Бодсон санаснаа дуугаараа илэрхийлдэг реппер Gee өөрийнхөө амьдралыг дуу хөгжимгүйгээр төсөөлж чаддаггүй гэнэ. Сэтгүүлч, зураглаач мэргэжилтэй тэрээр 1999 оноос сонирхож эхэлсэн хип хопдоо үнэнч байна гэж ярьдаг. Зарим хүмүүс түүнийг дуу дуулах биш хараал урсгадаг гэдэг ч зарим нь түүнийг үлгэр дуурайллаа болгосон байдаг. 24tsag.mn реппер "Gee"-ийн сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
1. Реппер Gee буюу Төгсжаргалын Мөнх-Эрдэнэ. 188 см өндөр, 88 кг жинтэй. Тэрээр өөрийн эх оронч үзлээ энэ хэмжээсээрээ хэмждэг.
2. 1999 оноос хип хопийг сонирхож эхэлсэн. Үхэн үхтлээ энэ урлагтаа үнэнч байх бодолтой явдаг.
3. Маш сонирхолтой баримт: Түүний facebook намтарт оруулсан мэдээллээр бол Gee нь Нийслэлийн III төрөхөд төрсөн тэрээр 1,2-р ангиа Өвөрхангай аймагт төгссөн гэнэ. Учир нь бага байхдаа тэрээр аавыгаа дагаж Өвөрхангай аймгийн 256-р цэргийн анги руу нүүсэн аж. Улмаар 1992 онд хотод эргэн ирж 3-р ангиа 53-р сургуульд, 4-р ангиа 44-р сургуульд, 5-р ангиа Монгол 3-р сургуульд, 6-р ангиа 80-р -р сургуульд, 7,8-р ангиа 36-р сургуульд, 9,10-р ангиа 81-р сургуульд тус тус суралцаж төгссөн байна.
4. Тэрээр Радио телевизийн дээд сургуулийг сэтгүүлч оператар мэргэжлээр 2005 онд төгссөн.
5. Өөрийнх нь хэлснээр “Gee” гэдэг нь түүний нэр биш хоч гэнэ. Энэ хочийг түүнд найзууд нь өгчээ. “Gee” гэдэг нь "Гайхалтай" гэсэн утгатай үг гэнэ.
6.
Gee анх реп хийхгүй зөвхөн үгийг нь бичдэг байжээ. Нэг өдөр үглэх шаардлага гарсны дагуу үглэжээ. Тэгээд л найзууд нь Gee гэж уулга алджээ.
7. Реппер Gee өөрийгөө үндэсхэрэг үзэлтэн гэдэг. Тэрээр цаг нь ирэхээр энэ биеэ эх орондоо зориулж чадна гэж хэлдэг.
8. Бөөгийн сахиус зүүдэг. Гэхдээ Gee бөө биш. Бөөгийн шашин мөргөлд итгэдэг нэгэн. Түүний хүзүүн дэх сахиус нь тэнгэр газрыг бэлгэддэг аж.
9. Gee хуучны машинуудад дуртай. Тиймээс ч 1980 оны өвгөн
бенз унадаг.
10. Gee өөрийгөө компьютер тоглоомын улаан, ногоон гаж донтон гэжээ. Мөн чөлөөт цаг гарвал хөлбөмбөг, сагс тоглох дуртай аж.
11. Дуучин Маралжингоотой нэг хэсэг үерхэж байсан ч удалгүй салсан. “Gee”-ээс сэтгүүлч энэ талаар асуухад “Салж нийлдэг бусад хостой л адилхан. Амьдралынхаа ханийг хайж байсан. Бид хоёр хоорондоо таарч тохироогүй. Тэгээд л тохирохгүй юм байна. Больё гээд л больчихсон. Одоо бол би ханиа олчихсон” гэж хариулжээ.
12. Тэрээр эхнэр охинтой. Эхнэртээ халамжтай байхыг хичээдэг гэж нэгэн ярилцлагадаа дурджээ.
13. Хайр гэдэг нь түүнийхээр золиос, өвдөлт бас жаргал аж. "Хайртай зүйрлэхийн төлөө хүн бүх юмаа золиосолдог. Хайрыг өвдөлтөөр мэдэрдэг. Тэгээд өвдөлт нь жаргал болдог. Яагаад гэвэл хүн өвдөж байгаа учраас жаргадаг, гар нь халтартаж байгаа учраас хүн МӨНГӨ олдог" гэж Gee ярьжээ.
14. Түүний биеийн тэн хагасыг шивээс эзэлдэг. Хоёр мөр, шуу, гар, цээж, нуруу, хүзүүний ар, дагз гээд маш олон газартаа шивээс хийлгэжээ. Шивээс бүр нь утга агуулгатай. Жишээ нь баруун гарын шуун дээрх шивээс нь мөнгөнөөс хараат бус байх, оюун санааныхаа эрх чөлөөг мөнгөнөөс хамгаална гэсэн билэгдэлтэй.
15.
“Gee” сэтгэл хөдлөл багатай, романтик биш гэж өөрийгөө тодорхойлжээ. Гэхдээ тэр "Хүн шиг хүн байх" гэж хичээдэг.
16. Түүний ихэнх дуу нь хараалын үгтэй. Тэрээр юу хэлмээр байна, тэр эмоциороо л дуугаа бичдэг гэнэ. Ямар нэгэн байдлаар ингээд хэлчихбэл тэр хүн намайг ингээд бодчих болов уу? гэж дуу хийдэггүй аж.
17. Тэрээр гутал пүүзэндээ анхаардагүй, хамгийн хямд, таалагдсан хувцасыг л сонгодог гэж телевизийн шууд нэвтрүүлгээр ярьж байлаа. Бүр арван мянгын цамцыг хямдарлаар нь авч өмсдөг гэсэн.
18. Gee реппер Цэцээтэй үргэлж дуугаараа тулалддаг. Тэрээр энэ талаараа “Цэцэнбилэг гэж нэг залуу гэв гэнэт гарч ирээд "Vanquish, Цэцээ, Gee чи зайл. Хашаандаа очиж банхраа хоолло. Юу хийгээд байгаа юм" гээд эхлэхээр нь би гайхсан. Мань эр бүтэн жил намайг дуулсан. Би тэсээгүй. Өт хүртэл биеэ хамгаалж хатгахаар хөдөлдөг. Сүүлдээ тэссэнгүй, тэвчсэнгүй. Тэгээд би өөрт нь хэлсэн. "Пүүз, пүүз л гэнэ. Ая хулгайлж байхаар пүүз цуглуулдаг мөнгөөрөө ая хийлгээч гэж зөвлөгөө өгсөн” гэжээ.
19. Тэрээр дууныхаа үгээр бие биенээ хайрла, биенээ хайрлавал хүчтэй байж чадна гэдгийг сануулахыг хичээдэг гэнэ. Тэрбээр нэгэн шоу тоглолтонд нэрт яруу найрагч О.Дашбалбарын зурагтай, түүнийг "Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ" үгтэй өвөрмөц цамцаар гоёсон байв.
20. Түүнийг хүмүүс “ална” гэж сүрдүүлдэг гэнэ. Гэхдээ тэр “Үхтлээ үгээ хэлнэ” гэсэн уриатай.
21. Тэрээр монголын реппер гэж өөрийгөө хэлдэг ч хэт туйлшрахыг хүсдэггүй гэнэ. Түүнийг зарим хүмүүс Бөмбөгөр худалдааны төв болон Монгол барааны дэлгүүрээс хувцсаа авдаг гэж ярьж байсан удаатай.
22. Таван цомог гаргасан. Жонон хамтлагтай хамтран уран бүтээл туурвиж байсан. “Ээжийн дайсан” киноны Hip Hop sound track дээр ажиллажээ.
23. Миний нутгийг надад үлдээ" хэмээн дуулдаг реппер Gee -д улс төрийн намуудаас сурталчилгаанд оролцох санал олонтаа ирж буй гэнэ. Гэсэн ч реппер залуу уг саналаас эрс татгалзаж байсан байна.
24. Нийгмийн ажилд маш идэвхтэй оролцдог. Асрамжийн газрын хүүхдүүдэд тусалж ногоон хөгжлийн төлөө хамтдаа нэгдэж байсан. Хамгийн сүүлд Onyx хамтлагийг урьж авчирсан ч амжилт олоогүй юм.

24tsag.mn
.
Сэтгэгдэл (10)