Гадныханд эрхзүйн асуудлаар лекц уншиж ажлын гараагаа эхэлж байсан Ж.Батзандагийн тухай 24 баримтыг хүргэж байна.
Гадныханд эрхзүйн асуудлаар лекц уншиж ажлын гараагаа эхэлж байсан Ж.Батзандагийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Жалбасүрэнгийн Батзандан нь 1974 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төржээ. 9 хүү нэг охинтой Жалбасүрэн гуайн отгон хүү болж мэндэлжээ.
2. Улсын их хурлын гишүүн Ж.Батзандан өвөөгийндөө өссөн ажээ. Тэгээд сургуульдаа морьтой ирдэг байсан гэдэг. Өглөө зургаан цагт босоод морио эмээллээд хичээлдээ яваад л энэ бол түүний нандин дурсамж.
3. 1982-1992 онд Баруун-Урт хотын 1-р 10 жилийн сургууль, 1992-1993 онд МУИС-ын Хууль зүйн сургууль, 1993-1999 онд Унгар улсын Будапештийн сургуулийг улс төр судлаач, эрхзүйч мэргэжлээр , 2001-2003 онд Мишкольцийн их сургуулийн Нийгмийн ухааны факультетийн докторантурыг тус тус төгссөн юм.
4. Тэрбээр АНУ-д судлаач багшаар хоёр жил ажиллаж байсан. 2004-2007 онд ЭНИХ-ний тэргүүн, их сургуулийн багш, 2007 оноос ИХ намын даргаар сонгогдон ажилласан. Мөн Монголын Франчайзингийн зөвлөлийн тэргүүн, гадаадад оршин суугаа Монголчуудын “Цахим өртөө холбоо” ТББ-ын УЗ-ийн гишүүн бөгөөд одоо УИХ-ын АН-ын гишүүн юм.
5. Унгар, Австрали, Герман зэрэг улсад урилгаар очиж улс үндэстнүүдийн захиргааны эрх зүйн харьцуулсан судалгааны ажлаар лекц уншиж ажлын гараагаа эхэлж байсан. Дараа нь Соросын сангийн шугамаар АНУ-д очиж оюутнуудад өөрийнх нь эрдмийн ажлын чиглэлээр лекц уншиж тэндээ 6 сар судалагааны ажил хийж, конгрессын номын санл Америкийн судлаачидтай хамт ажиллаж байсан байгаа юм.
6. Ж.Батзандан гишүүний эхнэр нь эмч хүн. Унгар улсад анагаахын их сургууль төгссөн. Мэргэжлийнхээ чиглэлээр гадаадад олон жил ажиллаж байсан аж. Батзандангийнх гэдэг айл гурван хүүхэдтэй. Том охин нь Унгарт төрсөн. Одоо 14 настай, наймдугаар анги.
7. Батзандан анх иргэний хөдөлгөөн байгуулж байхдаа “Эх орноо эрүүлжүүлэхийн тулд иргэний хөдөлгөөн байгуулъя” гэдэг нийтлэлийг бичиж интернет, вэб сайтуудаар цацаж байжээ. Энэ үе бол 2002 он. Тэр үеэс эхэлж иргэний хөдөлгөөний залуучууд, иргэний хөдөлгөөнийг дэмжигчид хоорондоо уулзаж учирч эхэлсэн гэдэг. Ингээд 2004 оноос эхэлж албан ёсны зохион байгуулалтанд орж, Монголд Эрүүл Нийгэм-Иргэний хөдөлгөөн гэж нийгмийн цоо шинэ давалгаа бий болж байсан юм. Иргэний хөдөлгөөний тэмцэл жагсаалаар биш бичгийн ширээний араас, албан бичгээр эхэлсэн үе.
8. Ж.Батзандан АН-д элсэн орсныхоо учир шалтгааныг өнгөрсөн хорин жилд улс төрийн ардчилсан хvчнvvд аливаа том жижиг сонгуульд оролцохдоо нийлж нэгдсэн vедээ дандаа ялж байсан. Харин ганцаарчилсан буюу бие дааж оролцох болгондоо ялагдаж байсан гэдгийг ухамсарласан гэдэг.Тийм учраас л ИХ намын олон залуучууд алсын хараа, холын зорилт стратегийн дагуу vзэл бодлоо нэгтгэж АН-д элсэн орсон гэдэг.
9. 7 сарын 1-ны тухай: Ер нь долдугаар сарын нэгэн бол гэмт хэрэг биш. Тэр бол жагсаал цуглаан.Иргэдийн эвлэн нэгдэх эрхээ хуулийн дагуу л эдэлсэн гэж vздэг.Олон хуульчид, судлаачид ч ингэж дvгнэж байгаа.Олон улсын байгууллагууд ч гэсэн тэгж дvгнэсэн. Долдугаар сарын нэгнээр далимдуулж, олон зуун монголчуудын эрхийг ноцтой зөрчсөн гэсэн дvгнэлтийг гаргачихсан байгаа.
10. Тэрбээр оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг биеийн хvчний ажил хийх, спортоор хичээллэх, ном зохиол унших, хөдөө хээр гарч нар салхинд явах нь ажлын vр бvтээлээ дээшлvvлэхэд чухал холбогдолтой гэж үздэг. Тэр утгаараа хөдөө хээр гарах, ууланд авирах, загас барих, зун бол наадмын талбай болон морины уяа хэсэх гээд чөлөөт цагаа өнгөрөөдөг гэнэ. Түүнд хийх дуртай олон ажлууд байдаг бөгөөд цөөнгүй найз нөхөдтэй хvн болохоор тэдэнтэйгээ нийлж наргиж цэнгэдэг гэнэ шүү. Гэхдээальболохvрдvнтэйөнгөрөөхийг л боддог байна.
11. Наадам болонгуут л нутаг зорьдог аж.Ж.Батзандангийн аавынх нь уясан олон сайхан хурдан хvлэг айраг тvрvv авдаг байна.Тэрээр аавынх нь хvлгvvд хурдлахын сайхан мэдрэмж, их бахархал, цээж дvvрэх омогшил, самсаа шархируулах уяралыг мэдэрч дэлгэр зун, налгар наадмыг өнгөрөөдөг гэнэ дээ.
12. Ж.Батзанданг бага байхад тэднийх улсын начин Л.Дашдаваа гуайнхтай нэг хашаанд байдаг байжээ. Энэ тухайгаа тэрээр Л.Дашдаваа гуайн хvvхдvvд аймгийн начин, заан, арслан цолтой сайхан залуучууд байдаг. Тиймээс би улсын начны хvvхдvvдтэй барилдаж, өмд гутлаа урж явсаан гэж дурсажээ.
13. Тэрбээр багадаа морь унахдаа их сайн. Морь уургалахдаа ч давгvй хүүхэд байжээ. Мөн бөх болно гэж бодож, мөрөөддөг байсан гэдэг. Бvр аравдугаар ангид орох хvртлээ энэ бодолдоо vнэнч явсан гэдэг шүү. Харин аравдугаар ангид орсоноосоо хойш бөх бол миний амьдрал биш юм байна гэдгийг ойлгох болжээ. Хамгийн хачирхалтай нь түүнийг бөх болохгүй гэдгийг нь ойлгуулж өгсөн хүмүүс бол Л.Дашдаваа начны хvvхдvvд санж.
14. Тэрээр хайрын тухай: Хайр гэдэг чинь ардчилал гэдэгтэй адилхан тvгээмэл ойлголт. Хайр сэтгэлгvйгээр энэ дэлхий, хvн төрөлхтөн, хvний амьдрал оршин тогтнох бололцоогvй гэж би хувьдаа vздэг. Зөөлөн нь хатуугаа иддэг хорвоо шvv дээ. Бидний энэ ертөнцөд хайр хvндэтгэл хоёр бол хорвоогийн тулах багана гэж ойлгодогдоо. Хvний хайрыг татахын тулд хvнийг хайрлах ёстой, бусдын хvдэтгэлийг хvлээхийн тулд бусдыг хvндэтгэх ёстой гэсэн зарчимтай хvндээ би.
15. Тэрээр олон дурлаж vзээгvй гэнэ. Батзандан анх 18 настай байхдаа дурлаж үзсэн гэдэг. Дурлалыг тэрээр эрэгтэй, эмэгтэй хоёр хvний хооронд vvсдэг ариун нандин холбоо гэж ойлгодог ажээ.
16.Батзандан хорьж болохгүй хорин насандаа гэрбvлболсон ажээ. Одоогурванхvvхэдтэйсайханамьдарчбайгаа гэр бүл дээ.
17. Монголын сайхан бүсгүйчүүдийн талаар Ж.Батзандан: Манай монголын эмэгтэйчvvд улам л сайхан болж байна. Эрчvvд бид энэ ариухан цэцэг шиг бvсгvйчvvдээ хайраар л дутаахгvй явахсан. Охид бvсгvйчvvд өнгөлөг байна гэдэг нь улс орны нvvр царай гэж ойлгож болно шvv дээ. Гадны ямар ч хvн бvсгvйчvvдийг маань харж л байгаа.Тэд хараад яаж дvгнэх нь ойлгомжтой гэлээ.
18. Батзандангийн ах эгч нь зарим нь хувийн ажил хийж, зарим нь төрийн албанд ч зүтгэдэг гэнэ. Ямартай ч бидний мэдэхээр нэг ах нь мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын дарга, МАН-ын гишүүн аж. Тэгэхээр нам давнасан ах дүүс юм. Сонирхуулахад ганц эгч Ж.Баттуяа нь Австри улсад доктор хамгаалсан хуульч хүн.
19. Гашуун түүхүүд: 2008 онд 7 сарын 1-ний үймээнийг зохион байгуулж, олон түмнийг үймээнд уриалан дуудсан гэдгээр буруутгагдан “Ганц худаг”-ийн шоронд өлсгөлөн зарлаж байсан. Тэр үед өөрийн өмгөөлөгчөөрөө төрсөн эгч Ж.Баттуяагаа сонгосон.
20. Ж.Батзандан ганц худагт хоригдож байхдаа ард түмэнд хандаж нэгэн захидал илгээж байсан. Захидлын эхлэлд, "21-р зууны Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт, төрийн хүчирхийлэл газар авч эхэллээ. Хийгээгүй хэргийнх нь төлөө улс төрийн шалтгаанаар олон зуун хүнийг хоморголон баривчилж, тарчлаан зовоож, ямар ч үндэслэлгүйгээр ял тулган хүлээлгэх явдал газар авсаар байна гэсэн байдаг. Харин төгсгөлд нь: миний амь нас эрсдэхэд "Ганц худаг"-ийн Урьдчилан хорих төвийн удирдлагууд болон надтай хамт тэмцэж явсан нөхдүүд, ар гэрийнхэн минь ямар ч буруугүй болно. Гагцхүү хилс хэрэг тулгаж буй цагдаагийн байгууллага, энэхүү хэргийг улс төржүүлэн бидэнд улс төрийн хавчлага, шахалт үзүүлж буй МАХН-ын өнөөгийн удирдлагууд буруутай.Тодорхой хэлбэл, Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил, ЦЕГ-ын дарга Ч.Амарболд нар миний амь насыг хөнөөсөн хэрэгт шууд холбоотой гэдгийг мэдэгдье" гэжээ.
21. Тэрбээр 2008 онд хамгийн их сонгуулийн луйвар гарсан тойрог бол Баянзүрх, Налайх дүүрэг байсан. Би нэр дэвшигчийн хувьд Баянзүрх, Налайх дүүрэгт гарсан олон луйврыг гаргаж тавих болно гэж байсан ч энэ оны сонгуулиар өөрөө тус дүүргээс нэр дэвшиж гарч ирсэн юм.
22. Ж.Батзандангийн хувьд “Эрдэнэс тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр жилийн өмнө томилогдож байсан.
23. Тэрбээр тойрч гараагүй, туулж үзсэн болохоор шоронд хоригдож байгаа хүмүүст хандаж: “Хэрвээ хэн нэгэн хүн шүүх цагдаагаар шалгагдаж байгаа бол шалгуулсан шиг шалгуулах хэрэгтэй. Тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Тэгээд эцсийг нь үзэх ёстой” гэжээ.
24. Эцэст нь хэлэхэд жагсаал цуглаандаа мэргэжлийн Ж.Батзандан сүүлийн үед намынхантайгаа таарахгүй байгаа гэсэн шүү.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (30)