хариулагдаагүй зарим асуултын хариултыг өгч магадгүй гэж түүхчид үзэж байна.
Тодруулбал, эрдэмтдийн баг далайн гүний газрын зураглалыг ашиглан хөлөг онгоцны дижитал хувилбарыг бүтээсэн гэж далайн гүн судлаач Магеллан лхагва гарагт хийсэн хэвлэлийн мэдэгдэлдээ дурджээ. Уг ажлыг өнгөрсөн оны зунаас эхлүүлсэн. Ингэснээр өдийг хүртэл нууц байгаа ослын шалтгааныг тогтоох боломж бүрдсэн байна. Энэ үеэр хөлөгт хэт ойртох хууль эрх зүйн нөхцөл боогдмол байсан боловч мөрдөн байцаагчид тэдний ажилд хүндэтгэлтэй хандсан ажээ.
Судалгааны багийнхан хөлөгөөс гурван миль орчмын бүхий л зүйлс болон сүйрэх үед тусгаарлагдсан нум, тэнхлэг зэргийг нарийн зураглаж чаджээ. Титаникийг 20 жилийн турш судалж буй шинжээч Пакс Стефенсон "Уг төслийн ачаар өмнө нь хэзээ ч харж байгаагүй чухал баримтуудыг олж авсан. Одоо бид сүйрлийн шалтгааныг олоход маш ойрхон байна" гэжээ.
Бас нэг ололт гэвэл хөлөг онгоцны сэнс дээрх серийн дугаарыг олж авсан явдал байв. Төслийн хүрээнд 715,000 зураг, 16 терабайт мэдээлэл цуглуулсан нь өмнө нь усан доор хийгдэж байсан 3D зураглалаас 10 дахин томд тооцогдож байна. Ажлын явцад байгаль цаг уурын хүндрэл зэрэг олон саад тулгарсан ч тэд амжилттай дуусгасан. Одоо хүмүүс уг дүрслэлийг ашиглан хөлгийн аль ч хэсэгт томруулан харж болохуйц болжээ.
Л.Сайнаа