

1. “Илүү сартай зун”-ы Галбадрах, “Атга нөж” жүжгийн Чингис хаан, Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн дүрийг түүнээс өөр жүжигчин бүтээснээр төсөөлөхийн аргагүй. 10 гаруй уран сайхны кинонд тоглосон.
2. Хүн гэдэг байгаль эх, төрж өссөн нутаг устайгаа хүйн холбоотой байдаг гэдэг. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Товгорын бууц хэмээх буйдхан газарт 1958 оны өвлийн жавартай нэгэн үдэш Догмодын Сосорбарам мэндэлжээ.
3. Түүний аав Баянхонгорын аймгийн арслан. Харин ээж нь жирийн л нэг цэвэрлэгч эмэгтэй. Хар нялхаасаа л эмээ, өвөө дээрээ өсч, эмэг эхийнхээ хоосон хөхийг л хөхөж хүн болсон гэдэг. Эмээ нь их л хөнгөн шингэн, овсгоотой, уртын дуу сайхан дуулчихдаг хүн байжээ.
4. Өвөө эмээгийн гар дээр өссөн хүү Баян-Овоо сумын бага сургуулийн босго алхав. Д.Сосорбарам сургуульд байхын л шүлэг уншина, дуу дуулна. Таван онцын эзэн болж ангидаа толгой цохисон авьяастай нэгэн байжээ. Тэр ч бүү хэл, сурагчдын зөвлөлийн дарга, бүлгэмийн даргаар сонгогдож байсан учраас наймдугаар ангиа төгсөөд нэг жил багшаар ажиллаж байсан санж.

5. 1975 оны бүх ард түмний урлагийн үзлэгт орж алтан медаль авчээ. Ингээд энэ үеэс авьяас билэг нь тодорч, тэр хавартаа л аймаг, улс, бүсийн урлагийн уралдаануудад оролцож, нэг жилийн дотор тавын зэрэг медалиар энгэрээ мялаасан гэх. Ингэж л сурагч Д.Сосорбарам урлагт дийлдэн УБДС-ын кино драмын ангид 1978 онд элсэн оржээ. Элсэлтийн шалгалт нь тийм ч амар байгаагүй бөгөөд Баянхонгороос шалгуулсан 400 гаруй хүүхдээс дөрвөн хүүхэд тэнцсэний нэг нь одоогийн гавьяат маань байжээ. Ингээд унаган авьяас нь оюутан ахуйд нь улам бүр хурцлагдаж тэрээр Драмын театрт ажиллах болсон гэдэг.
6. Тэрбээр нэгэнтээ “УБДС-ийн кинодрамын ангийг хамт төгссөн 27 хүнээс хоёрхон жүжигчин гарсан. Нэг нь Сүххуяг, нөгөө нь би” гэж бардам аргагүй хэлсэн байдаг. Тэдний ангиас яг жүжигчнийхээ ажлыг хийгээд ард түмэнд хүрэхээр дүр бүтээсэн нь гэвэл Ж.Сүххуяг, Д.Сосорбарам хоёр аж. Бас найруулагчийнхаа хувьд нэлээд амжилттай яваа нэг хүн нь Найдандорж юм.

8. Чингист тоглохгүй болсноо сэтгүүлчдэд мэдэгдсэнийхээ дараа гэртээ очоод хашхирч орилж, хамаг хөлс нь цутгаж, нулимс нь сул асгаран ёстой л бүх биеэрээ уйлсан гэдэг. Бас бор дарс хүртсэн ч байж.. Тэгээд бүр энэхүү байдал нь долоо хоног л үргэлжилжээ. Ингээд байж байтал “Атга нөж” жүжигт Чингис хааны дүрд тоглох санал хүрээд ирсэн аж. Ингээд Баатар найруулагч санал тавьж, Б.Лхагвасүрэн гуай зоригжуулж, ятгаснаар “Атга нөж” жүжгийн Чингис хааны дүр амилжээ.
9. Хэдийгээр Япон Монголын хамтарсан Чингис хаан кинонд тоглох нь бүтэлгүйтсэн ч гэлээ энэ Чингис хааны дүр нь түүнд асар их эрч хүч, алдар нэр, урам авчирсан гэдэг. Тиймдээ ч 2007 онд тайзны урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза”-гаас хамгийн дээд шагналыг нь энэ л дүрээрээ авсан. Мөн “Бодь цамхаг” компаний ивээн тэтгэдэг, Лувсанвандан сангийнхан урлаг уран сайхны салбарт хийсэн даацтай бүтээлд өгдөг шагналаа 2008 онд түүнд өгсөн аж. Энэ шагналын цом нь 10 сая төгрөг дагуулсан байжээ.

10. Түүнийг МоАХ-г үүсгэн байгуулагчдын нэг гэдгийг бүгд мэднэ. Анхны их хурлынх нь илтгэлийг ч тэр тавьсан. Ер нь Ардчилсан холбооны хурал болгоны төгсгөлийн үгийг заавал хэлдэг байсныг санаж байгаа байх аа. Элбэгдорж цуглаанаа эхлэнэ, хаана. Хаахын өмнө харин Д.Сосорбарам үг хэлдэг байлаа.
11. Түүний ард байсан, арын албыг нь даадаг хань Б.Нинжбадгар нь Монголчуудын хувьд хэдийнээ эчнээ танил болсон. Драмын жүжигчин мэргэжилтэй Б.Нинжбадгартайгаа 22 насандаа учирч голомтоо бадраасан гэдэг. Айл айлын өрөө хөлсөлж, чемодантай хувцаснаас өөр хөрөнгөгүй нийлсэн ч тэд хайр сэтгэлийнхээ хүчээр өнөөдрийн амьдралд хүрсэн. Үнэхээр ч гавьяатын өдий зэрэгтэй яваа нь эхнэрийнх нь хүч гэдэг.
12. Ааштай амтай гэгддэг Б.Нинжбадгар гуай ханийнхаа төлөө харанхуй шөнөөр ч хоол бариад гүйж очдог хүн аж. Халамж хайрандаа бөмбөрүүлдэг гэргийгээ тэрээр “хонгор оо” гэж өхөөрддөг гэнэ шүү. Ханилаад 25 жилийн дараа мөнгөн хуримаа хүүгийнхээ хуримтай давхцуулан хийсэн хосууд эгээ л нэг хүн шиг болсон гэдэг нь арга ч үгүй биз. Одоо бол гуч гаруй жил болчихож. Сонирхуулахад Д.Сосорбарам гуай сүүлийн үед ханиа “миний хүү” гэх болжээ.

14. Тэд хоёр сайхан үртэй. Хөгжим тоглодог, дуулдаг бүжиглэдэг гээд тэд нь ч бас урлагийн авьяастай. Том хүү нь гурван хүүхэдтэй болж, эцэг эхээ хошуу дэвсэх ач нартай болгосон. Чанга хатуу ааштай гэгддэг тэд ёстой л хэлгүй, хөлгүй болдог гэнэ. Хэний ч үгэнд ордоггүй дийлддэггүй нөхөр ашгүй нам дарагдах юмтай боллоо гэж гавьяатын найзууд сүүлийн үед хошигнодог болоод байгаа гэсэн.

15. “Товгор гэж нэртэй уулын орой дээр шахам эхийн хэвлийгээс уначихаад, амьдралдаа намгар явбал утгагүй шүү, нөхөр Сосорбарам гуай” гэж тэрээр нэгэнтээ өөртөө хэлж, сайн сайхан өнгөтэй өөдтэй явах ташуур өгдөг байсан. Одоо ч гэсэн. Товгор бууцын арын шил дор Хөх бүрдийн нуур гэж бий. Хэзээ ч доошоогоо газар луу ширгэж хатаагүй бас ердөө ч тасардаггүй. Зэгсийг нь хадах зэргээр амьтан хүн хайр гамгүй хандаад байхад ч байж л байдаг гэж нутгийн олон хуучилна. Хүн бүхэн мэндэлсэн цэгтээ эргэж очиж байваас, мэндэлсэн цэгээсээ мэдрэмж авч, тэрийгээ олж харж чадаж байваас эх орон эцэс төгсгөлгүй, өнө мөнхөд байх зүйлээ гэдэг. Тиймдээ ч гавьяат маань тэр л цэгтээ очиж эрч хүчээ сэлбэн нутгийн салхиар цээж дүүрэн амьсгалах хамгийн дуртай.
16. Жүжигчин Д.Сосорбарам эхнэрийнхээ нэр дээр "Ард" кинотеатрыг худалдаж авсан бөгөөд "Анод" банкинд гурван тэрбум төгрөгөөр зарсан гэдэг.
17. Тэрээр өмнө нь Догшин хутагтын сахиус кинонд Монголын сайхан бүсгүйтэй нүцгэн зураг авахуулж байсан.


19. УГЖ Б.Батзаяа, Д.Сосорбарам, УГЗ Ч.Найдандорж. Энэ гурван эрхмийг танихгүй хүн Монголд байхгүй. Найдаа найруулагч нэг байрны "ах" Батзаяаг дагаж 4-р ангидаа урлагт анх хөл тавьсан аж. Тэгвэл Найдаа найруулагч оюутны байранд төрийн шагналт Д.Сосорбарамтай дөрвөн жил нэг өрөөнд амьдарсан юм билээ. Ингээд тэр гурав үй зайгүй андууд гэсэн шүү.
20. Багын яриа хөөрөө элбэгтэй шооч тэрээр "амнаасаа" болж алган боовны амт хүртэх нь олонтаа. Захирлынхаа өрөөнд хоёр цаг толгой дээрээ сандал өргөж зогсон “хүмүүжсэн”-ээр хаширсан гэдэг. Монголын урлагийн түүчээ болсон цөс ихт гурван эрийн хувь заяаны учигийн нэгээхэн хэсэг энэ буюу.

22. Шагналаа аваад хэлсэн үг: Үзэл бодол, үйл хэрэгтээ үнэнч явсны минь төлөө шагналаа гэж ойлгож байна. Улс болоод хэн нэгний хэлснээр бус, өөрс дийн сэтгэлийн дуудлагаар уран бүтээлээ туурвисны төлөө өгч байгаа шагнал гэж Ерөнхийлөгч хэлнэ лээ. Эрх чөлөөнд, оюун санаанд өөрчлөлт хийсний төлөө оноосон шагнал гэж талархаж хүлээн авлаа” гэв.
23. МУГЖ Догмидын Сосорбарам улс төр, урлаг хоёрыг ухааныхаа хүчээр зохицуулж яваа гайхамшигтай хүн хэмээн нөхөд нь үнэлдэг. Одоо тэрбээр МУ-ын Ерөнхийлөгчийн урлаг, соёлын зөвлөхийн албыг хашиж байгаа бөгөөд япончуудтай нийлж “Ард” кино театрын буурин дээр сонгодог театр барих мөрөөдөлдөө автан сонгуулийн дараахнаас ажилдаа ороод байгаа гэсэн.
24. Түүний байгаа байдал, уран бүтээлчийн дүр, биеэ авч явж байгаа зэргээс нь болоод хүүхэд байхаас нь эхлэж янз бүрийн хоч нэр хайрлаж явсан бөгөөд хамгийн сүүлд түүнийг “Сагсуу хар” хэмээн нэрлэх болжээ. Угаасаа сайн, муу үгийг дуулаад сурчихсан эрхэм Гавъяат маань энэ хочоо миний 13 дахь нэр хэмээн тун бахархалтайгаар найз нөхөддөө ярьж инээж явна.

“Өнө Мөнх” орон, “Цагийн аяс” -“Увертюра” хамтлагийг Д.Сосорбарам эх барьж авсан

Монгол ёсолгоо
/24tsag.mn/
Сэтгэгдэл (66)