
Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний цахим үнэмлэхийг хэвлэж
байгаа. Шинэ үнэмлэх дээр иргэдийн овог, нэр, төрсөн он,сар, регистрийн
дугаар байх ч албан бичиг бөглөхөд хамгийн эхэнд шаарддаг үнэмлэхний
дугаар байхгүй юм билээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний цахим үнэмлэхийг хэвлэж байгаа. Шинэ үнэмлэх дээр иргэдийн овог, нэр, төрсөн он,сар, регистрийн дугаар байх ч албан бичиг бөглөхөд хамгийн эхэнд шаарддаг үнэмлэхний дугаар байхгүй юм билээ. Орон нутгийн засаг захиргааныхан цахим үнэмлэхийг ирэх сарын 21-нд болох орон нутгийн сонгуулийн өмнө тарааж дуусгах үүрэг аваад ажиллаж байгаа.
Цахим үнэмлэхээ авсан иргэд хуучин үнэмлэхээ хүчингүй болгуулах учиртай. Иргэдэд цахим үнэмлэх тараах ажил эрчимтэй явагдаж байгаа тул арилжааны банкууд хуучин үнэмлэхээр үйлчлэхээ зогсоожээ. Шинэ үнэмлэх авсан иргэд албан бичиг бөглөхдөө регистрийн дугаараа бичихийг хороо хориныхон зөвлөж байна. Шинэ он гарахад цахим үнэмлэхийг унших төхөөрөмжийг оруулж, үйлчилгээний байгууллагуудад суурилуулахаар болсон байна.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (3)