Нийслэлийн цагдаагийн удирдах газраас МУГЖ Д.Сосорбарамын үүдэнд жагссан, Богд уулнаас тарвага агнасан хэргийг илрүүлсэн, их хэмжээний үнэт эдлэл гаалиар нэвтрүүлсэн хэргийг илрүүлсэн болон цэргийн албан хаагч тогонд цохиулж нас барсан хэргүүдийг шалгаж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр МУГЖ Д.Сосорбарамын үүдэнд жагссан асуудлаар мэдээлэхдээ "Өнгөрсөн ням гарагт Хан-уул дүүргийн 11-р хороо буюу Зайсангийн аманд нэр бүхий иргэний хашааны гадна хэсэгт багтай иргэд цугларсан. Энэ нь цахим орчинд тавигдсан. Энэ үйлдлийг Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Одоогоор ямар нэг тодорхой шийдвэр гараагүй.
Хуулиараа ямар нэг жагсаал цуглаан хийх журмыг хуулиар зохицуулдаг. Жагсаал цуглаан хийх мэдэгдлээ тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргад мэдэгдэж, бүртгүүлэх хуулийн зохицуулалттай. Тиймээс иргэд энэхүү хуулийн заалтаа мөрдөхийг анхааруулж байна.
Багтай хүмүүс жагсахдаа тухайн иргэдийг заналхийлсэн зүйл тогтоогдоогүй. Эх орон нэгдэл гэсэн нэртэй цахим хуудсанд хоёр удаагийн бичлэг тавигдсан. Амь насанд халдана гэсэн яриа, үйлдэл гаргаагүй” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)