1993 оноос буудлагын спортоор хичээллэж эхэлээд 17 настайдаа Азийн мөнгөн медаль хүртсэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаагийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Гүндэгмаагийн аав Дагвын Отряд нь 1971 онд шүхрийн спортын ууган мастер болсон юм.
2. Түүний ээжийг Ч.Хишигсүрэн гэдэг. Мөн шүхрийн спортын мастер.
3. Отрядын Гүндэгмаа 1978 оны 5 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн.
4. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн.
5. 2011 оны тавдугаар сарын дундуур АНУ-ын Форт Беннинг хотноо болсон олимпийн наадмын эрх олгох буудлагын “Дэлхийн цом”-ын 70 орны 600 гаруй мэргэн бууч онч мэргэнээ сорьсноос мөнгөн медаль хүртсэнээр олимпийн эрхээ авсан.
6. О.Гүндэгмаа 1993 оноос буудлагын спортоор хичээллэж эхэлсэн. Хийн гар бууны 10 м, спорт гар бууны 25 метрийн төрлүүдэд өрсөлддөг.
7. Тэрээр 1995 онд 17 насандаа Индонезийн Жакартад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн нь анхны том медаль нь байлаа.
8. Тамирчны гэр бүл одоо “Нархан” хотхонд амьдарч байна.
9. Түүний амжилтуудаас дурдвал 1998 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2006 онд Дэлхийн аваргын баг, болон хувийн хүрэл, 2002 онд Азийн аваргын хүрэл, мөн Азийн аварга, Дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга, Дэлхийн цомын цувралуудын алт, мөнгө, хүрэл медальтай бөгөөд 2005 оны Зүүн Азийн наадмын мөнгө, Ази, Африкийн наадмын хүрэл медаль зэрэг олон арван шагналын эзэн болжээ.
10. О.Гүндэгмаа өөрийн багш Л.Ундралбаттай гэр бүл болсон ч харилцаа нь төгссөн. Үүний дараа Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатартай ханилан сууж, спортын хүчирхэг гэр бүлийг бий болгосон юм. Түүний том охинг Соёл-Эрдэнэ гэдэг.
11. Түүний анхны олимп бол “Атланта 96” юм. Монголын тамирчид 1980 оны Москвагийн олимпоос хойш аваагүй мөнгөн медалиа 28 жилийн дараа ийнхүү авсан нь “Бээжин 2008” зуны олимпийн наадмаас алтын дайтай мөнгөн медаль хүртсэн явдал байлаа.
12. Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаагийн төдийлөн харагдаж байгаагүй нэгэн зураг “UPTOWN” сэтгүүлийн нэгэн дугаарын нүүрэн дээр гарсан юм. Тус зураг нь хагас нүцгэн зураг аж.
13. Тэрээр өдгөө хоёр хүүхэдтэй бөгөөд хоёр дахь хүүхдээ 2009 онд АНУ-д 4.5 кг эрүүл чийрэг хүү төрүүлсэн байна. Хүүдээ ХОВОР-ЭРДЭНЭ гэдэг нэр хайрлажээ. Харин охин нь Сант сургуулийг энэ жил төгссөн.
14. Хүүхдийн төлөө газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хос багана” нийслэлийн шилдэг гэр бүл шалгаруулдаг билээ. 2011 оны “Спортлог шилдэг гэр бүл”-ээр МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар О.Гүндэгмаа нарын гэр бүл шалгарсан байна.
15. Тэрээр “баатар”-ын найрынхаа үеэр Архангай аймгийн нутгийн зөвлөлөөс хоёр өрөө байр авсан.
16. Түүний сэтгэлзүйчээр МУИС-д багшилдаг, одоо Хятадад мэргэжлээ дээшлүүлэхээр суралцаж байгаа н.Золзаяа хэмээх спортын сэтгэлзүй эмэгтэй ажиллаж байна.
17. Олимпийн рекорд 590 байдаг бол О.Гүндэгмаа энэ рекордод нэлээд хэдэн удаа хүрсэн бүр давуулж байжээ. Бээжингийн олимпийн урьдчилсан дасгалд 590 оносон бол бэлтгэлийн үед буудсан амжилт 595 байдаг аж. 2002 онд Азийн тоглолтод явахын өмнө 590-ээс дээш оноог долоо, найман удаа буудсан байна.
18. Батлан хамгаалахын их сургуулийн байр, “Алдар” спорт хороо, “Аварга” гэх мэт зэвсэгт хүчиндээ харьяалагддаг клуб дээр бэлтгэлээ хийдэг аж. Тэрээр “Алдар” спорт хорооны тамирчин гэж харьяалагддаг байна.
19. Сэтгүүлчийн гаднаас урилга ирж байнаа уу? гэсэн асуултанд “Би өмнө нь ганцаараа шийдэж чадахгүй нь ээ” гэж хэлдэг байсан.Харин одоо бол ганцаараа шийднэ. Шийдвэрээ бодчихсон байгаа... Би “Монголын буудлагын тамирчин” нэр алдрыг үүрч явах хугацаандаа алдраа нэр төртэйгээр хааж, энэ үүргээ боломжийн хэмжээнд гүйцэтгэж байна гэж өөрийгөө боддог” гэж.
20. “Uptown” сэтгүүлд авхуулсан зургийн талаар “Уг нь бол гоё даашинз өмсөөд, ой мод, цэцэг навчин дунд байгаагаар зураг авна гэж тохирсон байсан юм... Би бодож байгаад болъё гэж тухайн үед хариулсан л даа.Тэгээд нэгдүгээрт залуу байгаа дээрээ зориглоод үзье гэж шийдсэн юм.Төрсний дараа зааны тугал, эсвэл тооройн ээж ч болчих юм билүү гэж бодсон. Тийм зүйл эмэгтэй хүний амьдралд нэг л удаа байхад болно.Мэдээж дахиж тийм зураг авалтад оролцохгүй” хэмээсэн байна.
21. Тэрээр Сиднейн олимпод дасгалжуулагчгүй очиж оролцсон.
22. Оросын зураач П.И.Бишаев, Г.С.Новиков болон Польш улсын иргэн М.Гнатюк нарын гаргасан “Very Important Person” хэмээх номонд ттүүний зураг оржээ. Тэд Монголын алдартай хүмүүсийн хөргийг зурсан байна.
23. Лондонгийн олимпод хийн гар бууны 10 метрийн зайд өрсөлдсөн ч харамсалтай нь шигшээ наймд багтаж чадаагүй билээ.
24. “Лондон-2012”зуны XXX-р олимпод 25 метрийн спорт гар бууны дасгалд эрэх сарын 1-нд онч мэргэнээ сорих юм.

Ц.Болор
Сэтгэгдэл (2)