Лондонгийн олимпийн эхнийхээ тулаанд ялалт байгуулаад байгаа Н.Төгсцогтын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Түүний өвөөгийн удамд Төгсцогт гэдэг бөх байжээ. 1900- аад оны эхээр амьдарч байсан тэр хүн тухайн үедээ даншигт түрүүлж “Улам өрнөх” цол авч байсан гэдэг. Тийм сайн бөх болохыг бэлгэдэж, өвөө нь ууган ачаа мэндлэхэд Улам-Өрнөхтөгсцогт гэдэг нэр хайрлажээ. Гэвч эмээ, аав, ээж нь төрсний гэрчилгээн дээр багтахгүй дэндүү урт нэр байна хэмээн Төгсцогт гэж богиносгожээ.
2. Тэрээр багаасаа л олимп гэж юу байдгийг ч мэдэхгүй байж олимпоос алтан медаль авчирлаа гэж тоглодог байжээ. Тэгэхээр нь хүмүүс түүнийг өхөөрдөөд олимпийн аварга гэж дууддаг байжээ.
3. Тамирчин маань жаахан байхдаа телевизээр боксын тэмцээн үзээд энэ спортоор л хичээллэхгүй юм шүү, аймаар чанга цохиулаад хэцүү юм байна гэж боддог байжээ. Гэтэл өвөө нь нударгыг нь зангидуулж байгаад гар руугаа цохиулж сургасан аж. Өвөөгийнхөө гар руу цохисоор байгаад боксын спортод дурласан байх гэж тэрээр нэгэн ярилцлагандаа дурьджээ.
4. Н.Төгсцогт 2002 оноос эхлэн хоёр жил гаруй жүдо бөхийн спортоор хичээллэж байжээ. Жүдо бөхийн секцэнд явдаг байхдаа тэрээр хорин хэдхэн кг жинтэй байсан байж. Бэлтгэлдээ нэг их очдоггүй, тасалж байгаад тэмцээн болохоор очдог байсан гэдэг. Тэгж байгаад ерөөсөө больё гээд гарчихсан гэнэ лээ.
5.Тэрээр Монгол улсын гавъяат тамирчин Э.Бадар-Ууганы төгссөн 79-р сургуулийг төгссөн. Түүний бахархал болсон хүн нь Э.Бадар-Ууган ба багш нар нь юм.
6. Б.Төгсцогт 2006 оноос боксоор хичээллэж эхэлсэн. Энэ спортыг тэрээр цэвэр өөрийнхөө сонирхлоор сонгосон аж. Зодооны урлаг сонирхдог байсан болохоор боксын дугуйланд оржээ.
7. Анх кикбоксын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Дараа нь боксын улсын аварга болсон. Тэгээд удалгүй дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн юм.
8. Түүнд тохиолдсон хөгжилтэй явдал: 2009 онд Азийн аваргад маргааш нь жингээ үзүүлэх гэж байсан юм. Шөнө унтаж байгаад хөнжлөө барьчихсан хажуугийнхаа хүнийг уучих гээд татаад байсан гэсэн. Хүмүүс инээлдээд байхаар нь сэрсэн. Жин их хасахаар ус зүүдэлж сэрэх энүүхэнд.
9. Тэрээр Лондонгийн олимпид 52 кг жинд зодоглож байгаа. Жингээ гайгүй нэмсэн үедээ таван кг хасдаг байна. Өмнө нь 48, 51 кг-ын тэмцээнд орохдоо бага зэрэг жин хасдаг байсан.
10. Олимпийн эрх авах тэмцээний сэтгэгдэл: Эрхээ авсандаа их баяртай байна. Медаль авна гэхээсээ олимпийн эрх илүү чухал байсан болохоор эхний гурван тоглолтод хамаг байдгаа дайчилсан. Олимпийн эрх авсандаа сэтгэл амарч тайвширсан гэхэд болно. Таван тулаан хийсэн. Эхний тойрогтоо Филиппиний тамирчин Салудар Рейг хугацаанаас нь өмнө 10:3-аар буулгаж авсан. Хоёрдугаар тойрогтоо Энэтхэгийн аварга Суранжой Сингхийг 30:10-аар ялсан. Дараа нь Пакистан, Японы та мирчныг ялж, алтан медалийн төлөө Казахстаны тамирчинд ялагдлаа. Олимпийн эрхээ авчихаад амьсгаа авч тайвширсан. Гоё санагдсан. Яагаад ч юм бэ, олимпийн эрхийн төлөө тоглосон тулаанд өрсөлдөгчөөсөө оноогоор илүү байсан хэрнээ яараад, цаг удаан өнгөрөөд байх шиг санагдсан.
11. Олимпид түүний хамгийн ширүүн өрсөлдөгчид: Олимпод шилдгүүд л оролцоно. Тэгэхээр таарсан бүгд чанга өрсөлдөгч байх болов уу. АНУ, ОХУ, Казахстан, Узбек, Их Британи зэрэг орны тамирчид хүчтэй байгаа.
12. Н.Төгсцогт боксоор хичээллэснээс хойш хуруу, гарны бага зэргийн бэртэл авч байсан. Түүнээс ноцтой гэмтэл авч байгаагүй аж.
13. Багын дурсамж: Багадаа их зодолддог, нэлээд сахилгагүй хүү байсан. Намайг гарахаар манай гудамжны хүүхдүүд эрэгтэй, эмэгтэйгүй “Гэзэгт гараад ирлээ” гээд зугтаадаг байв. Тэгэхээр ямар сахилгагүй байсан нь мэдрэгдэж байгаа биз. Спортоор хичээллэснээс хойш тийм байхаа больсон.
14. Тэрээр мэргэжлийн бокс тоглож байсан. Энэ талаараа: Мэргэжлийн бокс тоглохоор темп алдагддаг юм билээ. Хөдөлгөөнтэй тоглолт байхгүй, зогсонги байдалд тоглодог, цагийн мэдрэмжгүй болдог юм.
15. Гавъяа шагнал: Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт, оюутны дэлхийн аварга, Бакуд болсон Азийн хүүхдийн наадмаас хүрэл медаль авч байсан. Н.Төгсцогт 17-хон насандаа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, хамгийн залуу гавьяат цолтон болсон юм.
16. Түүний аав Нямбаяр Солонгост ажилладаг. Тэрээр аавтайгаа байнга утсаар ярьдаг байна. Харин ээж нь хувиараа юм хийдэг. Тэрээр одоо эмээ, ээж, эмэгтэй дүүтэйгээ амьдардаг.
17. Тэрээр нэгэн ярилцлагандаа: Манай багийн хувцас жаахан онцгүй. Би өмсчихсөн явж байгаа. /хар хөх өнгийн өмдтэй, дээгүүрээ Монголын шигшээ баг гэсэн төрийн далбаатай цамцаа өмссөн байв/ Харин Зоригоо ахын тоглож байсан Италийн баг гэхэд “Долче Кабанна”-гийн лаг гоё брендийн хувцастай. Ер нь, Европын багууд дандаа брэндийн хувцсаар гоёдог гэж хэлж байжээ. Тэгэхээр тэрээр багийнхаа хувцсанд ихэд сэтгэл хангалуун бус явдаг байх нээ.
18. “Алдар” спорт хорооноос гараагаа эхэлсэн. Дараа нь “Хангарьд” спорт хорооны тамирчин болсон.
19. Хобби: Хөлбөмбөг тоглох дуртай. Хэрэв боксчин болоогүй бол хөл бөмбөгчин болох байжээ. Тэрээр энэ спортоор дагнаагүй ч гэсэн сургуулийнхаа аварга болж байсан гэнэ шүү.
20. Тэрбээр тэмцээнд орох бүртээ авдаг эрхийн үнэмлэхээ харах дуртай. Тэднийгээ л цуглуулдаг ажээ.
21. Тамирчин маань чөлөөтэй хувцаслах дуртай. Бариу ажил хэрэгч хувцсанд маш дургүй. Бие бариад хэцүү байдаг ажээ.
22.Төгсцогт уурлаж, баярласан үедээ дуугаа хураачихдаг гэнэ. Дуу сонсох ч юм уу амраад ирэхээр тайвширчихдаг ажээ.
23. Түүний нийгэмд хийхийн хүсч явдаг зүйл: Замаа л янзална. Хотын замд яст мэлхий, машин хоёрын аль нь хурдан бэ гэдэг онигоо хүртэл гарсан байна лээ. Манайхаас жижиг газар нутагтай, хүн ам олон хотууд замаа зургаа, долоон салаа тавьсан байдаг шүү дээ. Би өнгөрсөн онд жолооч болсон. Зам түгжрэх их хэцүү.
24. Тэрээр Лондонгийн олимпийн эхний тулаандаа ялалт байгуулаад байгаа билээ.

Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (2)