УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг “Монгол хүний төлөө” нэртэй нам байгуулж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хангаж эхэлсэн талаар хэвлэлээр бичиж буй. Тэгвэл тэрбээр “Монгол хүний төлөө” нам бус “Хөдөлмөрийн үндэсний нам” буюу “ХҮН” нэртэй намыг байгуулахаар бүх бэлтгэлээ хангачихсан байгаа аж. Харамсалтай нь түүний намыг Улсын дээд шүүх бүртгэж авахаас татгалзсэн гэх мэдээлэл байгаа юм.
Түүний намд УИХ дахь бие даагчдын бүлгийн гишүүдээс гадна АН, МАН, МАХН, МҮАН-аас гээд бүх намын гишүүд орно гэсэн албан мэдээлэл ч байна. Хамгийн сонирхолтой нь тус намд “Женко” Х.Баттулга орно гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Тэднийг ойрноос хоорондоо их сайн харилцаатай байж бие, биенээ өмөөрч дуугарах болсноос харвал уг яриа үнэн байж магадгүй юм.
Ийнхүү С.Ганбаатарын тэргүүлэх улс төрийн шинэ нам удахгүй гарч ирэх нь. Уг нам нь мэдээж сайн сөрөг хүчин байх нь тодорхой. Тэдний гол бодлогуудын нэг нь сөрөг хүчний орон зайг дүүргэж түүнд чиглэгдэх юм байна.
2016 оны сонгууль болоход жил хагасын хугацаа үлдсэн. Энэ хугацаанд сонгуулийн тухай хуулиа өөрчилж амжихгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэж улс төр судлаачид ярьж байгаа. Тэгэхээр одоо хэрэгжиж буй холимог тогтолцоогоороо ирэх сонгуулийг зохион байгуулах нь тодорхой болоод байна. Бүр тодруулбал, тодорхой хувь нь тойрогт өрсөлдөж УИХ-д орж ирдэг бол нөгөө хэсэг нь намын квотоор гишүүн болно гэсэн үг.
Нөгөөтэйгүүр АН, МАН гэсэн том намуудад итгэх иргэдийн итгэл навс унаж байгаа энэ үед тус намд том орон зай байна гэсэн үг. Тэгэхээр “ХҮН” нам ирэх сонгуульд ялалт байгуулах том боломж харагдаж байгаа юм.
Бас нэгэн зүйл нь тус намыг тэргүүлэх УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувийн рейтинг 30 гарчихсан байгаа. Бие даагч гишүүний гишүүний рейтинг 30 гарч буй үзүүлэлт нь түүхэндээ байгаагүй үзэгдэл. Үүнээс үзвэл С.Ганбаатар сонгуулиар асуудалгүй гараад ирнэ гэсэн бас нэг хувилбар харагдаж байна.
Улс орны эдийн засаг хямарсан энэ үед ард түмний сонсох дуртай үгсийг хэн чангаар хашгирч популизм хийнэ тэр хүний рейтинг өсдөг нь улс төр дэхь дүрэм. Энэ дагуу л түүний рейтинг өндөр өсч байна хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байна.
Ийнхүү С.Ганбаатар “ХҮН” намаараа ирэх сонгуульд хүчтэй өрсөлдөгч болж гарч ирэх нь.
Үүнээс гадна Залуучуудын холбооны тэргүүн А.Мөнхбат “Залуучуудын нам” гэсэн шинэ намыг байгуулж байгаа аж. Тэрбээр дан залуусаас бүрдсэн намаараа ирэх сонгуульд мөн өрсөлдөнө. Одоогийн сонгуулийн хуулиар УИХ-д хамгийн бага квот аваад ороод ирэх амархан болсон. Энэ дагуу А.Мөнхбат хамгийн бага хувийг аваад ч хамаагүй УИХ-д орж ирэхийг илүүд үзэж байгаа бололтой.
Энэ мэт олон шинэ намтай хууччуул жийгдсэн сонгууль жил хагасын дараа болох нь.

Т.Хулан
Сэтгэгдэл (48)