Засаг барьж байсан зарим хүмүүсийн зэс цухуйж эхэллээ. Тэд эрх мэдлээ ашиглаж асар олон тэрбумын тендерт ялалт байгуулж байсан мэдээлэл дуулиан дэгдээж байна. Дуулианы эзэн нь “Шударга ёсны 5 хувьсгал хийнэ” хэмээн тунхаглаж гарч ирсэн Ч.Улаан болоод байгаа нь харамсалтай. Хэрэв Ч.Улаан яригдаад байгаа асуудалд холбоотой болох нь хуулийн байгууллагаар тогтоогдвол шударга ёс ярьсан бүхэнд ард түмэн итгэх хэрэггүйг харуулна.
Одоогоос хоёр жилийн өмнө Н.Энхбаярын нэрээр “Шударга ёс” эвслийнхэн “Шударга ёсны 5 хувьсгал хийнэ” гэж ард түмэнд таалагдсан. Энэ ярианыхаа үр дүнд Д.Тэрбишдагва Шадар сайд, Ч.Улаан Сангийн сайд, Н.Удвал Эрүүл мэндийн сайд болсон юм. Гэтэл энэ эрхмүүд авлигалын асар том сүлжээ татсан байх магадлалтай гэж хэвлэлүүд шуугиад эхэллээ.
Учир нь Ч.Улаан сайдын залуу эхнэр Оросоогийн Цэенбадам гэгчийн оролцоотой гэгдэх “Сүвэн-Уул” ХХK 12 тендерт ялалт байгуулсан байдаг аж. Энэ талаар Худалдан авах ажиллагааны газрын ХҮХ-ийн дарга Ц.Минжинхүү “Сүвэн-Уул ХХK нийтдээ манайхаас зарласан 30 гаруй удаа тендерт оролцсон аж ахуйн нэгж. Тэгээд 12 тендерт нь шалгарсан” хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. “Сүвэн-Уул” нэртэй уул аль аймагт байдгийг хөөгөөд үзэхэд асуудлыг учиг тайлагдах нэг гогцоо болно. “Сүвэн-Уул” ХХK ЭМЯ-наас зарласан эрүүл мэндийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт дандаа ялдаг байж. Эрүүл мэндийн сайдаар Н.Удвал ажиллаж байх үед. Тендер зарладаг Худалдан авах ажиллагааны газар Шадар сайд Д.Тэрбишдагвын шууд удирдлагад байсан. Дарга нь Энхжаргал гэгч этгээд бий. Энхжаргал гэгч нь МАН-ын УИХ-ын гишүүдийн хүссэн тоо баримтыг хэзээ ч гаргаж өгч байгаагүй. Байнга бултдаг нэгэн байсан гэсэн яриа бий. Бодвол асуудалтай болоод УИХ-ын гишүүдээс тоо баримт нуудаг байсан байх л даа. Насаараа дарга хийхгүй учраас одоо түүний нуусан зүйл захаасаа илэрч байх шиг. Мэдээж тэр буруутай бол хуулийн өмнө хариуцлагаа хүлээнэ. Эдгээр баримтаас үзвэл Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал гэсэн “шударга ёсны 5 хувьсгал” хийгчидийн холбоос үүсч байгаа юм.
“Сүвэн-Уул” ХХK-ийн оролцож ялсан 12 тендерийн хамгийн бага нь л гэхэд 2 тэрбум төгрөгийн өртөгтэй байсан гэгдэх. Тэгэхээр ямархуу хэмжээний мөнгөтэй тендер болохыг ойлгож болно.
Хамгийн сонирхолтой нь өнгөрсөн жил ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүд одоо болтол мөнгөө Сангийн яамнаас авч чадахгүй байгаа. Сангийн яамнаас ч гэж дээ. Улсаас гэвэл илүү зохимжтой юмуу. Шалтгаан нь улсад мөнгө байхгүй. Эдийн засгийн хямрал. Ингээд өөрсдийн хөрөнгөөр ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүд улсаас мөнгөө авч чадахгүй болсон учир түрүүчээсээ дампуурлын ирмэгт ирчихээд байна. Тиймээс зарим арын хаалгатай аж ахуйн нэгжүүд Сангийн яамныхны аргыг олоод мөнгөө аваад байгаа аж. Яг ийм арын хаалгаар “Сүвэн-Уул” ХХK-ийн 5 тендерийн мөнгийг өнгөрсөн 10 сард Ч.Улаан сайдын залуу эхнэрийн дүү О.Лхагвацэрэн хэмээх эмэгтэй гаргуулж авснаас хардлага үүсчээ. Ихэнх аж ахуйн нэгж ганц ажил хийгээд мөнгөө авч чадахгүй байхад зарим нь 5 ажлын мөнгөө нэг дор авдаг нь олон хүний бухимдлыг төрүүлжээ. Шалтгаан нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ганцогц сайд Ч.Улааны туслахаар олон жил ажиллажээ. Хашир сайд Ч.Улаан засаг огцрохыг урьдчилан хараад шавдуулсан байх магадлалтай.
Ер Сангийн сайд Ч.Улаан өнгөрсөн хоёр жилд улсынхаа төлөө ажилласан уу? Залуу эхнэрийнхээ дүү нарыг ажилтай болгохын төлөө ажилласан уу? гэдэг ихээхэн эргэлзээтэй. Учир нь Ч.Улаан залуу эхнэрийнхээ гурван ч дүүг ажилтай болгосон нь одоогийн байдлаар мэдэгдээд байна. О.Даваасүрэн гэгчийг Сангийн яамны удирдлагад байдаг Гаалийн ерөнхий газрын ТЗУГ-ыг даргаар тавьжээ. Ашиг сонирхолын хууль Ч.Улаан сайдад үйлчилсэнгүй. О.Даваасүрэн бол нилээд зартай эр. “Хөнгөн цагааны” О.Даваасүрэн гэдэг нэрээрээ алдартай. Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч байсан. Тэгэхдээ Сүхбаатар дүүргийг талцуулж бөөн хэрэг мандааж одсон. Байнгын хэл ам таталсан эр байсан гэж одоо Сүхбаатар дүүргийн МАН-ынхан толгой сэгсэрдэг. Тиймээс огцруулжээ. Ингээд Сүхбаатар дүүргээс хусагдсан тэрээр өнгөрсөн сонгуульд Хан-Уул дүүргийн орон нутгийн сонгуульд өрсөлдөөд унасан аж. Сонирхолтой нь Ч.Улаан ахыгаа дагаж МАН-аас гарч МАХН-д орсон бололтой. Ийм нэгэн зартай эр гаалийг бужигнуулсаар ирсэн. Ч.Улаан эхнэрийнхээ хоёр дахь дүү О.Лхагвацэрэн гэгчийг МАХН-ынхан Сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга болгосон гэж хэвлэлүүд мэдээлж байна. Гурав дахь дүү О.Оюун-Эрдэнийг Ч.Улаан өөрийн туслахаараа авсан гэх. Энэ мэтээр эхнэрийнхээ төрсөн дүүг ажлаар хангах ажлаа сайн хийж. Харин улсын ажлыг муу хийж. Хэрэв сайн хийсэн бол улс орны эдийн засаг ингэж дордохгүй байсан гэдгийг захын хүн хэлээд өгнө. “Шударга ёсны хувьсгалчид” ингэж шударга бус олон зүйл хийсэн бололтой. Одоо тэдний хийсэн ажлын мөрөөр, хэвлэлээр гараад байгаа асуудлыг шалгахаар хуулийнханхан орж байгаа гэж эх сурвалж мэдээлэв. Дарга нь авлигын хэргээр яллагдсан энэ намын дараагийн гол удирдлагууд авлигатай холбогдвол ихээхэн дуулиан болж мэдэх юм.

Сэтгэгдэл (81)