Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд Сайншанд сумын зургаан өрх буюу Д.Сүрэнжав, С.Орхон, Б.Мөнхчулуун, Б.Мядагмаа, М.Бор, О.Отгонсаран нарын өрхөд иж бүрэн таван ханатай, шинэ өргөө цагаан гэрийн батламжийг өчигдөр гардуулжээ.
Дашрамд дурдахад орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сайншанд суманд модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг “Мандала” цехээс гэр, бүрээс, дээвэр, туургыг орон нутгийн бизнес эрхлэгчээс худалдан авч, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжсэн байна.