53-р хэсэг
Саруул Пусаны эмнэлэгт ирсээр нилээн уджээ. Мэдээж хэрэг хайртынхаа хажууд байх нь гайхалтай сайхан байх нь дамжиггүй. Тэд яаж ийгээд л бие, биендээ цаг зав гаргацгаана. Тэр нэгэн өдөр муу мэдээ ирэхээс өмнө хоёул аз жаргалаар бялхаж байлаа. Тэр бол Францад ажиллаж амьдарч буй Должин хөгшний ганц охин Шүрээ зуурдаар өөд болсон зурвас байлаа. Саруул нүдний аяган дахь нулимсаа барьж ядан анир эвдэн нусаа хааяа шурт хийн татна. Уянга, Саруулын хажууд иржн тэврэхээс өөр юу ч хэлсэнгүй. Саруул зангирсан хоолой арган байж “Шүр минь дээ, дөнгөж хорин хэдтэй нялх юм байгаа юм шүү дээ. Даанч яав даа”. Уянга түүнийг чанга тэвэрсэээр. Саруул Монгол нисэхээр болж онгоцны буудалд ирэв.Уянга түүн рүү харж:
-Хайртай шүү, чамдаа би удахгүй очно.
-Миний хайр сургуулиа төгсөөд ирээрэй. Хайр нь хүлээх болно оо.
-Удахгүй уулзая. Уянга түүнийг тэвэрсээр салж ядан онгоцонд суулгав.
Саруулын нүдэнд бяцхан Итгэл, Сэргэлэн ах, Бадам эгч нь харагдана. Тэдэнд минь ямар хэцүү байгаа бол гэхээс очих гэж яарна. Онгоцны буудал дээр түүнийг Цэнгэл тосон авав. Саруулыг тэврэн аваад “Намайг уучлаарай, би л Шүрээгээ дуудсаар байгаад ...” гэсээр мэгшин буй нь мэдрэгдэнэ. Саруул хурдхан л гэрийнхэнтэйгээ уулзах гэж яарсаар, хоёул явсаар Сэргэлэнгийн өнөөх бор гэрийн үүдэнд ирээд хэсэг тайвшраад гэрт оруут Сэргэлэн бодолд автан нэг л зүг рүү ширтэн үг үгүй сууна.
Бадам Саруулыг тэвэрч “Дүү минь, хайран сайхан дүү минь” гэхээс өөр анир гарсангүй. Саруул, Итгэл рүү харвал хүүхдийн гэнэн инээмсэглэл тодрон түүнийг ирж тэврэв. Саруул, Итгэлийн тэр инээмсэглэлийн өмнө өнөөх мөчид нулимсаа нууж чадсангүй. Ийнхүү гэнэтийн ажил явдал дуусч амьдын ертөнцийн бор өдрүүд эхэлдэгээрээ эхлэв. Саруул харин нэгэн шийдвэр гаргасан нь тусдаа өөрийн гэсэн гэр оронтой болох шийдвэр байв. Тэрбээр Шүрээг өөд болсноос хойш ажил, гэр, сургууль гэж явсаар сургуулиа төгсөөд авав. Одоо харин өөрийн гэсэн гэр оронтой болох байв. Саруул, Уянгатай холбогддог ч “Чи одоо амьдралаа бод доо” гэсэн өнгө аяс цухалзуулна. Уянга түүнийг юу бодож байгааг гадарлавч ил хэлж чадахгүй байсаар харин Шүрээгийн золгүй явдал ямар хүнд туссанг ойлгож байв. Саруул маш их ажиллаж байв. Цэнгэл ч нэг мэдэхэд хаашаа ч юм алга болов. Ам яриагаар хүнтэй суугаад явсан сураг гарсан ч хүний л амьдрал хойно. Саруул юу ч бодсонгүй. Нэгэн өдөр Саруул, Сэргэлэнгийнд ирдгээрээ ирж, халуун дотно яриа өрнүүлэн сууна. Сэргэлэн, Шүрээг өөд болсоноос хойш нилээн сархад хүртэх болсон ба түүний ярьдаг зүйл нь :
-“Ганц охин дүүгээ явуулж л байдаг. Үгүй мөн тэнэг хүн ээ, би. Эндээ байсан бол бор хоолтой ч гэсэн сэтгэл цатгалан байхгүй юу. Ахыгаа битгий хориорой, ах нь хааяа давчдаад байх юм.
Саруул: Та минь уг нь ингэж уух хүн биш л юмсан даа.
Бадам: Чи одоо л зогсоохгүй бол орлоо шүү дээ. Хэлээд нэмэр алга. Саруул минь байхгүй байсан бол ч энэ айл хэцүүддэгээ хэцүүдээд аль хэдийн модоо барьсаан барьсан.
Саруул: Эгч минь, ах яах вэ. Болохгүй бол эмчилгээ сувилал сэтгэл засалд явуулж болох. Харин би нэг чухал юм асуух гэж ирлээ.
-За, би ч чамд зөвлөх юу л бол.
-Би Итгэлийгээ өргөж аваад хань татах санаатай. Одоо нэг орон байрны ая бодох гээд муу ижийнхээ, Должин эгчийнхээ, Шүрээгийнхээ гэгээн сүнсийг амирлуулах хүсэлтэй л танаас асууж явна.
-Юу, чи чинь хэдтэй билээ дээ. Залуу, дээр нь эхнэргүй хүн хүүхэд өргөж авна гэдэг байж болох уу. Эгч нь сайн ухахгүй л байна.
-Ямар ч байсан шийдсээн. Эх хүн үрдээ ямар харам билээ дээ. Би ч өөрөө эхээсээ хагацсан адилхан зовлонтой хүн. Муу дүүгээ өрөвдөөд байх юм. Тэгээд ч бид нэгэн гэр бүл шүү дээ.
-Бадам сүрхий харахад Саруул үнэхээр шийдсэн нь илт байв.
-Сэргэлэн: Харин ч Саруул сайн аав байж чадна шүү.Амьдралын замын хүзүү урт гэж. Өөрөө мэд дүү минь...
Ийнхүү Саруул их амьдрал руу одоо л алхах гэж буй мэт баярлах мөн дотроо нууцхан гуних шиг алхана.
Хэдэн сарын дараа цоо шинэ хоёр өрөө байр худалдаж авлаа. Мэдээж ижийнхээ хураасан мөнгөн дээр нэмж, өөрийн зүтгэж хурааснаа нэмсэн нь ойлгомжтой. Итгэлийгээ гэрийнхээ ойролцоо нэгэн сургуульд өгчихөв. Түүнд одоо нэг л хүн дутуу байгааг мэдэх ч үнэхээр хувь тавилангийн эрхээр хэмээн өөрийгөө хуурна. Өдөр хоног өнгөрөх тусам Итгэл, Саруулд дасч аав гэж хэлдэг болсон нь Саруулд ямар их үүрэг хариуцлага ирж байгааг хэлэх шиг. Энэ өдөр Итгэлийн төрсөн өдөр билээ. Саруул ойр дотны найзуудаа гэртээ урьсан юмсанж.
Ангийн найзууд Болороо, Энжи, Мандах, байрны найз Бек, Түмээ мөн Анар, хамгийн холоос ирсэн нь Багахүү байв. Дараа нь Нандиа, Хүслэн хоёр орж ирэв. Саруулын ажлын ах Цогт, Хажидмаа, Хонгор нар ч байв. Бүгд ээлжлэн хөгжилтэй явдал болсон явдлаа ярин инээд хөөртэй сууцгаана. Орой болж зочид шингэрэх зуур Саруул аяга тавгаа хураана. Багахүү, Саруул руу харж одоо миний найзад хань л хэрэгтэй болж дээ. Ажлын газрын чинь Хонгор чамд их сайн л юм шиг харагдлаа гээд инээвхийлэв.
Саруул инээмсэглэхээс өөр хариу хэлсэнгүй. Зочид явж Саруул, Итгэл хоёр үлдэв. Маргааш амралтын өдөр тул хоёулаа нам унтжээ. Хонх нилээн дуугарсны эцэст Итгэл хаалга нээв. Нэгэн бүсгүй инээмсэглэн Итгэлийг тэврэн үнсээд Саруулыг асуувал Итгэл “Аав байгаа, би сэрээчих үү” гэв.
Тэр хүн бол Уянга байв.
-Яах юм бэ. Миний дүү хэддүгээр анги билээ. Чи ингэхэд намайг оруулахгүй хүн үү.
-Та чинь хэн билээ. Аав хэлэхдээ танихгүй хүн гэртээ оруулж болохгүй гэсэн .
-Аавын чинь сайн найз байгаа юм. Чи мундаг том эр болжээ.
Хаалга багахан нээсэн Итгэлийн араас
-Миний хүү хэн ирсэн бэ. Хэнтэй юм яриад байна. Өнөөдөр амралтын өдөр юу хийх вэ, хоёулаа гэсээр Саруул ирэв .
-Би байна аа. Сэргэлэн ахаас гэрийг чинь асуугаад ирлээ.
Саруул нүдний харцаараа Уянгыг нөмрөн үг үгүй зогсов.
Уянга: Миний охин аавдаа оч. Энэ хүн шүү дээ.
Сэргэлэн цовоо охин Саруулын гуянаас тэврэн авав. Саруулын хоолой арган Уянга минь....
Уянга: Тийм ээ, хайр нь мэдсээн чамайгаа. Энэ бол чиний охин. Нэр нь Шүрэн-Эрдэнэ. Хайр нь чиний оронд байсан бол адилхан л чам шиг байх байсан. Хайр нь сургуулиа төгсөөд охиноо дагуулж ирлээ. Орж болох уу.
Саруул: Уянгыг тэвэрч хайрт минь гэхээс өөр үг хэлсэнгүй...
Уянга гэрт орж хоол, унд хийн Саруулд хандан “Чам дээрээ ийм удаан ирээгүйд уучлаарай”. /Урт санаа алдав/
Саруул сая л нэг сэхээрч Шүрээг тэвэрч “Миний охин эмээтэйгээ ямар адилхан юм бэ.
-Хайрт минь, охин чинь чамайг явахад нэг сартай жирэмсэн байсан. Даанч хэлэх гээд би чадаагүй. Ээж маань чи бид хоёрыг зөвшөөрсөн. Ачдаа амин хүн болсон. Хайраа одоо л хоёулаа гээд... мэгшив.
Саруул Уянгыг тэврэн “Хайрт минь намайг уучлаарай. Чи минь дэндүү уяхан мундаг ухаантай бүсгүй. Ямар их хайр, бэлэг вэ.
Энэ явдалаас хойш гурван жилийн дараа Саруул нутагтаа ирэв. Пунцаг эмч, болоод Нараа, Багахүү нар угтана. Халуун нутгийн түмэн салхи Саруулын хацрыг илбэнэ. Саруул хүү, охин, хайртыгаа дагуулан ижийнхээ газар дээр ирээд “Хүү нь ирлээ, ээжээ. Хүү нь ийм олон болоод ирлээ. Энэ миний хань Уянга, миний хүү Итгэл, охин Шүрээ” гэдэг “Удаан ирээгүйд уучил, ижий минь” гэсээр нулимсаа сул асган мэгшин уйлав.
Энэхүү хайрын түүх энд хүргээд өндөрлөв. Өчүүхэн намайг үргэлж үнэлсэн уншигч танаа баярланам.
“Агуу хайр 2”-р дэвтэр тун удахгүй буюу ганцхан сарын дараа ном болон хэвлэгдэж таны гарт хүрэх болно. Таалан болгооно уу.
Таныг хүндэтгэсэн Хард овогт Ц.Билгүүн
Өмнөх нь
Агуу хайр-1: https://www.24tsag.mn/a/182611
Агуу хайр-2: https://www.24tsag.mn/a/182617
Агуу хайр-3: https://www.24tsag.mn/a/182621
Агуу хайр-4 https://www.24tsag.mn/a/182723
Агуу хайр-5 https://www.24tsag.mn/a/182727
Агуу хайр-6 https://www.24tsag.mn/a/182735
Агуу хайр-7 https://www.24tsag.mn/a/182736
Агуу хайр-8 https://www.24tsag.mn/a/182741
Агуу хайр-9 https://www.24tsag.mn/a/182759
Агуу хайр-10 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-11 https://www.24tsag.mn/a/182788
Агуу хайр-12 https://www.24tsag.mn/a/182806
Агуу хайр-13 https://www.24tsag.mn/a/182817
Агуу хайр-14 https://www.24tsag.mn/a/182835
Агуу хайр-15 https://www.24tsag.mn/a/182844
Агуу хайр-16 https://www.24tsag.mn/a/182858
Агуу хайр-17 https://www.24tsag.mn/a/182868
Агуу хайр-18 https://www.24tsag.mn/a/182886
Агуу хайр-19 https://www.24tsag.mn/a/182893
Агуу хайр-20 https://www.24tsag.mn/a/182903
Агуу хайр-21 https://www.24tsag.mn/a/182923
Агуу хайр-22 https://www.24tsag.mn/a/182940
Агуу хайр-23 https://www.24tsag.mn/a/182957
Агуу хайр-24 https://www.24tsag.mn/a/182965
Сэтгэгдэл (182)