УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нийт 208 бие даагч өрсөлдөхөр мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлсэн билээ. Тэгвэл үүнээс долоон бие даагчийн мөрийн хөтөлбөрийг хэд хэдэн шалтгааны улмаас буцаасан байна. Өөрөөр хэлбэл, зарим нь сонгуульд өрсөлдөхөөс татгалзаж нэрээ татсан бол заримынх нь мөрийн хөтөлбөр хуулин ямар ч шаардлага хангаагүй аж. Харин үлдсэн 201 мөрийн хөтөлбөрт хуулийн хүрээнд аудитын үнэлгээ хийсэн байнэ. Ингэхээр нийт 121 нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр аудитын шалгалтад бүдэрчээ.
Хуульд заасны дагуу аудитад бүдэрсэн нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө тав хоногийн дотор дахин боловсруулж хүргүүлэхгүй бол ирэх сонгуульд нэр дэвших боломжоо алдах боломжтой.
Нөгөө талаасаа энэ хугацаанд багтаж мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн ч хуулийн үндэслэл хангахгүй бол мөн л сонгуульд нэр дэвих эрхээ хасуулах юм.
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 38.0-д нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ гэж заажээ.
Үндэсний аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.17. дахь заалт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу хянаж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 38.11-д заасан зохицуулалтын дагуу холбогдох дүгнэлт гаргана.
Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хянаж 2020 оны тавдугаар сарын 21-ний өдрийн дотор дүгнэлтээ гарган Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх юм.