Ардын хувьсгалын 91 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсны 806 жилийн ой тохиосон Улсын баяраар монголчууд сайхан наадлаа. Хурдан морины шандас хурдан, хүчит бөх нь уран мэхтэй, харваач мэргэд нь цэцэн байлаа. Гурван хоног үргэлжилсэн монгол наадам сонин, содон үйл явдлаар дүүрэн байв. 24tsag.mn энэ наадмын онцлох 24 баримтыг хүргэж байна.
1. Олон сарын турш “Монгол ёс, монгол ёсолгоо” гэх сурталчилгаа явсны учир билэгдэл наадамтай холбоотой байжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наадмын нээлт, хаалтын үеэр гараа алдлан ёсолж, монгол уламжлалаа сэргээхийг уриалсан юм. Цаашид үндэсний болон олон нийтийн аливаа арга хэмжээнд ерөнхийлөгчийн монголоороо ёслохыг олон харах бололтой.
2. Энэ жил улс төрчдийн наадмын гоёлд цайвар шаргал өнгө голлож байв. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Эрдэнэ гээд цайвар шаргал дээлтнүүд наадам үзэж сонирхов.
3. Хүчит бөхийн барилдааны шөвөгт тааварт ороогүй бөхчүүд тунан үлдсэн. Энэ жил 24 настай залуу аймгийн арслан П.Бүрэнтөгс ес давж Улсын наадамд түрүүлж шууд улсын арслан цолд хүрсэнд наадамчин олон сэтгэл тэнэгэр байв. Тэрбээр Увс аймгийн Давс сумын харьяат, Батлан хамгаалах их сургуулийн "Алдар" спорт хороо, Олимпийн хороо, Дулааны "4-р цахилгаан станц" компаний бөх юм.
4. Энэ наадамд Г.Өсөхбаяр, Д.Мөнхбат аварга хоёул дөрвийн даваанд өвдөг шороодсон юм. Даян аварга Г.Өсөхбаяр аймгийн заан Б.Сугаржаргалд, аварга С.Мөнхбат аймгийн арслан П.Бүрэнтөгсд унаж, даваа ахиж чадаагүй юм. Анх удаа аваргагүй тавын даваа эхлэв.
5. Үзүүр түрүүнд үлдсэн Д.Рагчаа, П.Бүрэнтөгс нар хоёул луу жилтэй. Д.Рагчаа 1976 оны, П.Бүрэнтөгс 1988 оны луу жилтэн. Монголчууд луу жилтэй бах сайн барилддаг хэмээн бэлэгшээдэг.
6. Зургаагийн даваанд улсын харцага Л.Пүрэвжав, аймгийн арслан Б.Пүрэвсайхан нар тунаж
үлдсэн . Харин Б.Пүрэвсайхан унахдаа учраа бөхөө тийрсэн ч түүнийг дутуу байхад нь дайрч унагасан хэмээн дахин шодож хоёр ч удаа барилдуулсан. Унасан эрчиндээ тийрсэн гэж Б.Пүрэвсайханыг өмөөрөхөөс илүү жудаггүй зан гаргалаа гэх хүн олон байв.
7. 512 хүчит бөх барилдснаас дөрвөн улсын начин, улсын нэг харцага, улсын нэг гарьд, нэг улсын арслан нийт 7 шинэ цолтон төрлөө.
8. Шинэ харцага Т.Санчир нь УИХ-ын гишүүн Г.Батхүү /”АПУ” ХХК/-гийн бөх юм.
9. Мөн шинэ начин Б.Пүрэвсайхан нь Ховд аймгийн уг гарвалтай бөгөөд түүнийг мөн л нутаг нэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогт ивээн тэтгэж, өөрийн компаний нэрээр барилдуулдаг юм.
10. Сур харваанд Дорнод аймгийн уугуул гоц мэргэн Ц.Хүдэрчулуун 40 онооноос 39-ыг нь авч дөрөв дэх удаагаа түрүүлж гарамгай мэргэн боллоо. Түүний аав А.Цэнд мөн улсын наадамд дөрөв түрүүлж гарамгай мэргэн цол авч байсан юм.
11. Эмэгтэй харваачдаас түрүү жилийн цэц магнай Монгол улсын мэргэн Ц.Оюунчимэг хошой мэргэний болзолыг хангасан юм.
12. Улс төрч эрхмүүдийн уясан хүлэг энэ жил одтой сайхан уралдлаа. УИХ-ын гишүүн, “Ажнай” корпорацийн захирал Д.Бат-Эрдэнийн Ембүү халзан азарга наадмын түрүү магнай боллоо.
13. Мөн УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн Соёмбо зээрд айргийн гуравт хурдлав.
14. Хөвсгөл аймгийн уугуул, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн буурал азарга наймаар давхиж уясан эзнээ баярлуулсан юм.
15. Анх удаа эрлийз морьдын уралдааныг тусад нь зохион байгуулж, дээд насанд Архангай аймгийн Их тамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн Дөлгөөн хар хол тасархай түрүүлж, аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Б.Ганбаярын хээр халзан хурдаллаа.
16. Энэ жил хурдан морины уралдаан зохион байгуулалт сайтай, дүрэм журам хатуу чанд байсан тул унаач хүүхэд осолдож эндсэнгүй.
17. Баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагад 35 хүүхэд алга болсон дуудлага иржээ. Албаныхан хүүхдүүдийг олж, гэрийнхэнд нь хүргэж өгчээ.
18. Өндөр албан тушаал хашдаг, олны анхааралд байдаг цөөнгүй эрхэм цагдан хорих төвд наадмыг үдэв. Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, АМГ-ын дарга асан Д.Батхуяг нар авлигын хэргээр хоригдож буй тул наадмын талбайд очиж чадсангүй.
19. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт хуушуурын үнэ 1200 төгрөг хүрч, хоёр дахин нугарав. Гэсэн ч хуушуурын амт, чанар голох зүйлгүй байсан гэж наадамчин олон үнийн өсөлтөд төдлийлөн бухимдсангүй.
20. Наадамчдын хөл, хаясан хогонд нь дарагдаад байсан Төв цэнгэлдэх хүрээлэнг нэг өдрийн дотор бүрэн цэвэрлэж дуусав.
21. Наадмын сүүлийн өдөр болсон “Дээлтэй Монгол” наадамд 5000 хүн оролцсон гэж эх сурвалжууд хэлж байгаа ч наадмыг зохион байгуулагчид 10 мянга хүрсэн гэж мэдээлэв.
22. “Дээлтэй Монгол” наадмын хамгийн бяцхан шилдэг оролцогчоор Сонгинохайрхан дүүргийн дөрвөн сартай нярай шалгарсан юм.
23. Улсын баяр наадмаар 2799 цагдаа хамгаалалтанд гарч, 200 гаруй автобус нийтэд үйлчилэв. Мөн долоон телевиз наадмын үйл явдлыг шууд сурвалжилсан юм.
24. “Оюу толгой” компани наадмын өдрүүдэд долоон музейг үнэ төлбөргүй үзүүлэв.

24tsag.mn