ргэлжлэл нь...
Цэцэгээгийн ажил тарах дөхөв. Маргааш он солигдоно. Дээр нь юм хумаа авна, бэлдэнэ гээд түмэн ажил хүлээж байгаа нь ойлгомжтой. Ажил тарах үед Төрөө орж ирэн:
- За сайн уу. Шинэ оноо сайхан угтаарай.
- Баярлалаа, чи ч гэсэн сайхан баярлаарай.
- Нээрээ нууц ноёнтон оо олсон уу?
- Юун ноён бэ, хэн.
- Цэцэг баглаа юу билээ, нэг юм л танайхан яриад байсан. Намайг өгсөн үү ч гэх шиг...
- Аан, үгүй үгүй ... Мэдээд ч яах билээ. Чи мэдэж байгаа юм бишүү?
- Үгүй дээ. Мэдсэн бол хэлэлгүй дээ. Гэхдээ ойрхон байгаа даа.
- Чи мэдэж байгаа юм биш үү. Дахиж битгий юм явуул гээд дамжуулчихаарай....
- Үгүй, би мэдэхгүй гээд байхад ...
Цэцэгээ хөмсгөө атируулан хувцсаа солихоор өрөө рүүгээ явав. Хувцсаа солиод гарч ирвэл Төрөө явчихсан байв. Энхриймаа руу залган юу авах юу хийхээ ярилцаад дэлгүүр оров. Юмаа авч байтал Дэлгэр ч залгав.
- Байна уу, эгчээ... Маргааш танайд он гаргана шүү. Урнаа эгч хүүхдүүдтэйгээ аав, ээж дээрээ очно гэнэ ээ. Манай гурав танайд очно оо.
- Аан, за ойлголоо. Ийн шинэ оны багахан юм цуглуулаад гэрийн зүг явав.
12 сарын 31 ний өглөө болжээ.
Энхриймаа эртлэн босч төмс арилгана. Цэцэгээ мах татан, Баярцэцэг гэрээ цэвэрлэнэ. Баянмөнх усанд явахаар тэргэн түрэн явав. Баянжаргал л зурагт үзэн инээмсэглэн сууна. Буузаа чимхэхэд бэлдэж, салатаа хутгахад бэлдэн гээд хамаг юмаа жин тан болгов. Өдөр болж Баянжаргалд аав нь тэр жил авч өгч байсан гацуур модыг засч өгөн бүгд хэрэндээ мялаацгаав. Нар доошлохтой зэрэгцэн Дамдин хөгшин ороод ирэв. Цэцэгэээ гайхахын ихээр гайхан “Хүүе, аав та чинь гэнэт ... ... Хэзээ ирээв.. Дээшээ суу”.
- Өчигдөр шөнө ирлээ, охин минь . ... Алив миний хүүхдүүд нааш ир. Өвөө нь ямар их санав даа..
- Хэнтэй яваа юм бэ. Манайхыг харин яаж олов.
- Гансүх хүргэж өгөөд нэг ажил амжуулна гээд явлаа. Ээжтэй нь хөдөөнөөс ирсээн .. Эмнэлгээр нэг явах ажилтай ...
- Таны бие сайн биз дээ. Эмнэлэгт хэвтэх үү та хоёр. Гэр, хороо,мал ахуйгаа хэнд үлдээж ирэв.
- Барсаа хэдэн адууг минь харж байгаа. Хонио хажуу хөгшин яагаав. Бааяагийнд нийлүүлсэн. Ээж нь барагтай байна даа хүүхээ. Юу болох нь уу, харж байгаад аав нь түрүүлж явна даа. Баянжаргал, Баярцэцэг хоёр өвөөдөө эрхлэн ёстой л ингэж эрхэлдэггүй хүүхдүүд яаав гэлтэй байв. Өвгөн ийш тийш харснаа “Баянмөнх хаачаа вэ. Харагдахгүй байх чинь”.
- Усанд аль эрт явсан. Хааяа ингээд алга болчихдог юм. Энэ урд айлын хүүхэдтэй тоглож байгаа байх. Баярцэцэгээ миний охин дүүгээ дууд. Өвөө ирсэн гэвэл ухаангүй гүйгээд ирнэ цаад чинь....
- Миний хүү өвөөтэйгөө ярьж байна гээд таг шүү. Утсаа сүлжээтэй газар олж униндаа өлгөчихөөд л хүлээх юм.
- Би ч ажилдаа түүртээд мартчих юм. Баянмөнх ярина гээд л бас мартаад байдаг байхаа. Цаадах чинь өвөөтэйгөө яръя гээд залгахааар утас тань холбогдохгүй байж таарах юм ..
- Золигийн утсны сүлжээ нь унаад байх юм. Өөр сонин сайхан, аав нь жаахан идэш дөхүүлсэн. Хаяанд чинь тавьсан шүү.
-Аав минь дээ, хот газар шүү дээ. Оруулахгүй бол хүн авчихна шүү. Цэцэгээ гэрээс гарч хоёр шуудайтай махыг чирэн гэрт оруулан “Яах нь вэ. Яасан их юм авчираа вэ, аав минь”.
- Их биш ээ, харин олигтой юм багтсангүй, золиг гэж. Хүүхдүүддээ идэш зөөхгүй яаж болох вэ дээ. Цэцэгээ өвгөнийг өрөвдөн хөөрхий дөө. Ээжтэй зөрсөөр байж л ирсэн байхдаа. Малаа эзгүй орхих хүн бишсэн. Ингэхэд ээж нээрээ тийм сүрхий өвдсөн хэрэг үү. Хоёул хоёулаа ирэхийг бодоход хамгийн түрүүн манайд бууж намайг ямархуу байгааг харахыг хүсэх хүн ээж дээ гэх бодол толгойдооо эргэлдүүлж амжив. Удалгүй Баянмөнх амсгаадсаар усаа оруулж ирэн тавиад өвөө гэсээр гүйх алдан ирэн тэврэв. Өвгөний магнай тэнийн:
- Ишш миний хүү сүрхий том болжээ. Гар ч чанга болж. Энэ муу хоёр бөөрийг минь хооронд нь нийлүүлэх нь байна шүү. \инээмсэглэнэ\
- Өвөө та хэд хонох юм. Би амарчихсан.
- Өвөө нь хэд хононо оо. Харин тийМ гэнээ. Эмээ нь ирчихсэн байгаа. Баярмаа эгчийнд нь байгаа.
- Аан тэднийд үү.? Баянмөнх дурамжхан “Та бас тэднийд байх уу”.
- Тэгнэ дээ. Эмээг нь эмнэлгээр үзүүлж явуулна.
-Эмээ яасан юм бэ.
- Харин үзүүлэх гээд л явж байна. Мминий хүү зун өвөө дээрээ очно биз дээ. Баянмөнх ээж рүүгээ харав. Цэцэгээ инээн “Чи чинь өвөөгөө саналаа барилаа гээд байдаг биш билүү. Миний хүү очиж өвөөдөө туслалгүй яах вэ.”
Энхриймаа, Баярцэцэг хоёр хоол цай бэлдэн буузаа гал дээр тавин жигнэв. Өвөө ач нараа эрхлүүлэн санасан сэтгэлээ зөөлрүүлэн духны үрчлээ нь ч багасчээ. Тэрбээр бууз гарахад хэдэн бууз аягандаа хийн идээд Цэцэгээ рүү харан:
- Сониноос аав чинь.... манай худ над руу ярьсан. Их ууртай байдаг шүү. Би ч нээрээ зөнөсөн хөгшин юм даа. Хавраас суман дээр байгаа хашаа байшинг чинь зарж энд та хэдийгээ нэг орох оронтой болгоё.
- Аав уу. Юу гэж байна. Надтай сүүлд сарын өмнө ярьсан байх шүү. Манай хоёр сүлжээгүй газар байдаг болохоор тэр бүр ярьж чадахгүй юм аа.
- Юу гэхэв, үнэн л юм хэлж байна лээ. Айлын охин хүүхэд авчихаад адаг сүүлд нь юу ч үгүй буцаах хүний ёсонд харш зүйл шүү дээ. Аавын чинь түмэн зөв. Зөнөг хөгшин юугаа ч мэдэх билээ. Малаа дагаад мал болж дээ, би ч.
- Юу ярина вэ, аав минь. Манай аав жаахан халахаараа зориг ордог хүн. Хүндээр тусгаж аваад яах вэ. Тэр хашаа байшин бид хоёрын гал голомт шүү дээ. Яямар тартагтаа тулсан биш. Зарж үрээд яахав дээ. Баянмөнхийн л юм хойно. Өөрөө мэдэг дээ алсдаа. Өвгөн нүүрээ шувтран миний бодох чиний санах хоёр өөр юм даа. Аргагүй хөгширч дээ. Нээрээ ч чиний хэлдэг үнэн дээ. Хөөрхий минь ганцаараа шахуу л босгосон доо. Амин сүнс нь шингэчихсэн хөлсний үнэр нь нэвтэрчихсэн байшинг нь үгүй хийх гэж бодож явдаг би нээрээ ... гээд толгой сэгсрэн нулимсаа унагачихгүй юм сан гэсэн харцаар Цэцэгээ рүү харна. Удалгүй машин чагнаалдав. Өвгөн босон “За хүүхдүүд минь, өвөө нь явахаас. Удахгүй тэгж байгаад ирнэ ээ. Алив үнсье нааш ир” гээд ач нараа үнсээд гарав. Цэцэгээ хамт гаран Гансүхийн машин дээр очив. Гансүх Цэцэгээгийн харцнаас зугтан:
- Сайн байна уу, эгч ээ.
- Сайн сайн. Чамаар сонин сайхан юу байна. Баярмаа сайн уу?.
- Сайн сайн эгч.
-Дараа намайг байхад надтай ярьж байгаад ир гээрэй. Дахиж тэгж зүгээр өнгөөрөхгүй гэж хэлээрэй.
- Ойлголоо. Эгч минь дараа тухтай яръя тэгэх үү. Уучлаарай.
Цэцэгээ Гансүх ямар ч буруугүйг мэдэх хэдий ч тэр нэгэн уур нь арилаагүй хэвээр байгаа ажээ. Гэртээ орж өвгөний өгсөн шуудайтай махыг хийчих хөргөгч үгүй тул Хорлоо хөгшны байшинд оруулж тавив. Энхриймаа инээмсэглэн:
- Энэ хөгшин танай хадам аав юм уу. Тэр өөдгүй хүүхэн энэ хөгшний охин гэж үү?
- Тиймээ, хөөрхий минь. Надад их сайн. Ганц хүүгээ алдсанаас хойш нээрээ л мартаж санах нь ил мэдэгдээд байгаа юм. Харахаар өрөвдөх юм.
- Харин би ч гэсэн сонин боллоо. Их дөлгөөхөн хүн байна шүү. Тэр охин нь яг мөн үү. Эргэлзээтэй л юм тэ. Ийм хүнээс тийм шулам гарах гэж...
- За наад амаа мөн байлгүй яадаг юм. Уг нь 10 жилийн охин манайд сургуульд сурдаг байлаа. Хэтэрхий зан нь эвсэн болохоос хөөрхий минь ийм байгаагүй юм ...
- Чи одоо юу вэ. Хэнийг хөөрхий гээд байгаа юм бэ. Хачин хүүхэн л байгаа биз тэр...
Гэр дулаацан халуун гэж жигтэйхэн байв. Орой болж хэдхэн цагийн дараа он гарах дөхжээ. Хаалга дуугарч Дэлгэрийнхэн орж ирэв.
- За, сайн байцгаана уу. Гадаа ч хүйтэн байна шүү. Ямар гоё ширээ засаа вэ. Бид ч хоосонгүй шүү гэсээр шампаск гарган ширээн дээр тавиад мөн архи дагалдуулав.
- За хэнтэй уух нь уу. Чи чинь архи хүртэл тавиад л юу болоо вэ.
- За, яахав дээ. Баярын өдөр байна. Энхриймаа та хоёр хувааж уугаад хонохгүй юу хэхэ. “Энхрий миний найз буузаа тавиарай. Хэдүүлээ тасарчээ өнөөдөр”...
Ийнхүү бүгд бууз, салатаа идэн архиа тойруулан нэг нэг татаад цааш уух хүн ч олдсонгүй зурагт харж хоорондоо элдвийг ярилцан он гарах мөчийг хүлээн сууна. Дэлгэрбаярт хандан:
Цэцэгээ - Сая хадам ирээд явлаа. Хөөрхий зөндөө мах шөл авчирч. Чи нэг шуудайг нь аваад яваарай. Энд хийх газар ч олдохгүй байна.
- Өө тийм үү. Бие тэнхээ нь данги уу. Ямар ажлаар яваа юм болдоо.
- Эмнэлгээр явна гэнээ. Хадам ээжийн бие барагтай сурагтай. Тэгж байгаад нэг очихоос.
- Тэгэлгүй яахав, очихгүй яаж болох вэ?
- Харин аав гэж юм олон юм ярьсан сурагтай. Хөөрхийг зовоож яах гэсэн хүн юм бол доо. Ойрд аав, ээжтэй ярив уу?
- Үгүй ээ, ойрд таг чиг байна. Манай аав ч хүнд юм хэлдэггүй хүн дээ.
- Харин тиймээ. Он солигдох мөч ойртсоор 00:00 цаг болохтой зэрэгцэн ориглуун дарсаа буудуулав. Гадаа ч эргэн тойрон салют буудуулж, ноход хуцалдан дуу шуу ороод ирэв. Бүгд шинэ ондоо эрүүл энх байхыг хэлэлцэн хундага тулгав. Дэлгэрийн утас дугарав. Дэлгэр “Чишш ах байна....Сайн уу, ах. Шинэ оны мэнд. Бид хэд эгчийнд ирсэн байна. Танай хэд хоёр хөгшин рүү явсан. Аан за эгчтэй ярих юм уу. Биеэ бодоорой. Би виз хавраас хөөцөлдөнө өө. Ажил сайн сайн. Аан, охин том болоод л ...За дараа яръя. Эгчээ утас”....
Цэцэгээ утсыг нь аван:
- Сайн уу, ах.
- Сайн уу. Шинэ оны мэнд. Миний явуулсан юмыг авсан биздээ.
- Авсаан баярлалаа. Дараа тийм үнэтэй юм битгий аваарай. Ажил нь сайн уу. Биеэ бодож байгаарай даа.
- Сайн сайн, чиний ажил сайн уу. Хэрэгтэй юм юу байна. Ах нь мөнгө явуулах уу, хэлээрэй.
- Зүгээрээ болоод л байна.
- Хашааны хоёр хөгшин сайн уу. Сайн айл байгаа биз дээ.
- Тиймээ сайн сайн. Охиных руугаа явчихсаан.
- Хүүхдүүдийг нь хэн харж байгаа вэ. Дараа жилээс нэг хашаа байшингийн юм бодно оо. Ахынхаа хажууд байна шүү чи...
- За ойлголоо. Та чинь юм хум уугаа юу. Дуу чангатай байх чинь ...
- Баярын өдөр шдээ. Нэг ориглуун дарс хамт амьдардаг нөхөдтэйгөө уугаадаа. За тэр яах вэ. Утсаа авч бай. Залгахаар авахгүй юм. Миний өмнөөс хүүхдүүдээ үнсээрэй. Баярцэцэг дахиад онц сурлагатан болсон гэл үү. Би эндээс бэлэг явуулна гэж хэлээрэй ... Картаа цэцэглэхээ мартчихжээ минут нь дууслаа. Аав, ээжид ... гээд утас тасрав. Цэцэгээ ахтайгаа их л дотно мөн солонгос явахад нь хэдэн төгрөгөөр тусалж байжээ. Амгалан бол гэрийн том хүү юмсанж. Дэлгэрбаяр инээн ах юу гэж байна. Ярихаараа л юу хэрэгтэй байна. Мөнгө явуулахуу гэсэн л хүн байх юм.
- Яахав дээ, зайлуул цагаан сэтгэлтэй сайн хүн шүү.
- Би тэгээд ямар юм бэ. Та хоёр нийлэхээрээ хүнийг бүр мартчих юм аа.
- Гомдох нь уу, миний дүү чинь. Ялгаагүй шүү дээ. Дэргэд байхаар магтаж чадахгүй юм. Дэлгэрийн эхнэр Оюун инээн:
- Дэлгэрээ наад нүүрээ хардаа улаан гал болчихож. Халаад байгаа юм биш үү та. Цэцэгээ эгчээ энэ сая дэлгүүрт орж ориглуун дарс авснаа “Арай жулдаад байна” гээд архи нэмээд авчихаж байгаа юм даа.
- Ойрд уугаад байна уу үгүй юу, эгчдээ хэлээрэй. Эгч нь наадахыг чинь сургаад өгнө.
- Үгүй ээ, ууж чадах ч биш. Манай найзууд дээр ирээд.... энэ нэг юм эхлээгүй байхад нь тасарчихсан санаа зовсон гэж .... Хурхираад унтаад байгаа юм даа. Дэлгэр инээн “За, чи боль. Эхлээгүй ч гэх шиг. Аль хэдийн эхэлчихсэн байсан юм. Манай хүн харин тасарнаа нэг байхгүй шдээ. Бүүр нэг архичин шинжтэй. хэхэ ....
- Юу би юу даа.Ч харинаа яахав .. Цэцэгээ инээн Энхриймаатай нэг тулгаад одооноос найз минь уухгүй шүү. Хэвлий дэх үрээ бодно шүү хоёулаа ... Шөнө 01.00 болоход Дэлгэрийнхэн гэртээ харихаар босцгоов. Оюун жолоо барин Дэлгэрбаяр нээрээ л амархан согтдог юмсанж. Эгчийгээ тэврэн үнсээд “За, явлаа эгээ. Хэд хоногоос дүү нь мод түлээ ойртуулна аа. Баяртай”. Ингээд гэрийнхэн үлдэж аяга тавгаа угаагаад унтацгаав. Цэцэгээ нойр хулжин 10 гаруй жил хамт айл саахалт ойр дотно өмөг түшиг болж амьдарсан хэдий муу ааш гаргадагч хадам Жаргалмаад санаа зовинон хэвтэнэ. Баясгалан угаас л ээжийгээ гэдэг хүн байсан төдийгүй. Нэг удаа сүрхий хатгаа авч хотоор эмчлүүлж байсан удаатай хөгшин юмсан. Тэр үед Баясгалан, Цэцэгээд хандан “Миний хань ээжийг минь харж хандаж бай. Хөөрхий минь цайлган юм. Би л харахгүй бол энэ хэд ч дээ санаанд хүрэхгүй юм” гэж хэлж байсан нь саяхан санагдав.
Шинэ оны анхны өглөө өнөөдөр амралтын өдөр учраас бүгд хөнжилдөө унтсаар. Баярцэцэг босч гал түлэн гэрээ сайтар цэвэрлээд бууз жигнэнэ. Энхриймаа сэрэн:
- Миний дүү чинь хэзээ сэрээв. Жаахан унтахгүй дээ.
- Би цагийн өмнө боссоон. Зүгээрээ, би одоо нэг нас нэмчихээд байхад том болсон гэсэн үг. Одооноос би өглөө босч байна аа. Та жирэмсэн юм чинь хоол цай хийх хэрэггүй ээ. Энхриймаа Баярцэцэгийг сүрхий охин гэдгийг мэдэх ч хүүхдэд баймгүй ухаантайд нь сэтгэл нь хөдлөнө. Баянмөнх ч босч зурагтаа асаан удирдлагаа барин суув. Бууз болж Энхриймаа гарган ширээн дээр тавиад Цэцэгээг сэрээв. Цэцэгээ:
- Нам унтчихсан байна шдээ. Гэр орноо өглөө цэвэрлье гэж бодож байсан юмсан чи цэвэрлээ юу. Одооноос гам барина шүү, найз минь. Эндэж унахад л осолтой байдаг юм. Хүүхэд юм даа чи. \инээв\
- Үгүй ээ, би биш. Баярцэцэг маань өглөө босоод бүгдийг хийчхэж..
- Ишш миний охин унтаж л байхгүй дээ.
- Зүгээрээ одооноос би өглөө эрт босч галаа түлж байна аа. Аав хэлэхдээ он гарах бүр нас нэмдэг гэж байсан. Би насаа тоолтол зөндөө том болчихсон байна шдээ.
- Нялх юм шдээ үр минь. Цэцэгээ Баярцэцэгийг тэврэн үнсээд Баянааг хувцаслан босов. Бүгд бууз, салатаа идээд хөзөр тоглон суув. Баянмөнх адтай тул хожсоор л .... Өдөр болох үед хашааны хаалга цохиж хүн дуудах сонсогдов. Цэцэгээ гарвал Төрөө хашааны завсраар:
- Цэцэгээ баярын мэнд, үгүй ээ шинэ оны мэнд.
- Төрөө чи чинь юу хийж яваа юм бэ. Шинэ оны мэнд, ямар сонин хүн бэ. Алив ор ор. Хаалга онгойлгон өгөв. Төрөө гэрт орон:
- За сайн байцгаана уу. Энхриймаа шинэ оны мэнд би харин нөгөө...
- Сайн сайн, чи ингэхэд юу хийж яваа билээ.
- Харин нөгөө агаарт гарах уу л гэж. Өнөөдөр чинь амралтын өдөр хэдүүлээ агаарт гарч цана, чаргаар гулгая л даа .. Хүүхдүүдээ гэртээ хориод байхаар баярын өдөр байна даа. Баянмөнх инээд алдан баярлан “Тэгье л дээ. Ээж бид нар хөдөө байхдаа уулнаас чаргаар дандаа гулгадаг байсан. Аахаа танд чарга байгаа юм уу”.
- Байгаа, байлгүй яахав. Бүр том баазад очно. Ямар гоё гээч чамд таалагдана аа. За явцгаах уу?.
Баянмөнх, Баярцэцэг хоёр хувцсаа өмсөж эхлэв. Цэцэгээ гайхсан хэдий ч Төрөөг Энхриймаад зүгээргүйг мэдэх тул зөвшөөрч:
- За за, Энхрий минь явцгаая аа. Тэгээд ч өнөөдөр нээрээ амралтын өдөр шүү дээ.
- Би явахгүй ээ. Гулгах ч биш.Даараад ханиад хүрчихвэл яана. Баянмөнх ятгасаар Энхриймааг зөвшөөрүүлэв. Төрөө бүлээхэн буузнаас хэдийг идээд гарч машинаа асаав. Бүгд дулаан хувцсаа өмсөөд машинд сууцгаан хөдөллөө. Нилээн явсны эцэст нэгэн бааз дээр ирэв. Ёстой л Төрөөгийн хэлдгээр цана, чарга барьсан хүмүүс байв. Төрөөгийн урдаас зүс таних нэгэн залуу ирээд гар барин Энхриймааг танимхайран:
- За, сайн байна уу?
- Хүүе сайн уу. Шинэ оны мэнд ямар сонин хүн бэ.
- Шинэ оны мэнд. Чи ажлаасаа гарчихсан юм ууг, харагдахгүй байсан.
- Аан тиймээ .. Энэ манай найз Цэцэгдэлгэр танилц.
- Сайн байна уу. Баярхүү...
- Сайн сайн байна уу? Цэцэгээ. Уучлаарай чамайг нэг харсан санагдаад байх юм.
- Би танайд дандаа хоол иддэг шүү дээ. Танай хажуу талын өндөр барилга байдаг даа. Тэнд манай ажил байдаг юм.
- Аан тийм байх аа. Хаана харлаа гэж бодлоо. Амарч яваа юм уу?.
- Бараг л тийм ээ.. Дүү нартайгаа салхинд гарч явна.
Энхриймаа инээмсэглэн Цэцэгээг дагуулан бааз руу дөхөх зуур:
- Энэ Баярхүү одоо чамтай бараг үе байх шүү. Эхнэр нь гадаад руу гараад ирээгүй юм гэсэн. Олон жил ганцаараа яваа шүү. Чам руу сая ямар сүрхий хараваа. Ээрч, муураад л хэзээ ингэж сандарч ярьж байлаа даа.
- Чи нээрээ сонин хүн шүү. Нүдэнд дулаахан л залуу байна. Тэглээ гээд би яах вэ дээ. За за, дэмий юм яриад л. Найзад нь тийм санаа сэтгэл байхгүйг чи мэдсээр байж.
- За уучлаарай даа. Төрөө хүүхдүүдтэй чаргаар тоглоно. Мөн Баярхүүгийн дүү нар ч нэгдэн олуулаа цагийг зугаатай өнгөрүүлж харагдана. Цэцэгээ хүүхдүүд дээрээ очин мөн л хамт тоглов. Энхриймаа харин зоогийн газар дотор суун цонхоор харан гараа даллана. Баярхүү кофе авчран Энхриймаагийн хажууд суун:
- Чамаар өөр сонин сайхан юу байна.
- Нам тайвоон. Найз нь маамаалахаар болсон, ийм л сонинтой.
- Өө тийм үү. Баяр хүргэе .
- Баярлалаа.
-Гэхдээ хэнтэй сууж байгаа юм бэ.
- Тэр ч өнгөрсөн байхаа. Ганц бие ээж болох шинжтэй. Сууя гэсэн ч найз нь суухгүй байх даа. Чи ингэхэд эхнэртэй болоо ч ...
- Би юу, би харин бодоо л байга.
- Аа бас боддог хүнтэй болоо юу?
- Харин би чамд шулуухан л хэлье .. Нөгөө Цэцэгээд цэцэг өгсөн хүн нь ...
- Чи юм уу. Энхриймаа чанга хэлээд гайхах инээх зэрэгцэн “Чи байжээ. Ямар тэнэг нь зурвас байхгүй цэцэг өгдөг байна аа гэж бодсон юм аа”.
- Чи битгий хэлээрэй. Сая бас үгүй ээ ер нь Төрөөгөөс гуйгаад ...
- Аан чи энд авчруулжээ ... Ойлголоо .. Миний найзад дурласан юм уу?
- Харин тийм юм шиг байна.
- Би чамд яаж туслах юм . ..
- Би өөрөө хэлэх үү, эсвэл болих уу?
- Мэдэхгүй юм даа. Найз нь ч Цэцэгээг энэ тал дээр ойлгодоггүй юм. Гэхдээ одоогоор дэмий байхаа хэлж ... Нууц ноёнтонгоороо л байж бай... - Чи ам алдчихвал ....
- За юу гэж дээ. Чи ингэхэд миний хажууд сууж харагдаад байх юм. Яваа ч тэнд очоод хамт тогло, яв яв ... Энхриймаа Баярхүүг зоригжуулан явуулав. Баярхүү ч очин дүү нар хүүхдүүдтэй тоглон Цэцэгээтэй ч юм ярьж харагдана. Төрөө харин даарч байна гэсээр орж ирэв. Энхриймаа, Төрөөг дуудан:
- Чиний хийсэн ажил уу?
- Чи мэдчихээ юу?
- Тэгэлгүй яахав. Уг нь чамайг надтай юм ярих юм байх гэж бодсон юм. Би лав солиорсон байх аа. - Тийм ээ, чамтай би ярих юм байгаа. Намайг уучлаарай, би тэр үед үнэхээр өөрөө би өөрөө буруу бодож байж. Хэрэв чи уучилвал...
- Одоо нэгэнт өнгөрсөн дөө Төрөө минь. Би чамайг хэр удаан хүлээснийг чи мэднэ. Эмэгтэй хүнд чинь бас түрүүлж хэлж чаддаггүй үг гэж байдаг юм. Тэр бол хайртай гэдэг үг шүү дээ. Чи надаас тэр үгийг хэлэхийг хүлээсэн гэж үү?
- Миний буруу байсаан. Чамайг Бүрнээтэй уулзаад эхлэхэд л би ойлгосон. Чи хажууд минь байж, би даанч сохор ....
- Одоо ийм юм яриад яахав дээ. Чи амьдралаа бод. Хожимдсон ч гэсэн хэлсэнд баярлалаа. Энхриймаа босон хаалгаар гарч зөөлөн салхинд түүний сувдан нулимс хацрыг нь дагана. Тэрбээр Төрөөд хамаг сэтгэлээсээ хайртай ч энэ үед түүний гарыг атган уруул дээр нь үнсэх зориг болоод сэтгэл хүрсэнгүй.
Үргэлжлэл бий...
Хард овогт Ц.Билгүүн
Бүтэн унших
Зүрх сэтгэл-1 https://www.24tsag.mn/a/182997
Зүрх сэтгэл-2 https://www.24tsag.mn/a/183021
Зүрх сэтгэл-3 https://www.24tsag.mn/a/183034
Зүрх сэтгэл-4 https://www.24tsag.mn/a/183048
Зүрх сэтгэл-5 https://www.24tsag.mn/a/183060
Зүрх сэтгэл-6 https://www.24tsag.mn/a/18312
Зүрх сэтгэл-7 https://www.24tsag.mn/a/183127
Зүрх сэтгэл-8 https://www.24tsag.mn/a/183143
Зүрх сэтгэл-9 https://www.24tsag.mn/a/183148
Зүрх сэтгэл-10 https://www.24tsag.mn/a/183160
Зүрх сэтгэл-11 https://www.24tsag.mn/a/183177
Зүрх сэтгэл-12 https://www.24tsag.mn/a/183199
Зүрх сэтгэл-13 https://www.24tsag.mn/a/183232
Зүрх сэтгэл Төгсөл https://www.24tsag.mn/a/183253
Сэтгэгдэл (22)