2023 оны дөрөвдүгээр сарын 29-ний 20 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Шөнөдөө нийт нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас, өдөртөө нийт нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 хэмийн хүйтэн, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -2-оос +3 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэмийн дулаан байна. Өдөртөө Алтайн уулархаг нутаг болон Тэс голын хөндийгөөр 12-17 хэмийн дулаан, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 15-20 хэм дулаан, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм дулаан, бусад нутгаар 18-23 хэмийн дулаан байна.
УЛААНБААТАР ОРЧМООР: Хур тунадас орохгүй. Өдөртөө 21 хэм хүртэл дулаан, зарим хэсгээр үүлэрхэг. Салхи баруунаас секундэд 6-11 метр хүрнэ. Шөнөдөө 6 хэм хүртэл дулаан, ихэнх хэсгээр үүлэрхэг байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэмийн хүйтэн, өдөртөө 19-21 хэм хүртэл дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэмийн хүйтэн, өдөртөө 18-20 хэм дулаан байна.