АТГ-аас анхааруулж байна
УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль болоход ердөө сар гаруйн хугацаа үлдээд байна. Сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хуульд зааснаар тухайн нэр дэвшигч нь АТГ-т хөрөнгө орлогийн мэдүүлгээ хуульд заасан хугацаанд багтаж заавал мэдүүлсэн байх учиртай. Хуулийн уг заалттай холбогдуулан нэр дэвшигчид ХОМ-ээ цахимаар хэрхэн өгөх талаарх АТГ-ын мэдээллийг хүргэж байна.