Ардчиллал бол ил тод байдал. Ардчилагчид болохгүй бүхнээ олны өмнө нээлттэй ярьдаг. Жирийн дэмжигчээсээ авахуулаад улс төрийн лидерүүд нь хүртэл асуудлыг хурцаар шүүмжилдэг хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг намд дахин нэг фракци төрөхөд бэлэн болжээ.
Сүүлийн өдрүүдэд саарал ордноор АН-д “Соёмбо” хэмээх шинэ фракци “төрөх” гэж байна гэсэн бор шувуу нэлээд эрчимтэй нисч эхлэв. Тодруулбал “Алтангадас”-ын голлох хүмүүсийн нэг болох Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт гэх эрхмүүд энэхүү компанит ажлыг өрнүүлж буй сурагтай. “Соёмбо” фракцийг АН доторх хамгийн их “хорчин” гишүүн гэгддэг С.Баярцогтыг үүсгэн байгуулж буй гэнэ. Үүсгэн байгуулагч С.Баярцогт нь монголчуудад анх оффшор данс гэдэг ойлголтыг мэдрүүлсэн. Тэрээр өөрийнхөө хөрөнгийг гадаадад нууц данс байгуулан байршуулаад өөрийгөө Хятадын С.Баярцогт хэмээн бичиж баахан хүмүүсийг будилуулаад амжсан сэргэлэн нэгэн. Тэд “Алтангадас” дахь өөрсдийн эелэлдэн дагалдагчид болон бусад фракциудаасаа нэр нөлөө ихтэй, мөнгөтэй эрхмүүдийг “Соёмбо” руугаа чангааж яваа гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар будаг нь ханхалсан “Соёмбо”-д УИХ-ын гишүүн, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Монголын залуучуудын холбооноос уг гарвалтай гишүүд, улстөрчид, УИХ-ын гишүүн Г.Батхүү зэрэг хүмүүсийн нэр одоогийн байдлаар яригдаж буй аж.
Ардчилсан намд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг өөр хоорондоо сандал ширээний төлөө цаг ямагт “алалдан, тэмцэлдэж” явдаг Алтангадас, Шонхор, МоАХ, Нэг ардчилал гээд дорвиунаасаа дорой хүртлээ фракци олон бий. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд нам дотроо ноёрхож улс төрийн чиг шугамыг нь гэрэлтүүлж явсан “Алтангадас” өнөөдөр эрх мэдэл, эрч хүчээ ийнхүү алдаж, хүч нь тарамдаж эхлэв бололтой. Магадгүй сүүлийн хэдэн жилд Н.Энхбаяраас хойш төрсөн гайгүй лидерүүдийн нэг Н.Алтанхуягаар толгойлуулсан энэ фракци Ардчилсан намыг гурван ч том сонгуульд ялуулж, орон нутгийн нэлээд хэдэн сонгуульд засаглах эрх авч явсан нь түүх болох үлдэх нь.
Шинэ фракци бий болж буйг хоорондоо эв түншиж муутай АН-ынхан дахиад л хуваагдах нь гэж зарим хүмүүс харж буй биз. Өнгөрсөн оны сүүлээр Н.Алтанхуягаа унагахад далдуур гар бие оролцсон гэх түүний баруун, зүүн гар С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар өнөөдөр “Алтангадас”-аасаа нүүр буруулахаар шийдсэн нь энэ аж. Шинэчлэлийн Засгийн газрыг “нураах” шийдвэрлэх хурал дээр АН-ын шинэхэн гишүүн Д.Арвин “Манай фракцийн гишүүд бүлгийн хуралдаанд Ерөнхий сайдаа авч үлдээд, дараа нь хариуцлагын асуудлыг нам дотроо ярина гэсэн байр суурьтай байсан, гэтэл өөрийнх нь “Алтангадас” фракцийн С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар Н.Алтанхуяг даргыг өөрөө өргөдлөө өгөөд огцрох ёстой гэдэг хатуу мэдэгдэл хийж, ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилно гэдэг зүйлийг ярьсан, тохирсон. Өөрсдөө намынхаа эсрэг ийм зүйл ярьсанд би дургүй хүрч, хувьдаа аль алинд нь оролцохгүй байхаар шийдсэн” хэмээсэн нь дээрх хүмүүсийн хагарал хэзээнээс эхэлсэн болохыг харуулж байна. Д.Арвин гишүүний хэлсэн үг үнэн болохыг эх сурвалжууд баталж Ерөнхий сайдыг огцруулах хэргийг АН дотор, тэр тусмаа үнэнч нөхөд нь эхлүүлсэн хэмээж байсан. Товчоор хэлбэл жинхэнэ “Түгжилүүд” хажуу талаас нь хатгачихсан хэрэг.
Тэгвэл өнөөдөр тэдний санасан хэрэг саадгүй сайхан бүтэж санасан суудлаа авч, сарвайсан тамгануудаа атгалаа. Одоо харин “Алтангадас”-аасаа өрх тусгаарлаж, улс төрийн тавцанд нэгдүгээр эгнээнд гаран бодлого тодорхойлогчид болох ёстой хэмээн үзсэн нь гарцаагүй. Одоо тэд АН доторх өөрсдийн ирээдүйгээ тодорхойлж, өөрийн гэсэн шинэ фракциа үүсгэн байгуулж “Барын сүүл явахаар батганы толгой явсан нь дээр” хэмээн шийджээ. Ямартаа ч энэ хавар Монголын улс төрд ХҮН нэртэй нам, “Соёмбо” гэх фракци төрөн гарах нь тодорхой боллоо.

Сэтгэгдэл (24)