Элдэв төрлийн мэх, эргэлдсэн алаг нүд, эрхэм алдар цолоороо бусдад танигдсан Мөнхбаатрын Бундмаагийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Мөнхбаатрын Бундмаа нь 1985 оны есдүгээр сарын 4-нд Өвөрхангай аймагт төржээ. 28 настай.
2. 12 настайдаа Х.Эрдэнэт-Од эгч шигээ дэлхийн аварга тамирчин болох мөрөөдөлтэй М.Бундмаа хөдөөнөөс хотод орж ирж байсан. Тэр үед тэрээр 36 кг жинтэй байжээ.
3. Ингээд 1997 онд анх “Монгол охид” клубт бэлтгэл хийж эхэлжээ. Тэр үед хүргэн ах нь их тусалж дэмждэг байсныг тэрээр үргэлж бахархан яридаг.
4. М.Бундмаа охин хичээлдээ явахаар гараад Спортын ордон, заал танхимд өдрийг өнгөрүүлж, татами, кимоно, жүдо гэсэн япон үгс цээжлэн, цагаан өмсгөлт тамирчдын тухай “хичээл”-д сайн дураараа суудаг байсан гэдэг. Бүр үе тэнгийнхэн нь нэг л удаа бэлтгэл хийдэг атал Бундмаа томчуудын бэлтгэлд хүртэл оролцдог байсан гэдэг.
5.1997 оны дөрөвдүгээр сард жүдо гэж спорттой танилцаж, бэлтгэл хийж эхлээд аравдугаар сард МҮОХ-ны 40 жилийн ойн өсвөрийн жүдо бөхийн тэмцээнд оролцон түрүүлжээ. Тэр үед цөөхөн хүүхэд барилдсан ч самбо бөхийн Азийн аваргад түрүүлсэн Өлзий-Уянгаас эхлээд олон сайн хүүхэд оролцсон байдаг.
6. Бага насаа дурсахдаа: “Уг нь өдөрт нэг удаа л бэлтгэл хийх ёстой юм. Харин би өдөр бэлтгэлээ хийчихээд орой томчуудын бэлтгэлд очно. Хичээл номоо ч мартаж бэлтгэл хийдэг байсан” гэв.
7. Харин хилийн дээс алхаж, эх орныхоо нэрийг 1999 онд самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсанаар анх удаагаа дэлхийн дэвжээн дээр нэрээ дуудуулж байсан хэрэг.
8. Харин түүнийн насанд хүрэгчдийн том тэмцээнд гаргасан анхны амжилт нь 2005 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн юм. Энэхүү тэмцээнд насанд хүрэгчдийн тивийн аваргаас хүрэл медаль хүртэж олны танил болж байсан.
9. Монголын жүдо бөхийн түүхэнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн хоёрхон бүсгүй байдаг. Тэрний нэг нь Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, нөгөө нь М.Бундмаа юм
10. 2011 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Гавьяат тамирчин” цол хүртсэн ЦЕГ-ын Биеийн тамир спортын “Хүч” хорооны тамирчин, ОУХМ, цагдаагийн ахлах дэслэгч юм.
11. Амжилт үзүүлсэн байдал: ДАШТ-ий хүрэл медаль, Азийн наадмын хошой мөнгө, Азийн АШТ-ий хошой мөнгө, хүрэл, Зүүн Азийн АШТ-ийн хүрэл медальтай, Универсиад наадмын аварга юм. Мөн Франц улсын Парис хотноо зохион байгуулагдсан жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнээс алтан медаль, Азарбажейн улсын Баку хотноо зохиогдсон Азийн 16 дахь наадамд мөнгөн медаль тус тус хүртэж байсан. Түүнчлэн, жүдогоос гадна самбо бөхийн 2005, 2007 оны улсын аварга гэх мэт авса медалийн тоо цөөнгүй аж.
12. Дэлхийн шилдгүүд цуглардаг Парисын “Их дуулга”-ын тэмцээнээс монголын анхны бөх түрүүлсэн нь М.Бундмаа юм.
13. 2011 онд “Grand” сэтгүүлийн редакциас санаачлан “Grand lady” гэх салбар бүрийн шилдэг эмэгтэйчүүдийг олон нийтээс санал авч тодруулахад тэрээр тэргүүлж байсан. Түүнтэй улс төр, урлаг, спорт, хүмүүнлэг, нийгэмлэг, нийгмийн салбарын тэргүүлэгч бүсгүйчүүд өрсөлдсөн юм билээ.
14. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний тухай өгүүлэхдээ: Эр хүний энгэрт эрхэлж, эмэгтэй хүний зангаараа наалинхайтахаас илүү их спортод хар нялхаасаа “сэтгэл алдарчихсан” хүн. Зорьсон зорилго нь нэгэнт тодорхой учир түүнийг хэн ч зогсоож үл чадах юм гэнэ.
15.М.Бундмаа өөрийгөө “Ер нь спортынхоо тад дээр их тайван гэж боддог. Тэмцээнд оролцоод, дэвжээнд гарахдаа сандардаггүй. Өөрт ч тийм сэтгэлийн илрэл мэдрэгддэггүй юм. Тайван хүн, бараг уурладаггүй” гэж тодорхойлжээ.
16.Тэрээр нүүрээ тэр болгон будаад байдаггүй бөгөөд ээмэг зүүлт ч зүүх нь ховор аж.
17. Хүмүүс түүнийг барилддаг болохоороо эршүүд гэж хэлдэг ч тэрээр өөрийгөө төрөлхийн эршүүд гэдэг. Учир нь тэрээр дээрээ гурван ахтай, тэдэнтэйгээ ноцолдож өссөн гэнэ шүү.
18. Тамирчин маань тун мэриймтгий. Шагналаа авчихаад л оройдоо бэлтгэлдээ гардаг байна.
19. Нэгэн удаа тэрээр Түвшээ ах, Цагаанаа хоёр шиг тэвчээртэй, Хандаа эгч шиг хатуужилтэй, Эрка багш шиг дайчин байвал “алах” байхдаа гэж нууцхан мөрөөдлийнхөө тухай дэлгэсэн гэдэг. Гэсэн ч хүмүүс түүнийг дээрх бүх шинжүүдийг өөртөө шингээж чадсан л гэж дүгнэдэг юм билээ.
20.Тэр их ичимхий гэнэ. Тэмцээнд түрүүлчихээд яагаад сэтгэл хөдлөлөө гаргадаггүйг тодруулахад, “Би өөрөө их ичимхий болохоор дараа нь намайг хүмүүс юу гэж ярих бол гэхээс барилдахаасаа өмнө л түрүүлбэл тэгнэ дээ гээд бодчихсон байдаг юм. Би ялаад үсэрч харайгаад гүйвэл дараа нь хүмүүс намайг шоолох байх гэж бодохоор л сэтгэл хөдлөлөө гаргаж чаддаггүй”. Түүнээс биш дотроо бөөн баяр байгаа шүү дээ. Орилоод чарлахсан гэж боддог. Гэвч сэтгэл хөдлөлөө ил гаргаж ерөөс чаддаггүй” гэж билээ.
21. Тамирчин байна гэдэг: Тамирчин байна гэдэг эгэл хүний сонголт биш юм. Эрч хүчээ тасралтгүй өгч байдаг бэлтгэл сургуулилт, ар гэр, амьдралаа дандаа хоёрдугаарт тавих хатуу нэхэл, үргэлжийн тэмцэл, тулаан...Тэр бүхэнд бэлэн байх сэтгэлзүй.
22. Зан аашын хувьд, Тэрээр их хөгжилтэй. Эргэлдсэн алаг нүд, цэвэрхэн, хөөрхөн царай, хүүхдийрхүү зантай. Бас тэр их даруухан, шударга, шулуухан. Ер нь маш товчоор бол М.Бундмаа их зөв хүн аж.
23.Тэрээр 52 кг-ын жинд барилддаг.
24.М.Бундмаа тун удахгүй болох “Лондон-2012” олимпийн наадмаас медальтай ирэх тамирчдын тоонд орж байна.

Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (8)