Өнөөдөр болох үйл явдлуудыг хүргэж байна.
08.30 цаг: Нийслэлийн засаг захиргааны V байранд Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын Биеийн тамир, спортын хамтлагийн ахлагч, арга зүйчдэд зориулсан сургалт зохион байгуулна.
09.00 цаг: АШУҮИС-ийн Оуютны соёлын төвд Хүний гавъяат эмч, академич, доктор, профессор Н.Төмөрбаатарын 70 насны ойд зориулсан “Монголын анагаахын мэргэд” боть номын нээлт болно.
09.00 цаг: АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд “Эрүүгийн хэрэг дэх эрх зүйн харилцан туслалцаа-Хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг болно.
11.00 цаг: Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Загдын Түмэнжаргалын 65 насны ойд зориулсан "Монголын тал нутаг" тоглолтын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
11.30 цаг: “Үндэсний мэдээллийн төв”-д Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ч.Содномдамбын хууль бус үйлдлийн тухай тус байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдээлэл хийнэ.