“Салхитын мөнгөний ордын” гэх тодотголтой, шүүгч, өмгөөлөгч, цагдаагийн зэрэг 15 шүүгдэгчид холбогдох хээл хахуулийн хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тав дахь өдрөө үргэлжилнэ. Өчигдөр болсон шүүх хурлын үеэр шүүгдэгч нарын хахууль өгч авалцаж байгаа бичлэгийг прокуророос нотлох баримт болгож үзүүлжээ. Энэ үеэр шүүгдэгч Ц.Өнөрцэцэгийн биеийн байдал тавгүйрхсэн байна. Тиймээс шүүх хурлыг өнөөдөр 09.00 хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан нь энэ юм.
Хэдий шүүх хурал товлогдсон ч шүүгчдэгч Ц.Өнөрцэцэгийн биеийн байдлаас хамаарч шүүх хурлыг үргэлжлүүлэх эсэхийг шийдэх аж. Хэрвээ шүүх хурал үргэлжилбэл нотлох баримт шинжлэн судлах ажиллагааг дуусгаж, өмгөөлөгч нар өмгөөллийг үгээ хэлэх юм байна.
Шүүгдэгч тус бүр 1-2 өмгөөлөгчөөр эрхээ хамгаалуулж буй бөгөөд өмгөөлөгч тус бүр нэг цагийн турш өмгөөллийн үг хэлэх саналаа шүүх бүрэлдэхүүнд гаргасан аж.
Сэтгэгдэл (10)