Улиран одсон 2014 он улстөрийн амьдралд
онцлог содон үйл явдлуудаар дүүрэн жил байлаа. Монголын Улсын эдийн
засаг хямарсан гэдгийг эх баригчид хүлээн зөвшөөрч Н.Алтанхуягийн
тэргүүлсэн “Шинэчлэлийн” Засгийн газрыг огцруулж Ч.Сайханбилэгийн
“шийдлийн” Засгийн газрыг байгуулав. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимаа
бүрдүүлэхдээ УИХ-д суудалтай бүх намуудыг урьж сөрөг хүчний үүргийг
гүйцэтгэж байсан МАН-аас зургаан сайд томилогдсон. Тэд улс эх орны эрх
ашгийн төлөө аргагүйн эрхэнд хамтарч, үүсээд байгаа нөхцөл байдлыг даван
туулахын тулд зөвшилцөх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа.
Хамтарсан Засгийн газар өмнөх танхимаасаа нэг их наяд төгрөгөөр тасарсан төсөв, 30 хувиар унасан төгрөгийн ханш, 14 хувьтай инфляци, хоосорч байгаа валютын нөөц, 10.6 их наяд төгрөгийн өрийг өвлөж авсан. Иймд арга буюу тэд ирэх оны төсвийг 1 их наяд төгрөгөөр тодотгох шаардлагатай болж хэмнэлтийн арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Гэвч энэ нь багагүй эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Ялангуяа төсвийн байгууллагын орон тоог 15 хувиар цөөлөх шийдвэрийн хүрээнд олон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, тусгай сангуудыг татан буулгах ажлыг эхлүүлээд байгаа нь маш их эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Нэгэнт үүссэн хямралыг даван туулахын тулд хэмнэхээс өөр арга байхгүй, хэмнэхдээ аль болох цөөн хүн ажлаас нь халж, хохирол багатай даван туулах шаардлагатай. Гэтэл энэ байдлаараа төсвийн байгууллагын ажилтнуудын цалин удахгүй тасалдаж эхэлнэ гэдгийг эх сурвалжууд баталж байгаа.
Засгийн газрыг хамтарч байгуулсан намууд нэг зүйл дээр тохирч байгаа нь бараг батлагдаж байна. Энэ бол төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар нэмж бонд гаргах тухай асуудал юм. Одоо Монгол Улсын өр ДНБ-ний 53 хувьтай тэнцэж байгаа. Энэ хэмжээг 60-70 хувьд хүргэх нь зүйтэй ингэж байж дунд хугацаанд эдийн засгийн тэлэлтээ хадгалж гарна гэсэн тооцоог тэд хийж байгаа ажээ. Гэхдээ одоо бонд гаргавал худалдан авах эрэлт нь маш бага, хүү өндөр, хугацаа богино байх болно. Монгол улсын зээлжих зэрэглэл таагүй байгаа ийм нөхцөлд бонд гаргах нь тийм ч сайхан санаа биш. Харин тавантолгойн хөрөнгө оруулагч тодорч гэрээ байгуулах болсон нь зах зээлд хүргэж байгаа хамгийн сайн мэдээ болж байгаа, мөн Оюутолгойн гэрээг гацаанаас гаргавал Монгол улсын зээлжих зэрэглэл сайжирна. Тиймээс хоёр том асуудлаа шийдсэний дараа бонд гаргах нь оновтой гэсэн шийдэлд эрх баригчид хүрсэн байна.
Харин МАН-ынхан анхнаасаа Засгийн газарт орохдоо “Улсын өрийг нэмэхгүй” гэсэн маш том болзолтойгоор хамтарсан. Тэд өрийн таазыг нэмэх энэ санаачлагыг дэмжихгүй байгаа бөгөөд тодорхой шийдэлд хүрээгүй байгаа гэнэ. Хэрвээ хамтран ажиллах гэрээнээсээ буцвал МАН-ынханд ард түмэн тийм ч таатай хандахгүй. МАН ч улс эх орныхоо эрх ашгийн төлөө Засагт хамтарч, төсвийн хэмнэлтийн горимоор батлах ёстой гэсэн байр суурьтай байсан. Иймд анхнаасаа баримталж ирсэн зарчмын байр сууринаасаа ухрах хүсэлгүй байгаа гэнэ.
Бид 2017 онд Чингис бондын 500 сая ам.долларыг эргүүлэн төлнө. Үүний төлөвлөлт 2015 оны төсвөөс эхэлж байгаа. Тиймээс 2015 оны төсөв энэ жилийн алдагдал болох 1 их наяд, мөн дээр нь тухайн жилийн төсвийн алдагдал, бондын эргэн төлөлтийн бэлтгэлийг үүрсэн маш хүнд төсөв болж байгаа юм.
Тиймээс 2015 ондоо багтаж нэмж бонд гаргах ингэхдээ өмнөх нөхцөлөөсөө илүү сайжирсан хүү, хугацаатайгаар мөнгө босгох асуудлыг эх баригчид судалж байна. Тухайлбал Чингис бондын 1.5 тэрбумын өрийн бичгийг 2.5 тэрбум ам.долларын өрийн бичиг болгож нэмж 1 тэрбум ам.доллар босгох шийдэл хэдийн яригдаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллэж байна. Ийнхүү 2015 онд Монгол Улс өрийн таазаа нэмэх бололтой.

Сэтгэгдэл (14)