Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотод өглөө ажилдаа гарахад, орой гэртээ ирэхэд хүмүүсийн үнэтэй цагийг үрж, духны арьсыг үрчийлгэдэг замын түгжрэл гэж улиг болсон хэрнээ ужгирч буй асуудал байна. Уур барсан замын түгжрэлийг багасгах гэж хотын захиргаанаас зарим ажил хийж байгаа ч дорвитой үр дүн гарч, зам сийрэгжихгүй л байна. 24tsag.mn замын түгжрэлийг багасгахад нөлөөлөх 24 санааг хүргэж байна. Та ч бас өөрийн санаагаа нэмэрлээрэй.
1.Замын нүхэн гарцын тоог нэмэх. Улаанбаатар хотод МУБИС, Хүнсний 20-р дугаар дэлгүүрийн ойролцоо гэх мэт цөөхөн байдаг нүхэн гарц замын түгжрэлийг мэдэгдэхүйц бууруулдаг. Тухайлбал МУБИС-ийн нүхэн гарцыг байгуулснаар тэнд гардаг ослын тоо эрс багассан.
2. Жилийн жилд зам хааж засдаг их засвараа чанартай болгох. Замын энхэл, донхол нүх машин тэргийг эвдэх тул машинаа хайрладаг жолооч мөлхөх шахуу тойрч гардаг. Зам засварыг сайжрууъя.
3.Тѳв рүү тэмүүлэх биш, тѳвѳѳс зугтах урсгал бий болгох. Том тойргийн ѳргѳн зам бий болгож хѳдѳлгѳѳний хүндийн тѳвийг гадагш татах.
4.Камержуулах. Манайд хэрэгжиж эхлээд байгаа автобусны нэгдүгээр эгнээнд камераар хяналт тавих. Улаанбаатарт ийм дүрэм мөрдөгдөж эхэлсэн ч автобусны эгнээ рүү “гулсаж” орох жолооч нар цөөнгүй. Тэднийг камераар хянаж, тогууль ноогдуулвал автобус улам хурдан унаа болно.
5.Гэрлэн дохиогүй газар явган хүн гарцан дээрээ давуу эрхтэй гэдэг хууль манайд бий. Ийм тохиололд машин, хүмүүс нь бие биенээсээ өрсөх гэж хурдалсаар осол гарах нь элбэг байна. Тиймээс зарим орнуудын туршлагаар явган хүний гарцыг тодоор будаж, хурд сааруулагч шиг арай өндөр хийж, дэргэд нь сайн тэмдэглэгээ хийж болох юм.
6.Лондон хотын бэлэг тэмдэг болсон давхар автобус бол замын түгжрэлийг шийдэх нэг арга. Манайх дуабус үйлдвэрлэж эхэлсэн юм чинь түүнийгээ яагаад хоёр давхар болгож болохгүй гэж?
7. Машины тоог багасгахын тулд машины татварыг нэмэх.
8. Зарим замын түгжрэлд “баригдсан” хотуудад нэг гэр бүлд тэдэн машин байна гэж квот тогтоож өгдөг туршлага байдаг аж.
9.Машин бол техник хэрэгсэл. Тиймээс жолооч нар машинаа дүрмийн дагуу барьж хөдөлгөөнд оролцох нь ямарваа ослоос урьдчилан сэргийлнэ. Өөрөөр хэлбэл та хэн нэгэн ууртай жолоочоос болж үнэтэй цагаа алдахгүй.
10. Японы Токио хотод замын түгжрэлээ шийдэхийн тулд дахин хот төлөвлөх төслийг 20 жил хэрэгжүүлжээ. Улаанбаатарт одоогоор энэ боломжгүй ч шинээр баригдах байшин барилга, замын байрлалаа сайн төлөвлөх хэрэгтэй гэдэгт олон хүн санал нийлэх байх.
11.Ахлах ангийн хүүхдүүдэд жолооны хичээл орж, төгсөхдөө дүрэм биелүүлдэг сайн жолоочтой болгох нь ирээдүйн замын түгжрэлийг багасгах урьдчилсан арга хэмжээ гэдэг.
12. Метрополис хотод метро хамгийн хэрэгтэй, ашигтай тээврийн хэрэгсэл. Улаанбаатар 2020 оны буюу 8 жилийн дараа метротой болно хэмээн мөрөөдөж байна. Үүнд 1,5 тэрбум ам.доллар зарцуулах бөгөөд 18 километр урттай, баруунаас зүүн тийш Энхтайвны өргөн чөлөөний дагуу шулуун тэнхлэгт тавигдана. Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл 6 км орчим зам нь газар доогуур, бусад хэсэгт нь өргөгдсөн гүүрэн хэлбэрээр тавигдах зураг төсөл гаргаад байгаа юм.
13.Улаанбаатар хотод автомашины олон давхар зогсоол аль болох олныг байгуулах хэрэгтэйг Японы мэргэжилтнүүд зөвлөж байна.
14.Жилийн дөрвөн улиралтай манайд хавар, зуны дулаахан өдрүүдэд дугуй, мопед, мотоцикл унадаг иргэдийн тоог нэмэх. Хүүхэд залуучуудыг үүнд уриалж, дугуй, мото спортыг хөгжүүлэх бүрэн боломж бий юм шүү.
15. Зарим хотод оргил цагаар зарим төв замын машины урсгалыг хязгаарлах аргыг хэрэглэдэг. Цагдаа нар замд түгжрэл үүсэхүйц бол эхний хэсэг машин явсны дараа дараагийн урсгалыг явуулах гэх мэтээр зохицуулах арга байдаг аж.
16. Монголд хэрэгжүүлэхэд хол сонсогдож байгаа ч зарим орны том байгууллага ажилчдаа нисдэг тэргээр зөөх санаа гаргасан байдаг.
17.Замын хөдөлгөөний талаарх мэдээллээр жолооч нарыг сайтар хангах. Хаана, ямар зам түгжрэлтэй байгаа мөн аль зам сэлүүхэн байгааг фм, радиогоор сонсож хэвших.
18.Үүрэн телефоны операторуудтай хамтарч замын мэдээллэл, зургийг гар утаснаасаа харах программ, техникийг судалж болох юм.
19.Түгжирсэн жолооч нарын хажуугаар дуу аялан алхах боломжтой тийм явган хүний замтай болох.
20. Зуны турш налайчихаад оюутан, сурагчид хичээлдээ ордог намар цагаар замаа засдаг муу зуршил манайд бий. Хэрэв замаа сэлүүхэн зунаар засчихвал ингэж зам хааж, түгжрэлийг “хөхүүлэн дэмжихгүй”.
21.Осол гарсан тохиолдолд манай жолооч нар асуудлаа шийдэхийн оронд муудалцаад зогсчихдог. Даруй цагдаад хандах, эсвэл зохицож бусаддаа төвөг удахгүй байх нь бас нэг түгжрэлийг бууруулах санаа.
22.Хуучин машины замын хөдөлгөөнд оролцох оныг багасгаж, машины тоог цөөрүүлэх аргыг зарим орон хэрэглэдэг.
23. Ажил, сургуульдаа цагаасаа 10 минутын өмнө гарах нь таныг хоцрох эсвэл бөөгнөрсөн түгжрэл рүү орохоос хамгаална.
24. 24 дэх санааг танд үлдээе. Улаанбаатар хотын уур барсан замын түгжрэлийг яаж багасгаж болох вэ?

Б.Баяр /24tsag.mn/
Сэтгэгдэл (46)