Манай орны улс төрийн нөхцөл байдал өнгөрсөн сарын дунд үеэс эхлэн хөл толгой нь мэдэгдэхээ болилоо. Учир нь өнгөрсөн сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан намын бий болгосон Шинэчлэлийн засгийн газар огцорсонтой холбоотой. Сөрөг хүчин болох МАН –ын бүлгийн гишүүдээс өргөн барьсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолыг төслийг их хурлаар хэлэлцээд Ерөнхий сайдыг суудлаас нь “мулталсан”. Үүнтэй холбогдуулан дараагийн Ерөнхий сайдын төлөө Ардчилсан намынхан өөр хоорондоо улаан цагаан “дайтах” болсон юм. Энэ “дайн” –аас болж Монголын төрд засаглалын хямрал нүүрлэх дөхсөн гэхэд хэлсдэхгүй. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг Ардчилсан намын бүлэг, фракциуд өөр хоорондоо сандал ширээний төлөө үхэн хатан тэмцэлдэж, бие биенээсээ баруун солгойгүй урваж шаравсаар даруй хоёр долоо хоног өнгөрлөө. Товчоор хэлбэл төрийн ажил хоёр долоо хоног цалгардлаа гэсэн үг. Үүнийг баталахын тулд өнгөрсөн хоёр долоо хоногт юу болсоныг эргэн санацгаая.
Нэг. Шонхорын урвалт. МАН –ын өргөн барьсан Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын бичиг яагаад УИХ –аар дэмжигдэв. Энэ бол олны нүдэнд ил болж өнгөрсөн үйл явц. Гүйцэтгэх засгийн тэргүүнийг огцруулах саналыг эцсийн байдлаар хэлэлцэж шийдвэрлэх мөчид УИХ –ын чуулганд Шонхор фракцийн нэр бүхий зургаан гишүүний ирсэнгүй. Дээрээс нь нэмж МоАХ, МҮДН тэргүүтэй зарим гишүүд Ерөнхий сайдаа огцруулах кнопыг дарсан юм. Үүнээс нь болж намын Хяналтын зөвлөл хуралдаж эсрэг санал өгсөн гишүүдийг АН –аас хөөх шийдвэр хүртэл гаргаад амжсан.
Хоёр. Алтангадас МҮДН хоёрын сүжрэл. Ээлжит бус ҮЗХ хурал болоход Алтангадас, МҮДН хоёр нэг тал болоод Шонхор, МоАХ, Нэг Ардчилал гурав нөгөө талыг бүрдүүлэн шөнөжин хуралдсан боловч ямарч асуудлыг шийдэж чадсангүй. Эцэст нь бараг хүчээр шахуу шинээр томилогдох Ерөнхий сайдын асуудлыг УИХ дахь АН –ын бүлэгт даалгаж орхиод ээлжит бус хурлаа өндөрлүүлсэн.
Гурав. “Гадас” –ын ганцаардал. ҮЗХ –оос албан ёсны тушаал авсан АН –ын бүлгийн хурал дээр МҮДН, Шонхор, МоАХ, Нэг Ардчилал гурав нэг тал болон Н.Алтанхуягаар толгойлуулсан Алтангадасыг ганцаардуулж орхилоо. ҮЗХ дээр байсан МҮДН –ны байр суурь гэнэт өөрчлөгджээ. Түүнд нь гомдож, харууссан Алтангадасынханаас шийдвэр гаргах бүлгийн хуралд ганц ч хүнээ суулгасангүй. Ингээд УИХ –ын гишүүн Р.Амаржаргал дээрх гурван фракцийн 27 гишүүний саналаар Ерөнхий сайдад нэр дэвшигчээр тодорсон. Сануулж хэлэхэд Р.Амаржаргалын эсрэг тус бүлгийн хуралд оролцсон ганц ч гишүүн эсрэг санал өгөөгүй юм.
Дөрөв. Нэг Ардчилалын урвалт.Төд удалгүй ҮЗХ дахин хуралдаж Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг хоёрын хэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх вэ гэсэн санал хураалтыг явуулсан. Хамгийн хачирхалтай нь уг санал хураалтад Алтангадас, Нэг Ардчилал фракциуд нэг тал болоод зогсохгүй МоАХ –аас Ш.Түвдэндорж тэргүүтэй зарим нэгэн гишүүд нэгдээд 53.6 хувийн саналаар ЗГХЭГ –ын даргыг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчээр сонгочихлоо. Нөгөө талд МоАХ, Шонхор, МҮДН нар гурвуулаа нийлээд ч баралгүй хоосон хоцров. Ердөө хоёрхон өдрийн өмнө байдал эсрэгээрээ байсан хэдий ч гайхалтай урвалтын ачаар “хөзрийн тамгыг” Алтангадаст атгуулсан.
Тав. Эцэс төгсгөлгүй урвалт, шарвалт. Өнгөрсөн даваа гарагт болсон АН –ын бүлгийн хуралд Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн асуудлыг хэлэлцэж АН -ын бүлгийн 19 гишүүн дэмжсэн байна. Харин тус хуралд АН –ын хуралд оролцох ёстой 35 гишүүнээс 29 нь суужээ. Хуралд суусан гишүүдээс 10 нь Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэсэн кнопыг дарсан байх юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар үлдсэн зургаан гишүүн нь Ч.Сайханбилэгийг дэмжихгүй учир хуралдаа оролцоогүй аж. Бас л нэг өөрчлөлт. Бас л нэг урвалт.
Хэдийгээр ҮЗХ –ноос сонгогдсон ч гэсэн бүлгийнхээ дэмжлэгийг ч бүрэн авч чадахгүй байгаа Ч.Сайханбилэгийг асуудал “Бүрхэг” болж байна. УИХ –аар батлагдах үгүй нь тодорхой бус боллоо. Хэрэв энэ байдлаараа Ерөнхий сайдын асуудлыг УИХ –аар хэлэлцвэл АН –ын эсрэг санал өгсөн 16 гишүүн дээр МАН –ын 26 гишүүн нэмэгдээд унагах магадлалтай. Гэхдээ Ч.Сайханбилэгт үүнээс гарах гарц байхгүй биш байгаа. Тэр нь МАН –тай зөвшилцөх. Гэтэл өчигдөр бүтэн өдрийн турш хуралдсан МАН –ынхан Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэсэн байр суурин дээр тогтжээ. Ингээд л байдал улам ээдрээтэй, адармаатай нөхцөл байдал руу шилжиж байна. Монголын төрийн хамгийн чухал асуудлууд үнэндээ нэг намын доторх хэдэн фракци, бүлэглэлийн гарт орчихжээ. Өнөөдөр нэг шийд гаргасан тэд маргааш бас нэг өөр шийд гаргаж сууна. Төрийн хүний ноён нуруу гэж тэдэнд алга. Намын даргын суудлыг авсан Шонхорынхон болон УИХ –ын дарга З.Энхболд, Р.Амаржаргал нар нэгэнт өнгөрсөн асуудлыг дахин хэлэлцэх шаардлага байхгүй. Ч.Сайханбилэгийгээ Ерөнхий сайдад нь зүтгүүлээд УИХ –аар баталчихъя гэсэн санал гаргасан сурагтай. Гэтэл МоАХ тэргүүтэй хоосон хоцрогсод хэзээ ч бууж өгөхгүй хэмээн тэмцэлдэж байгаа аж. Ч.Сайханбилэг хэрвээ Ерөнхий сайд болж чадахгүй бол Монголын төрд ёстой жинэхэнэ засаглалын хямрал болно. Ийм байдал үүсгэхгүйн тулд АН –ын нэн түрүүнд нэгдмэл санаа зорилготой болох хэрэгтэй байна.
Энэ бүхнээс дүгнээд үзэхэд Ардчилсан нам хэдийгээр асуудлаа дотроо шийддэг гэдэг боловч ямарч дотоод эв нэгдэлгүй цаг цагаар ,өдөр өдрөөр урваж шарваж чаддаг болохоо бидэнд тодхон харууллаа. Хэдхэн бүлэг фракциудаас болж улс орны хувь заяа алга урвуулахаас ч хурдан яаж л бол яаж эргэж болохыг үзлээ. Тэд өнөөдөр ханилж явсан нэгнийхээ ар нуруу руу маргааш Түгжил шиг “хутга зоож” байна. Н.Алтанхуяг саяхан хамтарсан гэрээний асуудлаас болоод Э.Бат – Үүл найз маань намайг Түгжилдчихлээ хэмээн хэлж улс төрд шинэ үг дэлгэрүүлсэн. Ер нь энэ бүхнээс ажиглаад байхад ганц Э.Бат – Үүл ч гэлтгүй Ардчилсан нам чинь тэр чигээрээ “Түгжил” –үүдийн нам болчихсон юм биш үү.

Сэтгэгдэл (29)