Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дордуулсан заалтыг овжиноор ашигладаг, ашигласаар ч байгаа нэр бүхий хэд хэдэн этгээд бий. Тэдгээрийн нэг нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл. Хэдхэн хоногийн өмнө мэдээлэл хийх үеэрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг дуэльд дуудаж, хамт нэг тойрогт өрсөлдөе гэж ам гарсан. Түүний дуудлагыг Ерөнхий сайд хүлээж авахгүй нь тодорхой. Үүнийг нь ч "ҮҮЛ" баатар мэдэж байсан. Гагцхүү сонгуулийн өмнө оноо цуглуулж, олны анхаарлыг өөртөө татах гэсэн санаа нь энэ байв.
Асуудал нэг талаасаа ийм. Нөгөө талаасаа хотын дарга асан Э.Бат-Үүл удаа дараа шүүхийн үүд сахих болсон хэд хэдэн шалтгаан бий. Энэ нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал. АН төр барьж байхдаа жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн эл хөтөлбөрийг муу гэж дүгнэх иргэн ховор байх. Нийслэлийн олон мянган иргэнийг орон сууцжуулж, барилгын салбарыг хөл дээр нь босгоод зогсохгүй, агаар орчны бохирдол буурахад тодорхой нөлөө үзүүлсэн. Бид бусдын хийсэн бүтээсэн зүйлийг хүлээн зөвшөөрч чаддаг байх ёстой. Энэ ч утгаараа гэр хорооллын дахин төлөвлөлт иргэдэд цаашлаад улс оронд өгөөжөө өгсөн хөтөлбөр гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйн хэрэг юм.
Гэхдээ, гэхдээ нэг асуудал бий.
Энэ нь өөрийн төрсөн хүү Б.Чулуудай болон нэр бүхий этгээдүүэд албан тушаал урвуулан ашигласан хэргээр АТГ-аас шалгаад эрүүгийн хэрэг. Багагүй мөнгөн дүн яригдах эл хэргийн араас АТГ цөөнгүй жил хөөцөлдөж, шүүхэд шилжүүлсэн. Гэвч Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс хуулиар олгогдсон эрх буюу шүүхэд удаа дараа гомдол гаргах замаар шүүхийн процессийг удаашруулсаар өнөөдөрийг хүрэв. Өнөөдөр буюу энэ сарын 13-нд Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох хэргийн шүүх хурал болох учиртай байсан. Гэвч дахиад л хойшилсон. Бүр сонгуулиас хэдхэн хоногийн өмнө болохоор товлогдсон.
Нэг ёсондоо хуулийн хийдэл буюу хуульчдын хэлдэгээр "ЧӨТГӨРИЙН ТОЙРОГ"-ийг удаа дараа ашиглах замаар шүүхийн тэр дундаа АТГ-ын савраас зугтаасаар байна.
Үүнийхээ ачаар ч ирэх сонгуульд нэр дэвшиж, бүр өрсөлдөх бломжийг бүрэн атгачихлаа. Товчхондоо бол АТГ-аас "Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн юм. Прокуророос ийн шүүхэд шилжүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад БУЦААСАН байгаа юм.
Шүүхийн уг шийдвэрт нийслэлийн Прокурорын газраас эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2019 оны тавдугаар сарын 9-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Гэвч Э.Бат-Үүлийн өмгөөлөгч нь 2019 оны зургадугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр бүлгийн 40.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргасан аж. Үүнийг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гомдлыг 2019 оны наймдугаар сарын 8-ны өдөр Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна.
Эдгээр хэргүүдийн хувьд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлийг ашиглаж хэрэг шалгах процесстой холбоотой үндэслэлгүй гомдлыг удаа дараа гаргах замаар хугацаа хожсон үйлдэл гаргаж байгаа юм. Нэг ёсондоо хуулийн хийдэл буюу дээр хэлсэнчлэн ГОМДОЛ ГАРГАХ НЬ ИРГЭНИЙ ЭРХ гэх чөтгөрийн тойргийг Э.Бат-Үүл нар завсар зайгүй ашиглаж, хуулийн байгууллагын савраас зугтаасаар байна.
Ингэж л байшингаас байшингийн хооронд эдгээр хэргүүд бүхэл бүтэн олон сар, жилээр хүлээгдэж буйг АТГ-аас онцолсон.
Дээр хэлсэнчлэн Э.Бат-Үүл болон хань хамсаатнууд нь өөрсдөдөө холбогдох хэргийг ямар нэг шалтгаанаар хойшлуулсаар ирсэн. Энэ удаа ч гэсэн бас л шүүх хуралдаан хойшиллоо. Тиймээс хотын дарга асаны буруугаа хүлээж, зэмээ хүртэхийг харах хувь монголчууд бидэнд лав олдохгүй болов уу.
Хэргийг сануулахад "АТГ-аас өнгөрсөн хугацаанд хотын дарга асан Э.Бат-Үүл, НЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун, "ТОСК" ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, дэд захирлаар ажиллаж байсан Д.Оюунжаргал, Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од, Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ".
Өөрөөр хэлбэл, “Хөгжлийн банкны” банкнаас санхүүжүүлсэн “Төрийн орон сууцны корпорац” (ТОСК)-ын захирал асан А.Гантулгыг уг албан тушаалыг хашиж байхдаа буруу гэрээ байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-д давуу байдал олгосон аж. Ингэхлээ тус компанийн барьсан “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 мянган ам.доллар хахуульд авсан гэж буруутгасан байдаг.
ТОСК-ын захирал асан А.Гантулгатай холбоотой үйлдэлд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан. Учир нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан, Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компанийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд “Бэрэн групп” ХХК-д мөнгө шилжүүлсэн бөгөөд АТГ-аас тус группийн санхүүгийн бичиг баримтыг шалгаад ТОСК-аас шилжүүлсэн есөн тэрбум төгрөгийн тодорхой хэсгээр “Гранд лайн” ХХК-ийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсныг тогтоосон юм.
Эл хэргийн ээдрээг АТГ-ынхан тайлж, Эрүүгийн хуулиар зүйлчилж, шүүхэд шилжүүлсэн ч өнөөдрийг хүртэл хэрхэх нь тодорхойгүй байна.
Г.Маргад
Сэтгэгдэл (21)