Нийслэл хотын зах бараадан хаяа дэрлэн буух айл элбэгшиж байлаа. Яг энэ үед Цэцэгдэлгэр гэх залуухан эмэгтэй амьдралын эрхэнд хөдөө нутгаасаа гарч гурван хүүхдээ дагуулан их хотод оршин суухаар ирлээ. Түүний нөхөр зуурдаар нөгчөөд дариу 2 жил өнгөрсөн ч хадам ээжийн ааш зан хувирч хүүгээ өнгөрсөнд өнөө л Цэцэгээг буруутгана.
Удаан бодсоны эцэст ийм шийдвэр гарган ирсэн нь энэ юм. Харин хүүхдүүдээ хэнд ч өгөхгүй гэдэг байр суурин дээр бат зогсох нь эх хүний л сэтгэл юмсанж. Цэцэгдэлгэр бол энэ жил 33 настай, 20 настай нөхөртэйгөө танилцсан юмсанж. Нөхөр Баясгалан нь маш хөдөлмөрч, архи дарс ч огт амсдаггүй под хийсэн хэдэн малтайн дээр байшин барилга барьж бас ч үгүй овоо мөнгө олчихдог байсанж. Баясгалан нас барсанаас хойш хэдэн төгрөг нь ч барагдаж, тэдний эмтэй хэдэн мал нь хулгайд алдах нь ч алдагдаж, үхэж үрэгдэх нь ч үрэгджээ. Цэцгээ хадамынхаа хаяанд 2 жил амьдарсан ч эхэндээ хадам ээж Жаргалмаа их л анхаардаг байсан ч сүүлдээ түүнийг буруутгах шиг мал хуй нь алга болоход хүртэл түүнийг авсан мэт хардана. Хадам аав Дамдин бараг юм дугардаггүй их дуу цөөтэй уурлаж, бухимдах нь ч ховор тайван хүн билээ.
Дамдин л хүүгийнхээ хэдэн хүүхдэд юугаа ч харамлахгүйн дээр Цэцэгдэлгэрт хандан
- Миний охин одоо амьдарлаа бод. Залуу хүн яаж ганцаараа хорвоог барах вэ дээ. Хэдэн хүүхдээ аавдаа үлдээчих ирж очоод болно доо. Аав нь хэдэн ачаа хоолонд нь хүргэж байж үхнэ шүү. Дамдин ингэж хэлэх болгонд Цэцэгдэлгэр хар цагаан дуугүй байдаг байв. Дамдин хүү, хоёр охинтой голомт залгах ганц хүү нь өнгөрсөнд эхний нэг жил хачин их уй гашууд автан нэг л уруу царайлан явдаг байсан ч хүүгийнхээ хүүхдүүдийг хараад элэгээ дэвтээдэг байжээ. Тэднийг хот хөдөлхөд Дамдин л нүдэндээ нуур мэлтэлзүүлээд үлджээ. Цэцэгдэлгэр бас ч үгүй хүнд бэрхийг даван туулж арга баран хот бараадсан нь энэ буй. Жаргалмаа битгий яваач гэж хэдий гуйсан ч Цэцэгдэлгэр тас зөржээ. Энэ нь сэтгэлдээ түүнд маш их гомдсоных ч байж болох юм. Ийн бор гэрээ хотын баруун захад толгойт хавьд босгоод авав. Цэцэгдэлгэр болбоос баруун аймгийнх бөгөөд аав, ээж нь тариаланч эгэл жирийн л бор айл. Гурван охин, хоёр хүүтэй айл бөгөөд дундах охин нь Цэцэгдэлгэр билээ. Түүний том эгч нь Солонго нь хөдөөнөө амьдардаг малчин айл болон тусдаа гарчээ. Ах Амгалан нь Солонгос руу гэрээгээр ажиллах хүч гэх их шуурганаар гадагш гараад явчихсан ба Амгалан хоёр хүүхэдтэй эхнэр нь толгойтын ойролцоо үсчин хийдэг юмсанж.
Цэцэгдэлгэр бэр эгчтэйгээ илэн далангүй бас ч насны зөрүү ойр тул үе гэж хэлэхэд болно. Амгалангийнх одоогоор айлын хашаанд буй бөгөөд бэр эгч Уранчимэг нь өөрийн гэрээс холгүй өвгөн, эмгэн хоёрын хашаанд Цэцэгдэлгэрийнхийг буулгажээ. Цэцэгдэлгэрийн дүү нар бүгд тусдаа гарсан ба бага дүү нь л хотод аж төрдөг юмсанж.
Эмэгтэй дүү нь айлын хүн болоод зүүн аймаг руу явчихсан нь саяхан. Том охин Баярцэцэг нь 12 настай энэ жил 6-р анги, хүү Баянмөнх 9 настай 3-р анги, бага охин Баянжаргал 5 настай ийм нэгэн гэр бүл хотод төвхнөж авав. Бага дүү Дэлгэрбаяр нь эгчийгээ маш сайн харж ханддаг төдийгүй мөн бэр болох Урнаа ч түүнийг хайрлан өрөвдөх нь илхэн. Дэлгэрбаяр гэрийн бүслүүр чангалан орж ирээд “За, ингээд амьдраад байж дээ, эгч минь. Одоо ч яахав дулаан байна. Өвөл жаахан хэцүү шүү. Дүү нь ус, түлээг нь ойртуулж байя. Ах бусдыг нь даана биз”.
Урнаа: Тэгэлгүй яах вэ. Амгалан мэдэж байгаа, ямар ч байсан болцгооно биз. Энэ буулгасан айлын хөгшчүүл их давгүй улс. Манай нутгийн сайн хүмүүс байгаа юм.
Цэцэгдэлгэр: Эгч нь ажил хийнэ ээ. Тэглээ д ч хүүхдүүд минь том боллоо. Эртхэн хэдэн төгрөг олохгүй бол сургууль нэг мэдэх нь ээ төгсчих нь шүү дээ. Дээд сургуулийн сургалтын төлбөр гэж том зүйл байна. Эгч нь даанч аав, ээжийнхээ үгнээс зөрж хөдөө нутагт хүний хүн болж сургуулиа хүртэл хаяад явж билээ. Тэглээ гээд алдсан юм алга аа. Хэдэн сайхан үр минь байна. /санаа алдан/ ханиа л арай эрт алдчихлаа хэмээн бүдэг хэлэхэд хоолой нь зангирах нь мэдрэгдэнэ.
-Эгч минь ажил төрөл яах вэ. Бид олуулаа шүү дээ. Төлбөр мөнгө яаж ийгээд болчихно оо. Харин тэр авгайгаас юу ч битгий аваарай . /Тэрээр хадам ээж Жаргалмаад тун ч дургүй юмсанж/
-За чи л дэмий юм ярив. Хүүгээ алдсан хөгшин шүү дээ. Надад ямар хандах нь хамаагүй ээ. Хэдэн хүүхдүүд минь ч ойр дотно яах ч аргагүй. Надад их юм зааж сургасан буянтай хүн минь шүү. Би тэр хүний оронд байсан бол гэж төсөөлөхөд ч хэцүү байдаг юм.
Урнаа: Өнгөрсөн юм яах вэ. Ирээдүй рүүгээ амьдрах нь зүйн хэрэг бус уу. Орой манайд цуглацгаая. Би дайлна аа, та нарыгаа. Дэлгэрээ, миний дүү эхнэр хүүхдээ ч дагуулаад ирээрэй. Дэлгэрбаяр толгой дохин Баянжаргалыг үнсээд “Орой уулзаяа даа, гүнж минь” гэсээр гэрээс гарч явав. Цэцэгдэлгэр мөн адил инээмсэглэн толгой дохино.
Урнаа мөн гэрийн зүг хөдлөв.Цэцэгдэлгэр гэр орно янзлаад хашааны эзэн айлд хөдөөнөөс авчирсан сүү цагаан идээнээсээ аван оров. Өвгөн, эмгэн хоёр байх ба эмгэн нь их л хөнгөн шингэн харагдана.
Эмгэн: За, хүүхээ сайн явж ирэв үү. Ачаа бараанаас нь туслалцаж чадсангүй. Санаа байв ч сачий хүрэхээ больж дээ. Өвгөн хааяа хууч нь хөдөлж айлгаад байдаг юм. Манай хүүхдүүд бүгд тусдаа гарцгаасан. Өвөл болохоор хааяа урагшаа охиных руугаа явчихдаг юм. Харин танай хүүхдүүд чинь бид хоёрт үгүй ээ мөн хань болно доо. Хөгширөөд ирэхээр хүүхдийн дуу сонсмоор болдог юм байна шүү.
Цэцэгдэлгэр: Урнаа эгч таныг магтаж байдаг шүү. Ийм тухны айлд буусандаа баяртай байна.
- Ийм сайхан зөөлөн харцтай, эгэл жирийн хөөрхөн бүсгүй яагаад ганц бие байдаг билээ. Нөхөр чинь эсвэл ирээгүй юм уу?.
Цэцэгдэлгэрийн царай гэнэт хувиран “За, манай бага охин уйлаад байх шиг байна. Сэрчих шиг боллоо. Уучлаарай” гээд гарч явав.
Эмгэн: Энэ хөгшиний ам уу. Урнаа надад өөд болсон гэж хэлснийг бүр мартаж орхиж, зөнөг толгойг дээ. Хүүхэд гомдоочив вуу даа. Ядаж нэрийг нь асуудаг байгаа даа гэж өртөө бувтнана. Гэртээ орж Цэцгээ охиноо тэврэн энгэртээ наан бүлээхэн хэдхэн дусал унагахад том охин Баярцэцэг “Та минь дахиад аавыг саначихсан уу. Би ч гэсэн санаж байна. Хаалгаар миний охион гээд л ороод ирэх юм шиг хааяа би зүүдэлдэг. Гэхдээ аав маань хэзээ ч ирэхгүй. Ээжийгээ тэврэн битгий уйл, ээж ээ” гэх нь хэдий нь том болж хэрсүү ухаан суусанг илтгэнэ.
Орой болж Уранчимэгийнх рүү 3 хүүхдээ дагуулан явсаар. Гэрт орвол Уранчимэг ширээ засаж дунд нь торт тавьсан харагдана. Уранчимэг: За, манай хэд ирчихэв үү. Дээшээ сууцгаа гээд уриалганхан хэлээд цай аягалан барив. Цэцгээ инээмсэглэн “Хүүе, энэ Цэгмид хэддүгээр анги билээ. Томоо эр болжээ”.
- Баярцэцэгээс 2 ах шүү дээ, миний хүү чинь. Гэрийн бүх ажлыг хийнэ, намайг гар хүргэхгүй ээ. Харин энэ Цэрмаа маань Баянмөнхтэй чацуу. Нэг ангид оруулчих л санаатай байна.
-Хэлээд юүхэв. Намар болохоор эртхэн л сургууль номыг нь хөөцөлддөг байх даа. Удалгүй Дэлгэрбаяр эхнэр Оюун охин Анугаа дагуулан орж ирэв. За манайхан хүлээсэн үү?. Жаахан ажил гараад гээд тор дүүрэн чихэр боов ширээн дээр тавиад “За, энэ чинь хэний төрсөн өдөр болж байгаа билээ, Урнаа эгч ээ”.
- Харин л дээ хэнийх юм бол доо, таа л даа. Өнөөдөр хэдэн билээ.
-Зургадугаар сарын 6 гэдэг чинь.... хүүш яадаг билээ. Эгчийнхээ төрсөн өдрийг мартчихдаг. Миний эгч чинь одоо бүтэн 33 нас хүрч байгаан байна шүү дээ.
- Маргаашнаас 34 гээч, Дэлгэр тоглож байгаа юм. Наадах чинь мартахгүй ээ.
Цэцэгдэлгэр: Харин торт байхаар нь гайхаад байсан юм. Өөрийнхөө төрсөн өдрийг анзаараагүй цаг хугацаа өнгөрч дээ хэмээн цаанаа санаа алдав. /Баясгалан энэ өдрийг хэзээ ч мартаж үзээгүй бөгөөд түүнд гэнэтийн бэлэг бэлддэг байжээ/.
Дэлгэрбаяр: За, юу гэж мартхав дээ. Миний хайр нөгөө бэлгээ... Оюун цүнхнээсээ жижигхэн хайрцагтай зүйл гарган Цэцгээд барив.
Цэцгээ: За, яахнав дээ. Бүгдээрээ ингэж цуглах нь л надад том бэлэг шүү дээ гээд задлан үзвэл их л чамин хүзүүний зүүлт байв.
Дэлгэр: Хотод ирсэн хүн байна. Гадуур дотуур явахдаа зүүж бай, миний эгч.
Урнаа: Авдар дээрх жаазныхаа араас арай том хайрцагтай зүйл өгөв. Задлан үзвэл, эрээн чамин даашинз байх ба доороос нь Цэцэгдэлгэр ер нь л өмс ч дадаагүй өндөр өсгийт харагдав.
- Урнаа минь, Дэлгэр минь та хэд минь яасан ч гоё зүйл бэлдээв дээ. Би одоо энийг өмсөөд хаачих ч билээ дээ. Хажуудаа дагуулаад алхах хань минь үгүй хойно гангалаад ч яах билээ. Бүгд таг дуугүй болон бие биенээ дэмий л харна. Энэ хэсэгхэн аниргүй бол Цэцгээгийн нулимсаа сэмхэн гаргах хором байлаа.
Баярцэцэг : Миний ээж чинь ийм гоё бэлэг авлаа шүүдээ. Дүү нартайгаа, ээжтэйгээ Дэлгэр ахын хэлээд байдаг өнөө гоё хүүхдийн парк руу нь бүгдээрээ явна шүү дээ. Харин ч танд ёстой гоё зохиноо, бүр атаархчихлаа.
Оюун : Инээмсэглэн ухаантай охин шүү гээд Баярцэцэгийг тэврэхэд мөрөн дээр нь бүлээхэн дусал унахыг ч мэдэн чанга тэврэв. Түүнийг ээжийгээ тайтгаруулж буй тэр л бяцхан ухааныг бишрэх шиг. Хоол ч болж бүгд ширээ тойрон идэж ууцгаан хөгжилтэй зүйлс ярилцан сууцгаана. Хүүхдүүд гэрийн зүүн талд мөн тоглоцгооно. Эгэл бор монгол гэрт нэгэн оройг халуун дулаан гэр бүлээрээ өнгөрөөж байгаа нь Цэцэгдэлгэрт хотод амьдрах урам зориг өгч буй нь илхэн. Шөнө ч болж ирсэн зочид гэр гэрийн зүг хөдөлхөөр болов. Дэлгэрбаяр саяхнаас нэг аксент маркийн машин авсан бөгөөд зочдыг суулган Цэцэгдэлгэрийн зүг хөдлөв. Хаалганы урд зогсоод “За, та нар минь орж унт даа. Маргааш дүү нь ирж цахилгааныг нь холбож өгнө өө.” Цэцэгдэлгэр ээжийнхээ өвөр дээр унтах Ану охинг үнсээд “За, баяртай сайхан амраарай, баярлалаа. Миний хоёр дүү дараа дахиж битгий ийм үнэтэй бэлэг аваарай” гээд хүүхдүүдээ дагуулан хашааны хаалгаар оров. Дэлгэрбаяр машинаа асаан хөдлөх зуур “Хайраа, чи ингэхэд үнэ бичсэн байсан цаасыг нь аваагүй юм уу”.
- Үгүй нээрээ мартчихсан байна шүү.
- Авчихгүй дээ. Чиний хажууд намайг загнасангүй.
- Яагаад тэр вэ. Ххарин ч өөрт нь яг гоё зохиж байна лээ. Манай Цэцгээ эгч чинь ёстой хүүхэд гаргаагүй юм шиг л чи хараа биз дээ.....
- Манай эгч нэг тийм юу гэмээр ч юм дээ. Ахыг өнгөрсөнөөс хойш л.......... манай хүргэн ах ч хайрламаар хүн байсан даа .
- Үгүй тэр Баярцэцэгийн ухаантайг яана. Ээжийнх нь нулимс цийлэгнээд ирэхэд хэлж байгаа үгийг нь бүр өөрөө уйлах гээд болдоггүй. Хөөрхийг тэвэрхэд ганц хоёр дусал мөрөн дээр дусаачаад юу ч болоогүй царай гаргаад инээмсэглээд “Баярлалаа, эгээ гэж үү”. Би ийм жаахан хэрсүү охин хараагүй ээ.
- Тийм ээ, би ч гадаа гарч бас жаахан тамхи татаж л тайвширлаа гээд санаа алдаад замдаа орон цааш явав. Цэцэгдэлгэр гэртээ орж лаа барин хүүхдүүдээ ор засч өгөөд бага охиноо унтуулж, үлдсэн хэдэн аяга, тавагаа янзлав. Баянмөнх хөнжилдөө шургаад л нам унтжээ.
Баярцэцэг: Ээж энийг өвөө танд өгөөрэй гэсэн юм. Танд өгвөл авахгүй гээд надад өгсөн юмаа. Нилээн чанга баадагнасан зүйл ширээн дээр тавин “Би унтлаа шүү, ээжээ хайртай шүү” гээд орондоо оров. Цэцэгдэлгэр ч юмаа янзалж дуусаад өнөөх баадантай зүйлийг хараад ачаа бараагаа янзалж байхдаа нээрээ энэ юу билээ гэж бодсон оо санав. Задалвал дээр нь захиа байх ба нөхрийнх нь дээл, бүс,малгай,аяга зэрэг эдэлж байсан зүйлс байв.
Захиаг нээн уншвал: Миний охин сайн явж хүрсэн үү. Аав нь чамайг өөрийн охидуудаас илүү хайрладаг юм шүү дээ. Чи ч мэдэж байгаа. Ганц сайхан хүүтэй минь ханилж гурван сайхан ачийг минь төрүүлж өгсөн чамд минь ямар ч буруу байхгүй билээ. Өөрийгөө битгий буруутгаарай охин минь, ээж нь наанаа хатуу ч цаанаа их сайн хүн дээ. Ойроос ааш зан нь хувирч надад ч ойлгогдоход хэцүү болж. Газар буулгаагүй өсгөсөн ганц хүүгээ санахын туйлдаа л гансарч буй бололтой. Он цагийн уртад тайвширах биз ээ. Ээж чинь танайхыг нүүнэ гэхэд хүүгийн минь бүх юмыг аваад иржээ. Охин минь л их гомдсон байх даа. Аав нь хэдэн юмыг нь баадагнаад өглөө. Хот хүрээ орвол байх ёстой газараа байх ёстой үлдсэн юмыг нь аваад очно оо. Охин минь удахгүй уулзая. Хувцас хунар авч өмсөөрэй та нар минь. Яарч бичлээ ... гэсэн байв. Захианы дугтуйд нилээн хэдэн төгрөг харагдав.
Нээрээ ч Цэцэгдэлгэр, талийгаачийн гэх юу ч авч чадаагүй. Хадам Жаргалмаа нь “Чамд миний хүүгийн юу ч байх эрхгүй” гэж хэлээд бүгдийг нь авсан тул замдаа их л гомдож явсан билээ. Аавынхаа захиаг уншаад уртаар санаа алдан бага охинхоо хажууд хэвтэн нааш эргэн хараад гартаа тэвэрсэн дээлээ үнэрлэхэд өөрийн эрхгүй нулимс нь сувд сувдаар сул асгалаа...
....Хотод ирээд сар гаруйн хугацаа өнгөрчээ. Хотын амьдралд ч дасаж эхлэв. Баярцэцэг гэрийн ажлаа амжуулах бас дүү нараа харна. Цэцэгдэлгэр ч хүний гар хараад зүгээр суухыг хүссэнгүй гадуур ажил хайсаар, Дэлгэрбаяр хөдөө ажлаар явсан тул наадам болтол ирэхгүй гэж эгчдээ хэлжээ. Урнаа түүнийг үсчин болгох гэж үзсэн ч Цэцэгдэлгэр өөрөө ч нэг их хүчилсэнгүй. Ийн ганц бие ээж дээр нь мэргэжил гэх зүйлгүй ч зарын сонин барьсаар магадлал өндөртэйг нь дугуйлан залгасаар. Түүнд бэр Оюун нь шинэ утас авч өгсөн бөгөөд гайгүй айлын боломжийн амьдралтай бас ч үгүй бага сага зовлон үзчихсэн хүн тул Цэцэгдэлгэрт маш их сайн ч тэрбээр түүнээс тусламж авахдаа сэтгэл нь зовно. Олон газар очсон ч түүнийг мэргэжилгүй гэсэн шалтгаанаар гайгүй ажилд авах газар олдсонгүй .Эцэст нь нэгэн \нэр бүхийн\ сүлжээ зоогийн газрын үүдэнд ирэв. Дотогш орж өөрийгөө танилцууланажил байгаа эсэхийг асуувал залуухан бүсгүй : Чи юу хийж чадах юм дээ.
- Би хоол унд хийж чадна. Ер нь ямар ч ажил байсан энд хийж чадах байх аа.
- За за, тэгвэл 24/48-аар ажиллаж чадах уу. Гэр бүлтэй юу.
-Гурван хүүхэдтэй. Харин ээлжийн ажил биш бол л гэж бодсон юм. Хүүхдүүд маань жаахан, би ээлжээр ажиллаж чадахгүй ээ. Уучлаарай ... гээд хаалга дөхөв.
- Хүлээгээрэй. Чи гурван хүүхэдтэй гэж үү. \нэг том харсанаа\. Тэгвэл өдөр бүр өглөө ирээд орой явж болж байна уу. Манайх бас ч үгүй ачаалалтай газар шүү.
- Баярлалаа бололгүй яахав.
- Гэр хаана вэ?.
- Толгойтын буудал эцэст нь ....
- За за, тэгэхээр эхний сар харна. Гэхдээ мэдээж цалинтай. Жинхэлвэл хоёулаа цалингаа ярилцаяа болж байна уу?.
- Болноо, мэдээж зөвшөөрч байна.
- За, тэгвэл маргааш өглөө 0900 цагаас хоцрохгүй яваад ир дээ.
Тэрбээр хаалгаар гарч ажилд орсноо хүүхдүүддээ хэлэхсэн гэж яаран баяртай явлаа. Автобусанд сууж тэр эзэн бүсгүй надаас жаахан л охин байсан даа. Ямар захирангуй ярьдаг юм дээ. Хотынхоны ааш аяг ч нэг иймэрхүү байдаг юм байх даа. За, надад хамаатай биш дээ. Хийх ажлаа л сайн хийгээд байвал хэдэн хүүхэд минь сургууль, цэцэрлэгт орох дөхлөө. Мөнгө хэрэгтэй гэж өөртөө шивнэсээр гэртээ ирэв. Баярцэцэг халуун хоолтой угтан хэзээний том охин болсон шинжтэй. Аяга цай барин дүү унтчихлаа. Баянмөнх усанд явсан та минь амжилттай юу. Болдог бол би ажил хийх юмсан. Нээрээ хүүхдэд тохирсон ажил зах руу орвол байдаг гэсэн ээж.. гэхэд Цэцэгдэлгэр охиноо тэвэрч үнсээд “Чи минь тэр чигээрээ яг аав шүү. Том болжээ, миний охин. Хичээлдээ л чармайж онц дүн авах чинь чиний ажил шүү дээ. Маш том ажил байхгүй юу. Бас дүү нараа харна. Гэрийн ажил хийнэ. Энэнээс илүү том ажил гэж юу байхав. Ээж нь нээрээ ажилд орсон эндээс нэг их хол бишээ.
- Тийм үү. Би мэдээд байсан юм аа. Таныг олж чадна гэж ... Гэхдээ Амгалан ах мэдвэл бас Дэлгэр ах уурлах байх даа...
-\инээн\ Харин тийм ээ, уурлах л байх. Гэхдээ гээд зүгээр суугаад байж болохгүй биз дээ. Миний охин дунд ангийн сурагч болсон шүү дээ. Хувцас хунар гээд авах юм ихсэнэ. Ээж нь охиноо юу гэж бусдаас дор явуулах вэ.
- Зүгээрээ, миний түрүү жилийн хувцас шинээрээ байгаа шүү дээ. Тэрийгээ өмсчихөнө..
- Миний охин том болож байхад хувцас нь дагаад л том болох уу, айн ..гээд тэврэв. Усанд явсан хүү Баянмөнх ирэв. Түүний хамраас цус гарсан байх ба хувцас нь шороо болон халтар царай нь нилээн уйлсанг илтгэнэ. Цэцэгдэлгэр босон юу болсоныг асууж хэн тэгснийг хэлэхийг шаардана.
- Хэн ч тэгээгүй ээ. Харин би өөрөө уначихсан юм.
- Ингэж унадаг юм уу. Хэн тэгсэн, худаг дээр үү. Алив явьяа ...
- Үгүй ээ, би явахгүй... уначихсан гээд байхад.. \гэсээр нүүрээ угаана. \
Баянмөнх нилээн зөрүүд өөрийнхөөрөө зүтгэдэг төдийгүй хүүхдүүд дээрэлхэж янз бүр болоход муу өвөөдөө л ховлохоос ээждээ ер хэлдэггүй байсанж. Цэцэгдэлгэр хэдий асуусан ч, загнасан ч ер хэлсэнгүй... Дахиж ийм байдал гаргавал өөрөөр ярихаа сануулаад өнгөрөөв. Маргааш өглөө эртлэн босоод ажилдаа явав. Баярцэцэг дүү нараа ундлаад Баянмөнхийн хөнжлийг сөхвөл хөл, нуруугаар нь хөх толбо байхаар нь дуу алдан Баянмөнхийг сэрээн чамайг хэн ийм болгочихов оо. Яасын юу болсон юм бэ. Би ээжид хэллээ шүү.
- Яаая л даа, хөндчих юм аа. Сүртэй юм бэ, юу ч болоогүй ..
- За яахав ,ээжийг дуудчихая л да,а би ....
- За за, та хэнд ч битгий хэлээрэй. Амла. Тэгвэл би хэлье...
- Ойлголоо, харин худлаа хэлэхгүй шүү ...
- Худгийн хажууд байдаг Бамбар хэдэн хүүхэдтэй нийлж намайг шоглоод байхаар нь чулуу шидсэн чинь толгойг нь оночихсон юм. Тэгээд л тэр ...
- Тэгээд чамайг ингэж зодоо юу?
- Би өөрөө зодуулсан юм аа. Хэрэв ээж очвол намайг хүүхдийн толгой хагалсан гээд мэдчихнэ шүү дээ. Тэгээд ч бид хоёр гэрийнхэндээ хэлэхгүй гээд гар барилцчихсан гэв.
- Хмм тэр чинь ээж, аав нь гадаадад байдаг болохоор. Эмээ,өвөө дээрээ байдаг байхаа. Нилээн танхай хүү харагдсан. Чамаас бүр хоёр ах биз дээ. За яахав, энэ удаа ээжид хэлэхээ болилоо. Дараа дээрэлхэх юм бол Цэгмид ахдаа хэл ойлгов уу?.
- За за, үглээ минь хэлсэндээ байгаарай... даа
- Алив наанаа тос түрх. Ээж харвал нэг их сайхан юм болохгүй л гэж мэдээрэй. Та нар ямар том хүмүүс үү, тохирсон ч гэх шиг. Дараа би шууд ээжид хэлнэ ойлгов уу?.
Цэцэгдэлгэр гэрт юу болж буйг үл мэднэ. Тэрээр шинэхэн орсон ажилдаа ирэв. Өнөө эзэн бүсгүй угтан “За, ажиллаад байна даа. Эхлээд энэ хоолны заалаа сайхан цэвэрлэчих. Дараа нь аяга, таваг угаах цоргон дээр ажиллана даа. Уг нь өөрөөр чинь зөөгч хийлгэх санаа байгаа ч урд нь ийм ажил хийж үзээгүй болохоор. Аяга, таваг унагаад хагалвал цалингаас чинь хасагддаг юм. Ямар ч байсан эхлээд аяга, таваг угаахаас эхлье. Гэхдээ өөрөө зөвшөөрвөл шүү дээ.
- Зөвшөөрч байна аа. Тэгэлгүй яахав. Анхнаасаа юу ч байсан хийнэ гээд орж байгаа хүн юу гэж дургүйцэх вэ. Нэг юм асуучих у. Чи яг эзэн нь үү, энэ газрын....
- Үгүй дээ энэ салбарын менежер. Чамтай л адилхан ажилтан. Захирлууд орой орлого оо авах гэж ирдэг юм. Яваандаа танилцана аа, угаасаа гэв. Цэцгээ ажилдаа орон заалаа цэвэрлээд угаалтуурын цоргон дээр зогсов. Энд бол бохир цэвэрлэх анхны дамжлага юм. Зогсоо чөлөөгүй аяга таваг угаасаар цаг хэд болж байгааг ч харах сөхөөгүй ажиллана. Өнөөх бүсгүй Цэцгээг дуудан өдрийн хоолоо ид хэмээгээд өөр нэг охин зогсоов.
Үргэлжлэл бий...
Өмнөх нь.....
Зүрх сэтгэл-1 https://www.24tsag.mn/a/182997
Зүрх сэтгэл-2 https://www.24tsag.mn/a/183021
Зүрх сэтгэл-3 https://www.24tsag.mn/a/183034
Зүрх сэтгэл-4 https://www.24tsag.mn/a/183048
Зүрх сэтгэл-5 https://www.24tsag.mn/a/183060
Зүрх сэтгэл-6 https://www.24tsag.mn/a/18312
Зүрх сэтгэл-7 https://www.24tsag.mn/a/183127
Зүрх сэтгэл-8 https://www.24tsag.mn/a/183143
Зүрх сэтгэл-9 https://www.24tsag.mn/a/183148
Зүрх сэтгэл-10 https://www.24tsag.mn/a/183160
Зүрх сэтгэл-11 https://www.24tsag.mn/a/183177
Зүрх сэтгэл-12 https://www.24tsag.mn/a/183199
Зүрх сэтгэл-13 https://www.24tsag.mn/a/183232
Зүрх сэтгэл Төгсөл https://www.24tsag.mn/a/183253
Хард овогт Ц.Билгүүн
Сэтгэгдэл (57)