
Ингэхэд хувьсгалын дуунд Төрийн соёрхол олгодог юм бол 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний сүлд дуу, 1921 оны Ардын хувьсгалын дуу "Шивээ хиагт"-ыг шагнасан уу? Мэдээж шагнаагүй. Шагнал шударга байхаас гадна алагчилдаггүй байх ёстой. Төр бүх л зүйлийг шударгаар шүүн тунгаах хэрэгтэй. Ингэж бодвол 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Ардын хувьсгалын дуунд шагнал олгох нь илүү шударга болно. Харин олгохгүй бол шударга бус алхам. Магадгүй эдгээр дуунд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал олгохгүй бол МАН-аас сонгогдох дараагийн Ерөнхийлөгч гараа сунгахад хүргэнэ.
Сүүлийн үед иргэд "Хонхны дуу"-нд Төрийн соёрхол өгсөн юм бол Чингис хааныхаа төрийн дуулал байсан "Эртний сайхан"-ыг ч гэсэн шагнах ёстой гэж ярилцах болов. Бодох л бодол. Тайван хөдөлгөөний дууг шагнаж байгаа юм чинь эзэн хааныхаа дууг ч гэсэн шагнахад буруудахгүй л дээ. Хэрэв "Эртний сайхан"-ыг шагнах юм бол Богд хааны сүлд дуу бас "Төрийн дуулал", "Халуун элгэн нутаг" дуугаа яахав гэдэг асуудал сөхөгдөнө. Энэ мэт маргаан иргэдийн ярианы сэдэв болсоор л байна.
Мөн Ардчилсан хөдөлгөөний дууг 24 нас хүрлээ гэж Төрийн соёрхолоор шагнаж байгаа бол Монголын ард түмний үр хүүхдийг хүмүүжүүлж 60 нас хүрэх гэж байгаа "Маамуу нааш ир" дуунд ямар шагнал олгох вэ? гэдэг асуулт гарч ирлээ. Үүнд Ерөнхийлөгч л хариулах байх даа? "Маамуу нааш ир" дуу 1956 онд зохиогдсон. Энэ дууг мэдэхгүй Монгол хүн гэж бараг байхгүй. Хүн бүр энэ дуугаар хүмүүжсэн. Бас хүүхдүүдээ энэ дуугаар хүмүүжүүлсэн. Хүүхдүүдтэйгээ хамтарч дуулсаар ирсэн. Ийм алдартай дууг юугаар шагнах вэ? гэсэн асуудлыг хөндөхөөр хэдэн залуус нэгдэж байгаа гэж эх сурвалж мэдээлэв.
Ийнхүү "Хонхны дуу"-нд төрийн соёрхол олгосон асуудал хүрээгээ тэлж нилээд том маргааны сэдэв болохоор байна. Ард түмэн тайван хувьсгал биш хөдөлгөөний дуунд Төрийн соёрхол олгодог юм бол Монголын ард түмний жинхэнэ хувьсгалын дуу "Шивээ хиагт"-ыг яагаад гадуурхав? Эзэн Чингис хааныхаа сүлд дууг яагаад хоосон үлдээв? "Төрийн дуулал", "Халуун элгэн нутаг" дуугаа яагаад хоцроов? Монголын ард түмнийг хүмүүжүүлсэн "Маамуу нааш ир" дууг юугаар шагнах вэ гэж асууж байна?
24tsag.mn
Сэтгэгдэл (54)