
Гэтэл хэдхэн сар хүрэхгүй хугацааны өмнө ийнхүү ярьж байсан гишүүн өнөөдөр шинээр байгуулагдаж буй засагт орж яагаад "давхар дээл" өмсөх гээд байгаа нь иргэд, сонгогчдыг ихээхэн эргэлзүүлж, гайхширлыг нь төрүүлж байгаа юм. Юм л бол “АН засаглаж чадахгүй байна, АН-ын хууль зөрчсөн үйлдлүүд, гишүүд юун түрүүнд “давхар дээл”-ээ тайлах ёстой, Эдийн засгийг хямралд оруулсан Засгийн газрыг огцруулах хэрэгтэй” гэж байсан Р.Бурмаа гишүүн өөрөө сайд болохын тулд энэ бүгдийг ярьж хэлж, Засгийн газрыг огцруулах кнопыг дарсан байна гэх хүмүүс ч байна. Тэр ч бүү хэл Засгийн газрыг "нураах" кнопыг дарсан гишүүдийг АН-аас хөөх талаар тус намын Гүйцэтгэх зөвлөлийн дүгнэлт гарахад нөгөө л Р.Бурмаагийн нэр цохиж явсан шүү дээ. Намаасаа хөөгдөх асуудал бол түүний хувьд анхны тохиолдол биш. Ерөнхийлөгчийн санаачилсан “Давхар дээл”-ийн асуудлаас болж намын үзэл санааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэгддэж мөн л намаас хөөгдөх дээрээ тулж байлаа. Энэ бүгдийг харсан иргэд шударга үнэний төлөө явж байна гэж талархаж явсан. Харин одоо нам доторх сөрөг хүчин болж ирсэн гишүүнээ зөвхөн сайдын суудлын төлөө энэ бүгдийг хэлж, хийж байсан хэрэг үү хэмээн гомдож бас шүүмжлэх нь ч байна. Тэрээр бусдын албан тушаалыг багасгахын тулд “Миний хувьд бүлгийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн “давхар дээл”-ийг 2014 оноос эхлэн тайлах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Өнгөрсөн даваа гарагт болсон бүлгийн хуралдааны үеэр ч 2014 оноос хэрэгжүүлэх ёстой гэдгээ тодорхой илэрхийлсэн. УИХ-ын чуулганы хуралдаан дээр өгсөн саналаа бататгаж хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг дээр ч, батлахад кноп дарна гэдгээ бүлгийн хуралдаан дээр хэлсэн” гэж өөрийн байр сууриа хэвлэлээр илэрхийлж явсан. Үүнтэй нь ч холбоотойгоор сүүлийн өдрүүдэд Р.Бурмаа гишүүн рүү “дайрах” хүмүүсийн тоо ихсэж байна. Харин МоАХ фракцийг удирдан чиглүүлэгч Х.Баттулга түүнийг зүгээр нэг сайдад нэр дэвшүүлээгүй бололтой. АН доторх эх сурвалжийн мэдээлж буйгаар Р.Бурмаа гишүүн бүрэн эрхийн хугацаагаа дуустал сайдын үүрэгт ажлаа л хийхээр шийдсэн гэнэ. Учир нь гишүүн сайд болсон даруйдаа УИХ-ын гишүүнээсээ татгалзах ажээ. Үүнийгээ ч эртнээс төлөвлөж, зэхсэн аж.
Р.Бурмаа Ардчилсан намаас нэрсийн жагсаалтаар 2012 онд УИХ-д сонгогдсон. Хэрэв тэрээр гишүүнээсээ татгалзвал хуулийн дагуу УИХ-д АН-ын нэрсийн жагсаалтад Р.Бурмаагийн ард бичигдсэн хүн орж ирэх ёстой. Тэр хүн нь Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Мэдрээ юм. Б.Мэдрээ нь МҮДН фракцийн томоохон төлөөлөгч, том банкир хүн. Сая УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгоход МҮДН, МоАХ хоёрын хүч дутаад арга буюу Алтангадаст дийлдэж Ерөнхий сайдын суудлыг Ч.Сайханбилэгт алдаж хоосон хоцорсон. Одоо харин МҮДН, МоАХ хоёр тохироо хийж Р.Бурмааг сайд болгож, УИХ-ын гишүүнээс нь татгалзуулаад оронд нь Б.Мэдрээг УИХ-ын гишүүн болгох санаархал яваад эхэлжээ. Хэрэв байдал ингэж эргэвэл АН-ын энэ хоёр фракци эрх мэдлийг гартаа бүр мөсөн авахад бэлэн болно гэсэн үг. Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ бол мөнгөтэй хүн. Мөнгөтэй хүн улс төрд хэрхэн ахиж дэвшиж байгааг бид бүгдээрээ харьж байна. Б.Мэдрээ ч тэдгээрийн араас замнахгүй гэх газаргүй шүү дээ.
Сэтгэгдэл (35)