Гуниг гэдэг гэр орон юм билээ гэж бодох зуур тэрхүү гэр орондоо түлээгүй суух, хүнсгүй байхын зовлон их ээ. Өөрийн цээж дотогш өчүүхэнч эргэлзээгүй орж амьдарч чаддаг гунигтай хүмүүстээ энэхүү нийтлэлийг зориулав.
1. Адар ширтэж өдөржин хэвтмээр санагдавч ажил хийж, амь зуух ёстойгоо ухаарах мөч...
2. Хавар ирэхээр яагаад ийм хөгийн байдаг байна аа. Юунд зовоод байгаагаа ч ойлгохгүй байх хэцүү.
3. Нэг л мэдэхэд хавар дуусаж байна. Нэг ч болтугай сайхан зүйл хийсэн билүү дээ. Хийсэн гэхдээ утгагүй зүйлс...
4. Бурхан хүнийг бүтээсэн нь учиртай бла бла. Намайг бүтээсэн нь ямар ч учиргүй, бас шалтгаангүй. Бурхан гэж хэн ч юм. Би ч юм билүү. Тийм бол хараал идэг.
5. Уугаад согтохгүй, согтсон ч нийгэмшиж үл чадна. "Өө, Ай даа хүний амьдрал" гээд дуулах гэхээр цааш үгийг нь мэдэхгүй юм.
6. Ажил маань олон хүнтэй уулзах шаардлага тавьдаг. Гэвч зожиг зан хөдлөөд байх үед яахаа мэдэхгүй нохой, мууртай уулзмаар санагдах үед...
7. "Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх" гэдэг дууг хэн зохиосон юм бол. Утгагүй юм. Юу нь тийм сайхан байгаа юм бол доо...
8. Арван жил, оюутан ангийн уулзалт, шинэ жил, цагаан сар гээд л ядаргаатай юм. Хүмүүсээс л хол амьдарвал болох нь тэр. Гэвч хорвоо хүнээр дүүрэн, би гунигаар дүүрэн байхад яалтай ч билээ дээ...
9. "Хаврын салхи хавирга нэвт" ч гэх шиг... Зүрх сэтгэл хөлдчихөөд удаж байхад амаа тат...
10. Ингээд л бодоход бүх зүйл утга алга. Хүмүүс бол хүн сүрэг. Сүргээсээ тасарсан янзага шиг бид цаг хугацааны идэш билээ...
Л.Сайнаа