Үргэлжлэл нь...
Тэр нэг өдрөөс хойш даруй сар өнгөрчээ. Цас хайлж урин болж байгааг илтгэнэ. Цагаан сар тэгс ингэс гээд өнгөрөв. Цэцэгээ ажлаа хийсээр... Түүний утас дуугарахаар нь харвал Дэлгэрбаяр байв.
- З,а сайн уу. Эгч минь ажил дээрээ байна уу?
- Тийм ээ, ажил дээрээ байна.
- Танд дуулгах сайхан мэдээтэй. Аав ээж хоёр ирсэн, манайд байна даа.
- Айн, тийм үү. Нээрээ биз дээ?.
- Тийм ээ.
- За, эгч нь тараад яваад очъё.
- Би очоод авъяа. Гэртээ очоод байж байгаарай. Ажил тарах цагийг тэсэн ядан хүлээсээр гэрийн зүг явав. Гэртээ очин хүүхдүүддээ баярт мэдээгээ дуулгав. Энхриймаа инээмсэглэн:
- Та хэд минь явчихаад ир дээ. Би гэртээ байж байя .
- Үгүй дээ, цуг явна шүү. Чи манай гэрийн гишүүн гэдгээ мэдэж байна уу.
Удалгүй Дэлгэр орж ирэн “За, явцгаах уу. Аав, ээжийн биеийг үзүүлэх гээд аваад ирлээ”.
- Дараа 7 хоногт хамт явна гэчхээд яагаад гэнэт яваад ирэв ээ.
- Нутгийн хэдэн хүн хүргээд өгөөч гэхээр нь ухасхийчихлээ. Гомдчихсон уу. Миний эгч уучлаарай. За, алив миний дүү нар хувцсаа өмс. Энхрий эгч ч гэсэн хувцсаа өмс. Манай хүн сайхан ширээ засчихсан хүлээж байгаа.
- Урнаад хэлэв үү?
- Ирж байгаа гэсээн, хэлэлгүй яахав. Бүгд яаран хувцсаа өмсөөд удаан уулзаагүй аав, ээж, өвөө,эмээтэйгээ уулзахаар хөдөлцгөөв. Дэлгэрбаярын хашааны гадаа ирмэгц Цэцэгээгийн аав Төмөр гэрээс гаран хашааны хаалга зүг алхахад хүүхдүүд өвгөний урдаас гүйн очиж тэврүүлэв. Төмөр инээмсэглэн “Миний хүүхдүүд сайн сууж байв уу. Ямар том болоо вэ. Алив энэ Баянжаргалыг хараач ээ. Зөндөө том болж шүү гэх дуунаар Цэцэгээгийн ээж Думаа гарч ирэв. Эмээ, эмээ гэсээр хүүхдүүд эмээгийн зүг гүйлдэв. Эмгэний сул нулимс хацар зүсэн “Ишш хүүхдүүд минь. Та нар минь сайн сууцгааж байв уу. Эмээ нь жигтэйхэн их саналаа шүү. Баярцэцэг минь яасан том болоо вь” гэсээр доош бөгтийн тэврэн үнэрлэнэ. Цэцэгээ аавынхаа харцанд нулимсаа нуун ойртон очвол өвгөн ч нүүрээ нэг шувтран нүдэнд мэлтэлзэх нуураа доош унагалгүй арчаад “Охиноо ямарч их санав даа. Алив харъя даа” гээд нүдрүү нь цоо ширтэн духан дээр нь үнэрлэн тэврээд хацар дээр нь үнсэв. Цэцэгээ дуугарах гэсэн ч хоолой нь зангираад нулимс нь л дусална. Тэд бүхэл бүтэн гурван жил уулзаагүй билээ. Баясгалан амьд байхдаа жил бүр цагаан сараар очиж золгодог байжээ. Думаа хөгшин Цэцэгээгийн зүг дөхөн миний охин яасан их тураав дээ. Муу охин ирдэггүй нүдээ ширгэтэл алсыг харж суулаа даа гэхэд Цэцэгээ тэссээр тэссэнгүй ээжийгээ тэврэн жаахан хүүхэд шиг уйлав. Энийг харах Энхриймаагийн ч нулимс хэдэнтээ дусав. Өвгөн хүүхдүүдийг дагуулан гэрт оров.
Цэцэгээ уучлаарай гэж бүдэг хэлэх хэдий ч хоолой нь зангирна. Думаа эмгэн Цэцэгээгийн нулимсыг арчин “Охин минь дээ. Одоо битгий уйл, ээж нь ирчихлээ шүү дээ. Эрт л чам дээрээ ирэх байсан юм. Яаж амьдарч байсан бол доо” гэж хэлэхэд хоолой нь мөн зангирна. Ийн гэрт орцгоов. Оюун нээрээ л сайхан ширээ засчээ. Урнаа мөн хүүхдүүдтэйгээ ирчихсэн халуун бүлээрээ цуглацгаав. Хоол унд идэцгээн хүүхдүүд ч өвөө, эмээдээ эрхлэнэ.
Төмөр өвгөн Цэцэгээ руу харан: - Миний охин яаж амьдарч байна даа. Ажил төрөл нь сайн уу. Ххотод болмоор юм уу. Аав, ээж дээрээ ирвэл яасан юм бэ дээ?.
- Сайн сайн. Ажил төрөл сайн. Энд хэдэн хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод л ирсэн хэрэг. Баярцэцэг минь сурлага сайтай хот нь дээр юм болов уу гэж бодох юм. Манай хэд тус дэм болоод сайхан байгаа аав минь. Урнаагийн нутгийн хоёр хөгшний хашаанд гэрээ барьчихсан. Дэлгэрбаяр маань түлш, мод зөөж өгдөг юм. Эд нарынхаа тус дэмээр болоод л байгаа.
-Болж дэ,э тэгэлгүй яахав. Ядарч яваа ганц эгчдээ туслахгүй яах вэ. Аав нь чадлынхаа хэрээр л та нарыгаа тусад нь гаргасан. Одоо даанч бяргүй болж. Гэхдээ муу охиноо, хүүхдүүдээ харна шүү.. Хажууд байвал сэтгэл амгалан юм. Амгалан гэснээс муу ах нь ярьж байна уу?
- Ярилгүй яах вэ. Зөндөө юм бидэнд явуулдаг юм. Та мөнгө төгрөгөө хураа гээд ч нэмэргүй. Думаа эмгэн инээмсэглэн “Эдэн дундаас Амгалан Цэцэгээдээ их сүрхий. Багын л тийм байсан хүүхэд. Ямар сайндаа Цагаан сарынхаа мөнгийг цуглуулж, Цэцэгээ нэг гутал авна гээд. Жаахан байж дээ. Тэгсэн Цэцэгээгийн мөнгө хүрдэггүй. Тэгсэн энэ золиг дэлгүүрт уйлаад Амгалан бүх мөнгөө миний халаасанд хийчхэж билээ. Айлын том гэж сүрхий хүү шүү, миний хүү чинь. Бие хаа нь сайн л байгаа даа. Бид хоёр гэж хэл авалцахгүй утас сүлжээгүй газар хий л санаа алдаж суух юм. Дулаарахаар Оорцог /уул усны нэр/ руугаа буцах санаатай. Өвстэй газар өвөл чанга болдог юм байна. Намар хэдэн малаа цөөлсөн нь сайн боллоо. Тэгээгүй бол ч матарын нулимс унагах байлаа шүү дээ. Бид хоёрын ирсэн нь бие хаагаа үзүүлэхээс гадна т нарыгаа нэг бөөгнүүлэх санаатай.
Өвгөн тамхиа асаах гэсэнэээ больж “Тийм ээ. Бид хоёр сүүлд орой малжсанч бас ч үгүй овоо үхэртэй болоод сая жаахан цөөллөө. Хэдэн бог малаа Солонго эгчийнхээс чинь авчихсан. Солонгын хүү л бид хоёрт нэмэр болж байна даа. Миний ганц дүү энд байдаг даа. Агваан та нар мэднэ дээ. Тэднийх хашаа байшингаа зарж байранд орох санаатай гэнэ. Аав нь та хэдийгээ нэг хашаанд л оруулж өгье. Алийн болгон айлын хашаа харж суухав дээ. Солонго эгч чинь ч бас нэмэрлээд хэдэн төгрөгтэй ирсээн. Байшинг нь Цэцэгээдээ авч өгнө өө. Цэцэгээгээ айлд очиход юу ч өгөөгүй шахуу. Тэр үед ч бид хоёрт юу ч байсангүй, та нар мэдэж л байгаа. Тиймдээ ч тэр хадмуудынх нь хандаж байгаа нь энэ байх даа. За тэр хүний айл ч яахав. Ийм юм бодож явна даа аав нь. Дэлгэрбаяр юу гэж бодож байна.
- Тэгэлгүй яах вэ. Би энд болоод л байна. Ахын ардаас явчих санаатай хөөцөлдөж байгаа. Оюун, охин хоёр минь алзахгүй ээ. Хадам аав ээж хоёр байхад. Би өөрөө болгочихно оо, аав минь.
Уг нь энэ хэдэн жаахан мал чиний л юм даа. Хажууд ирэхгүй золиг юм даа.
- Аав минь дээ, та хоёр саалийн хэдэн үнээ байхад л болоо шүү дээ. Яах гэж өөрсдийгөө зовоож байдаг юм дээ. Ах бид хоёр ярьсан юм бий. Та хоёрыгоо хотод авчирна аа.
- За, би ч энд чинь төвдөхгүй байх аа. Та нар минь л сайн явж байвал болох нь тэр.
Цэцэгээ дуугүй сууж байснаа ам нээн: - Аав минь дээ. Би яах вэ, болоод л байна. Та хоёр эхлээд эмнэлгээр яваадах. Мөнгөгүй бол хэцүү цаг. Одоохондоо байж л байг. Ахыг ирэхээр болвол яасан юм бэ.
- Үгүй дээ. Үнэ мөнгийг нь угаас ярьчихсан. Өнөө маргаашгүй ирээд авах байх. Надад юу гэж үнэтэй өгөх вэ. Сул шахуу юм. Зунаас нүүж очно гээд бодчих. Урнаа миний охин ч гэсэн очно шүү. Айлын хашаанд байхаар. Тэгээд ч тэр байшиндаа та хэд хангалттай багтана. Агваан чинь их уран хүн. Өөрөө барьсан бас хоёр давхар. Харин өвөл нэг идэшний үхэр өгчихөж байх юмсан. Даанч хол болохоор ирж очихдоо жаахан явдалтай юм даа. Урнаа инээмсэглэн “Тэгэлгүй яах вэ. Цэцэгээгийнхтэйгээ цуг байна гэхээр надад ч бас сайхан байна. Амгалан хашаа байшин ярьж байсан одоо нэг өрөө ч хамаагүй байр руу мөнгө хурааж байгаа. Би ч бас зүтгээд л байна. Санаж явахад болно доо .
- Муу золиг ямар сайхан хашаа байшинд оруулж өглөө дөө. Юу дутлаа гэж зардаг байна аа. Тэрийг нь бодохоор уур хүрээд байдаг юм. Думаа эмгэн уурлангуй “За за, хол байгаа хүүг минь юу гэнэ үү. Сайхан сэтгэлтэй цагаан юм даа, миний муу хүү. Утсаар удахгүй залгах вий. Дэмий юм ярьж хүүхэд үймүүлэв, чи”.
Өвгөн ч ахиж дуугарсангүй. Урнаа: За, бид хөдлье дөө. Аавынхаар орж юм өгөх ёстой. Та хэд минь явах болоогүй биз дээ. Маргааш ирье гэсээр хүүхдүүдээ дагуулан гараад явав. Амгалан хэдэн жилийн өмнө хашаа байшингаа зарсан бөгөөд Урнаагийн аав, ээжтэй холбоотой юмсанж. Тэд нилээн өртэй айл байсан ба сүүлдээ шүүх, цагдаагаас салахгүй байсанд аргагүй ийм юм болжээ.
Дэлгэрбаяр: Та яаж байгаа юм дээ. Урнаа эгч юм бодчих вий дээ.
- Бид харин бодох ёстой юм биш үү. Гэр орноо зарж байдаг, дүүрчихсэн амьтан шүү.
- Хол байгаа хүнийг юу гэж байгаа юм бэ. Аав нээрээ юм мартахгүй сонин хүн шүү. Солонго эгч байна. Надад бас уурласаар л байгаа даа.
Думаа инээн “Тэгэлгүй яахав. Цаанаа бол жигтэйхэн хайлан амьтан юм, зайлуул. Эгчтэйгээ та нар ярьж бай. Тоохгүй хүмүүстэй харьцахгүй гээд уурлаад байсан. Бид хоёрыг явахад олигтой юм аваарай. Тэгээд нэг балгас авчихав гээд уурлаж ирээд л хэдэн төгрөг өгсөн шүү дээ. Хөөрхий минь хүнд төрснөөс илүү хүн гэж юу байхав. Та нарт бид хоёроос хойш ядаж өрөөл мах явуулах хүн манай Солонго шүү. Өвгөн сахлаа илэн “Муу бяцхан охин минь ирэх гэсэн сураг байна уу”
Цэцэгэээ царай нь гэрэлтэн “Дээгий ирж байгаа гэнээ. Ашгүй дээ ямар удаан уулзалдсангүй вэ. Миний муу хөөрхөн дүү”. Дэлгэр инээн: “Дэлгэржаргал танайд буух байх шүү. Шөнө орж ирэх байх. Би таны утсыг өгчихсөн, наашаа гарчихсан.
- Буяа цуг яваа юм уу?
- Буяндэлгэр гэртээ хүүхдээ хараад үлдсэн гэнэ лээ.
- Өө тийм үү? ингэхэд Энхриймаа хайччихав.
- Хойно хадмынд Баярцэцэгтэй орсон шүүдээ. Таньдаг танилтайгаа учирсан байх. Оюуны эгчтэй сүрхий байна лээ.
- Аан Думаа эмгэн: Тэр жирэмсэн охин уу, хэн билээ.
- Манай найзаа, цуг ажилладаг юм. Одоо харин хүүхдүүдийг хараад надад ёстой тустай амар байгаа.
- Өө тийм үү. Би чамайг одоо ганцаараа гээд сэтгэл зовоод л байлаа. Ханьтай аштай юу даа. Хүүхдээ төрөхөөр яах юм бол доо .
- Надтай л байна байхаа. Хөөрхий бас л над шиг л бүсгүй хүн ...
- Ээ зайлуул, миний охин хөгшин хүн хүүхэд асрах буян нь ирдэг юм аа.
Ийнхүү нэгэн гэр бүр цугларсан сайхан орой байв аа.
Цэцэгээ хүүхдүүдтэйгээ гэрийн зүг хөдөллөө. Энхриймаа машинд инээмсэглэсээр суув. Цэцэгээ хэрэг болгон: - За чи минь хаачив. Инээд алдаад юу болоов хө.
- Аан оюутан ангийнхаа охинтой таарлаа. Танай бэрийн эгч юм байна. Сайхан буу халж суулаа. Ирж байгаарай гэж байна. Сүрхий бүсгүй болжээ. Манай ангиас анхны ээж болсон хүн дээ.
- Тийм үү?
- Тиймээ. Хоёр хөгшинтэй сайн танилцаж чадсангүй, дараа таарах байгаа.
- Тэгнээ энд хэд хонох төлөвтэй байна. Шөнө манай охин дүү ирэх гэнэ. Гэрийн хэд гэртээ орон галаа түлэн Цэцэгээ утсаа цэнэглэн дүүгээ хүлээн сууна. Энхриймаа зурагт харж байгаад унтаад өгөв. Шөнө 2 өнгөрч байх үед Цэцэгээгийн утас нь дугарав.
- Байна уу . Эгчээ та хэд сайн уу. Би одоо танайх руу зүгтэй явж байна даа.
- Өө, миний дүү эгч нь зүүрмэглэчихжээ. За эгээ нь тосъё доо. Цэцэгээ хашааны хаалгаар гаран замаа зааж өгөөд хүлээв. Удалгүй бор ногоон уаз-469 маркын машин ирж зогсов. Дэлгэржаргал \Дээгий\ машинаас буун Цэцэгээ рүү ойртон тэврээд:
- За сайн сууж байв уу. Эгч минь бүр турчихсан байна шүү дээ. Хоол унд идэж байгаа биз дээ.
- Сайн сайн идэлгүй яахав дээ. Харин ээж бас тураад нүднээс гарсан байна.
- Аав, ээж сайн биз дээ.
- Сайн сайн за орцгооё... Дээгий ачаа бараагаа буулган гэр рүү оров. Цэцэгээ инээмсэглэн чи чинь дааж дийлэхгүй ачаатай ирээ шив дээ. Хүүхэд том болж байна уу. Буяагийн ажил сайн уу. Манайх нэг иймэрхүү айл аж төрөөд байна. Манай хэд унтчихсаан.
- Сайн сайн ажилдаа яваад л бүгд сайн байгаа. Дэлгэр, та хоёрт шөлний юмтай ирсэн нь энэ...
- Яахнав дээ. Бид болоод л байгаа. Сая хүртэл аав, ээж шөлний юм өгсөн шүү дээ. Ярихгүй миний дүү...
- Яахав дээ хол хүн чинь байнга ирэх биш дээ. Нэг хашаа байшингийн сураг гараад байсан. Ээж л утсаар нэг юм ярьсан.
- Аан Агваан ахын хашаа байшинг авахаар болж байгаа гэнэ ээ. Хотод өөрийн юм хэрэгтэй юм байна. Эгч нь ч бас нэг юм бодож байсан юм.
- Өө за за. Буяатай ярьж байгаад бид хоёр чадахаараа тус болох санаатай. Хэдэн төгрөг нэмэрлэнэ ээ.
- Яахнав дээ. Солонго эгч бас мөнгө төгрөг өгсөн гэнэ. Эгчид нь ч хэдэн юм байгаа л даа. Залуу улс өөрсддөө хэрэглэ. Болчих байх мөнгө нь ...
- Бид нар яахав дээ. Энэ муу хэдэн дүүгээ л өрөвдөх юм. Хар нялхаараа байна шүү дээ. Тэгээд бас нэг яриатай эгч...
- За юу билээ .. Ххэл л дээ, миний дүү.
- Буяагийн дүү охин энэ жил 10 жилээ төгсөж байгаа юм. Дараа жил сургуульд ирнэ. Танайд байлгах санаатай. Буяа ч тантай ханьтай зүгээр юм биш үү. Оюутны байранд оруулахгүй гээд. Хамаатан садан ховор шүү дээ, манай Буяа чинь... –
Тэр бололгүй яахав. Дараа жил гэхэд бид хэд байшиндаа орчихвол. Долоон буудал руу нүүнэ дээ. Хүний хүүхэд өлсгөчих вий дээ, бусдаар ч яахав.
- Гайгүй байлгүй дээ. Идэш хоолыг нь дүү нь хөдөөнөөс зөөчихнө дөө. Эгчтэйгээ уулзаагүй арай удаж шүү. За, тэгээд хаана юу хийгээд байна гэнэ ээ. Яриад байж дээ. Эгч дүү хоёр үүр цайтал тухтай ярилцан шөнийг өнгөрөөв. Өглөө болж Баярцэцэг босон гал түлэн цай чанав.
Дээгий сэрэн нүдээ нээн: - Баярцэцэг миний дүү сайн уу. Яасан том болоо вэ. Өглөө эрт босдог мундаг охин шүү.
- Сайн сайн эгээ, ээжийг ажилдаа явахаас өмнө өглөөний цайг нь бэлдэхгүй бол болохгүй шүү дээ.
- Мундаг охин. Энэ жил бас тэргүүний сурагч болсон гэв үү?
-Тийм ээ. Танайхан сайн уу. Та энд хэд хононо биз дээ.
-Эгч нь яаралтай буцна аа. Ажил их бий. Өвөө, эмээтэй нь уулзаад өнөөдөртөө буцаж магад. Цэцэгээ сэрэхтэй зэрэгцэн гэрийнхэн мөн өндийв. Дээгий, Баянжаргал, Баянмөнх хоёрыг тэврэн үнсээд “Зөндөө том болжээ дүү нар минь. Ийм эрт босцгоодог юм уу”.
- Өглөө цэцэрлэгтээ явдаг юм. Их дуртай байгаа миний охин чинь. Хамгийн сайн хүүхэд нь байхгүй юу. Олон дуу сурсан, тийм ээ. Алив эгчдээ нэг дуулаад өг, миний охин... Баянаа босч дуу дуулан гэрийхнийг инээлгэх хооронд өглөөний цай ч бэлэн болов.
Дээгий Энхриймаа руу сүрхий харж байгааг ажигласан Цэцэгээ:
- Танилц, миний ажлын найз Энхриймаа. Энэ манай дүү Дэлгэржаргал.
- Сайн байна уу. Сайн явж ирсэн үү?
- Сайн сайн. Сайн байна уу. Та өнөөдөр ажилтай бил үү эгч. Дэлгэр ирэх байгаа. Жаахан шөлний юмаа ирээд авчихвал сайнсан.
- Цаадах чинь одоо наашаа гарчихсан л яваа байх. Чамтай уулзана гээд л байсан .
- Аан бид хоёр бас нэг яриа байгаа.
- Юу тэр үү?
- Нууц аа, хэхэ.
Ийн цай хоолоо идэж дуусаад гарахаар хувцас хунараа өмсөж байтал Дэлгэр орж ирэв.
- Сайхан амрцгаасан уу. Эгчдээ золгоогүй бас нэг муу ааштай болохоор нь золгох гээд яваад ирлээ шүү дээ. \инээмсэглэв\
- Сайн, сайн явж ирлээ. Нэг болохоор эгч гээд л нэг болохоор чи гээд л зун үзэгддэгсэн ойрын жил бараагүй шүү. Цэцэгээ, Дэлгэрт цай хоол аягалан:
- Манай хоёр боссон уу. Өнөөдөр би ажлаас чөлөө авчихъя. Дэлгэр миний дүү ажилдаа яв. Хариуцлагатай ажил хийдэг хүн таслаад яах вэ.
- Боссоон. Аав “Миний бага охин ирсэн байх даа” гээд үүд сахиад л. Намайг явж авчир гэсэн санаа өгөөд байхгүй юу, хэ хэ. Тэгвэл дүү нь ажилдаа явлаа. Машинаа үлдээе. Оюун та хэдтэй явах байх.
- Аан за. Энхрий найз нь явлаа шүү. Миний хүүхдүүд эгчийнхээ үгэнд сайн орно шүү.
- Ирэхдээ хэлээрэй. Дөхүүлээд найз нь хоол базаая даа.
- За, яръя найз нь... Ийн эгч дүү гурав хөдөлцгөөв. Дээгий инээмсэглэн:
- Чи хэдэн машин сольдог хүн бэ. Авгайгаа арай сольчихоогүй байна уу?
- Айн, юу гэж дээ. Оюуныгаа юу?
- Оюун нэг юм цухуйлгаад л байсан шүү. Чи бага маяглаад байгаарай нөхөөр...
- Эгч одоо юу яриад байгаа юм бэ, айн.
Цэцэгээ лавшруулан “Юу гэнэ ээ. Оюун яасан гэж ...”
- Наад нэг юм чинь ажлынхаа нэг хүүхэнтэй янз бүр болоод шинэ жилийн дараа Оюун уйлж ярьсан. Нас ойролцоо болохоор надтай их дотно шүү дээ, манай бага бэр чинь...
- Өө, мөн мөн ... Дэлгэр инээмсэглэн “Үгүй ээ, янз бүр болоогүй. Мэссеж уншаад л уйлаад хавь ойрын хүн рүү залгасан байна лээ. Дараа нь ойлголцсон шүүдээ. Та юуг нь ч мэдэхгүй байж ... Юу яриад байгаа юм бэ.
Цэцэгээ уурлангуй:
- Манай Оюунаа ч юманд ул суурьтай ханддаг тайван хүн дээ. Сайхан мэдээрэй чи, барагтайхан л байгаарай Дэлгэр минь. Аав, ээж сонсвол яаана. Оюун шиг сайн ханьтайдаа баярлаж явах хэрэгтэй шүү. Чамайг гээд гадаад явж сурахгүй ирээдүйгээ хаяад хүүхдийг чинь төрүүлж байсан санагдах юм. Чи ч үхлээ, хатлаа гэж гүйгээд л яаалаа даа.
- За ойлголоо доо, эгчээ. Урын сангаа ухаж байх шив. Өнгөрсөн юм яриад л би мэдлээ шүү дээ.. Тэгээд ч тийм юм ерөөсөө байхгүй эгч нар минь ....
Цэцэгээ, Дээгий хоёр дахиж Дэлгэртэй юм ярьсангүй. Дэлгэриийнд ирж гэрт орцгоов. Дээгий аав, ээж хоёртоо үнсүүлэн эрх ишиг эрхлэнэ. Думаа хөгшин бага охиноо явахад ихэд дургүй хүргэн Буяндэлгэрийнхэн хадаг тавих гэж ирэхэд нэг удаа буцаасан ч удаатай юмсанж.
Үргэлжлэл бий...
Хард овогт Ц.Билгүүн
Өмнөх нь
Зүрх сэтгэл-1 https://www.24tsag.mn/a/182997
Зүрх сэтгэл-2 https://www.24tsag.mn/a/183021
Зүрх сэтгэл-3 https://www.24tsag.mn/a/183034
Зүрх сэтгэл-4 https://www.24tsag.mn/a/183048
Зүрх сэтгэл-5 https://www.24tsag.mn/a/183060
Зүрх сэтгэл-6 https://www.24tsag.mn/a/18312
Зүрх сэтгэл-7 https://www.24tsag.mn/a/183127
Зүрх сэтгэл-8 https://www.24tsag.mn/a/183143
Зүрх сэтгэл-9 https://www.24tsag.mn/a/183148
Зүрх сэтгэл-10 https://www.24tsag.mn/a/183160
Зүрх сэтгэл-11 https://www.24tsag.mn/a/183177
Зүрх сэтгэл-12 https://www.24tsag.mn/a/183199
Сэтгэгдэл (21)