

Өнөөдрийн байдлаар 18 аймаг, нийслэлийн 4 дүүргийн иргэдийн иргэний цахим үнэмлэх хэвлэх ажил бүрэн дуусаад байна.
Иймээс дээрх аймаг, нийслэл дүүргийн иргэд маргааш зохион байгуулагдах Нээлттэй хаалганы өдөр оршин суугаа баг, хороон дээрээ очиж цахим үнэмлэхээ авахыг тус газраас уриалж байна.
Иргэд цахим үнэмлэхээ авахдаа өөрийн иргэний үнэмлэхээ авч очно. Харин иргэний үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн бол иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа, лавлагаа аваагүй иргэд холбогдох бичиг баримтын хамт оршин суугаа баг, хорооноосоо иргэний цахим үнэмлэхээ авах боломжтой.
Нээлттэй хаалганы өдрөөр Улсын бүртгэлийн ерөнхий газар улсын хэмжээнд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж иргэдэд цахим үнэмлэх олгохоос гадна бусад ажлын өдрүүдэд үзүүлдэг иргэний гэр бүлийн байдлын найман төрлийн бүртгэл болон, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, гадаад паспорт шинээр авах, хугацааны сунгалт хийх , архивын лавлагаа олгох зэрэг бүхий л үйлчилгээг үзүүлэхээр болоод байна.
Д.Ундрах 24tsag.mn