"Дорнод марафон-2018” намрын бүх нийтийн гүйлт энэ сарын 06-ны өдөр буюу өнөөдөр болох аж.
Гүйлтийг өсвөр үе- оюутан залуус, боловсрол, соёл урлагийн байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, эрүүл мэндийн салбар, ахмадууд, мэргэжлийн тамирчид, хүчний байгууллагууд гэсэн ангиллаар зохион байгуулагдах юм байна.
Гүйлт өглөөний 10.00 цагт Дорнод бөхийн өргөөний өмнөх талбайгаас эхэлж, эмэгтэйчүүд гурван километр, эрэгтэйчүүд таван километр, хүчний байгууллагын болон мэргэжлийн тамирчид арван километрт хурд, хүчээ сорих ажээ.
Энэ үеэр Чойбалсан хотын замын хөдөлгөөнийг түр хязгаарлана юм байна. Гүйлтэд тус аймгийн нийт сурагч, оюутан залуусын талаас доошгүй хувь, албан газар байгууллагуудын 60 хүртэлх хувийг хамруулахаар зорьж байгаа. Гүйлтэд оролцох байгууллагын мэдүүлгийг аймгийн БСУГ-т хүлээн авч буй. Бүх нийтийн гүйлтийг жил бүрийн тав, аравдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулдаг уламжлалтай аж.