Налайх дүүрэгт өчигдөр нэгэн ноцтой хүн амины хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, гэр бүлийн хүчирхийллийн улмаас нөхөр нь эхнэрээ хөнөөсөн хэрэг гарч олныг сэртхийлгээд байгаа юм.
Энэ талаар ЦЕГ-ын холбогдох албаны хүнээс тодруулахад “ Налайх дүүрэгт ийм хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ эхнэрээ алсан гэгдэж буй нөхрийн хувьд талийгаачийг нас барахын өмнөх өдөр архи согтууруулах ундаа хэрэглэж, танхайрсаны улмаас эрүүлжүүлэгдсэн байсан. Түүнд хуулийн дагуу арга хэмжээ аваад маргааш нь гаргасан ч тухайн өдөр нь эхнэр нь амиа хорлосон байдалтайгаар олдсон байгаа. Тэгэхээр талийгаачийг гадны нөлөөтэй нас барсан уу, амиа хорлосон уу гэдгийг Шүүх шинжилгээгээр тогтооно. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна” гэв.
Эх сурвалжуудын хэлж буйгаар талийгаач бүсгүй нөхрийнхөө дарамтанд олон жил амьдарсан бөгөөд амиа алдахынхаа өмнөх өдөр мөн нөхөртөө зодуулж, бэртсэн байдалтай байсан байна.
Харин нөхрөө цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн ч тухайн өдрөө суллагдсан гэх мэдээлэл гарч байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (8)