1. Монголын анхны ДОХ-ын халдвар тээгч нь ижил хүйсийн харьцаатай эрэгтэй байжээ.

2. Социализмын үед гомосекс харилцааг ёс бус хэмээн үзэж, эрүүгийн хариуцлагад татан мөрдөн хавчдаг байв. НАХЯ-нд тухайн үеийн гей нарыг хариуцсан төлөөлөгч хүртэл байжээ.
3. “Нийгэмд ёс суртахуунгүй байдлаар бэлгийн хүслээ хангах” хэмээн зүйлчилж БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 113-р зүйл ангид оруулсан байв.
4. Гомосексуализм нь эмгэг биш гэдгийг орчин үед хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнийг “эмчлэх” гэж оролдох нь өөрөө шинжлэх ухханч бус “эмгэг” гэж үздэг болсон билээ. Социалист Монголд ижил хүйстнээ дурлагсдыг Шархадны эмнэлэгт “эмчлэх” гэж оролдож байв.
5. Дуучин Төмөр ижил хүйсийн амрагынхаа хардалтын золиос болж аймшигтайгаар амиа алдсан нь 1990-ээд оны гэмт хэргийн хамгийн том дуулианы нэг болж байжээ.
6. Монголд шашны хүрээнд “банди шуумар” хэмээх ойлголт тархсан байв. Банди шуумрын ёс гэдгийн банди нь самгарди үг бол “шуумар”нь “улаан малгайтан” гэсэн төвд үг ажээ.
8. Монголын хамгийн ил, зоригтой ижил хүйстний төлөөлөгч нь Нараа хэмээх Наранбаатар юм. Тэрээр 1990-ээд оны эхээр өөрийн бэлгийн чиг хандлагаа зарласан ярилцлагуудыг тухайн үеийн шар хэвлэлээр чөлөөтэй өгдөг байв.
9. Бэлгийн уламжлалт бус чиг хандлагатай хүмүүс төрийн бус байгууллага байгуулан эрх ашгаа хамгаалж байна.
10. Барууны орнуудын виза хүссэн олон монгол хүн өөрийгөө гей бөгөөд үүнийхээ улмаас мөрдөн хавчигдаж байгаа гэж худал мэдүүлдэг.
11. “...сахлаг үстэй сайхан алшаа хивс дээр бас нэг хүний гутал, банзал, салтаандаа онгорхой торгон өмд хэвтжээ. Хутагт хажуулдан хэвтээд, дэргэд нь хоргой гадартай хурган хөнжлөөр толгойгоо битүүлэн хучсан залуу банди... улцгар ягаан хацар, чавга улаан уруул нь эрх танхи эм хvний шинжтэй” гэж Б. Ринчений “Үүрийн туяа” романд хутагтын бандийг дүрсэлсэн байдаг.
12. Хүн өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг сонгох юм уу өөрчилж чадахгүй. Энэ нь 100 хувь төрөлхийн хандлага юм. Харин шорон, арми, сүм хийд зэрэг нэг хүйсийн хүмүүс удаан хугацаагаар цуг байгаа орчинд илэрдэг нь зөвхөн бэлгийн дур хүслээ хангах гэсэн түр зуурын үйлдэл юм.
13. “600 хоригдлоос 50-60 нь банди” гэж хорих байгууллагад ажиллаж байсан Х.Баатаржаргал “Үндэсний мэдээ” сонины сурвалжлагчид ярьжээ.
14. Нийт эрэгтэйчүүдийн 2-13 хувь нь гомосекс чиг хандлагтай төрдөг гэж шинжлэх ухаан тогтоожээ. Монгол Улсын хувьд, 2% гэж бодвол 60 000 орчим, 13% гэж бодвол 300 000 орчим байх магадлалтай.
15. Монгол улсад ижил хүйсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөггүй.
16. “Ер нь сайн банди чинь есөн шуумартай байдаг. Манай хамба Цамбын ёнзон, танай багш жандаг, Жамц бороохой шуумар юм гэж гэгээн ярив” хэмээн Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романы 1 дүгээр бүлэгт өгүүлдэг.
17. 1990 онд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага ижил хүйстнээ сонирхох нь ямар нэг өвчин биш бөгөөд хүний бэлгийн чиг хандлагын нэг юм хэмээн Сэтгэц мэдрэлийн өвчний жагсаалтаас хассан юм. Монгол улс өнөөг хүртэл албан ёсоор сэтгэцийн өвчний ангилалаас хасаагүй байгаа.
18. 1990-ээд оны бестселлер болсон “Эр эмийн ёсон” номонд гомосексуализмыг хүний ёсноос гадуур үйлдэл хэмээн бичиж байв. Энэ номын зохиогч нь эмч хүн байжээ.
19. Ижил хүйстэнтэй бэлгийн харилцаанд орох зан үйлийн шалтгаан нь эцэг, эх нь байсан тохиолдлыг олж тогтоогоогүй байна.
20. Гей мисс Энхриймаа нь Монголын ЛГБТ хүмүүсийн нэгэн сонирхолтой төлөөлөл бөгөөд “Хос сүнстэн” номын зохиогч залуу одоо Австралид цагаачлан амьдарч байна.
21. ДОХ-той Тэмцэх Үндэсний Сан болоод хэд хэдэн Төрийн бус байгууллага гей хүмүүст сургалт сурталчилгаа явуулах, тэдгээр хүмүүсийг эрсдэлээс хамгаалах зэрэг олон арга хэмжээ авч байна.
22. “MN 25 дугаар суваг” телевизийн 5 жилийн ойд зориулсан шилдэг нэвтрүүлгийн уралдаанд бэлгийн цөөнхүүдийн төлөөлөгчдийн тухай “Би гей. Тэгээд?” нэвтрүүлэг тэргүүлж байжээ.
23. Монгол улсад бэлгийн цөөнх хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан хуулийн заалт байхгүй. 1992 онд баталсан ардчилсан шинэ үндсэн хуулинд ЛГБТ хүмүүсийн тухай болоод бэлгийн чиг баримжаанаас шалтгаалан ялгаварлан гадуурхахгүй гэсэн заалт оруулаагүй байдаг.
24. Н.Колядагийн “Ижил хүйстэн” жүжгийг УДЭТ-т 1997 онд Ч.Найдандорж найруулан тавьж байжээ. Уг жүжигт Л.Баттулга (Аглуу), Н.Онон, Нармандах нар тогложээ.

7. Эр хүнийг сонирхож, тэдэнд татагддаг эр хүн буюу гей (Gay), эсвэл эмэгтэй хүнийг сонирхож,тэдэнд дурлаж татагддаг эмэгтэйчүүд буюу лесби (Lesbian) гэдэг.

24tsag.mn