Хятадын иргэний нисэхийн холбогдох журмын дагуу 2022 оны долоодугаар сарын 19-ны СА902 Улаанбаатар-Хөххот чиглэлийн нислэгээр ирсэн зарим иргэдээс Ковид-19-ийн халдварын тохиолдол илэрсэн тул наймдугаар сарын 8-наас дөрвөн удаагийн нислэг буюу хоёр сарын хугацаанд нислэгийг зогсоох шийдвэр гаргасан байна.