10.00 цагт: Нийслэлийн захирагчийн ажлын алба, ХУД-ийн хог тээвэрлэгч "Эко-Орчин "ХХК хамтран хог тээвэрлэгч компаниудын хамтарсан туршлага солилцох уулзалтыг тус компанийн байранд зохион байгуулна.
10.30 цагт: Бурхан багшийн их дүйчэн өдрийн хүндэтгэлийн үйл ажиллагааг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хэвлэлийн хурал МБШТөв Гандантэгчэнлин хийдийн хурлын танхимд болно.
11.00 цагт: Дэлхийн музейн өдөрт зориулсан “Данжуурын гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслол Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд болно.
11.30 цагт: Төрийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй "Төрийн түрээсийн орон сууц" хөтөлбөрийн нээлт Авто тээврийн үндэсний төвд болно.
12.00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд “Барин ламын намтар бүтээл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болон Барин ламын 4 дүгээр дүрд Бат-Оршил өргөх тухай хэвлэлийн бага хурал болно.
12.30 цагт: МҮЭ-ийн холбооноос төсвийн тодотгол хийж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийг Засгийн газраас дахин шаардсан талаарх хэвлэлийн бага хурал МҮЭХ-ны төв байранд болно.