
Эндээс дүгнэж үзвэл АН-ынхан ирэх сонгуултд МАН-ын саналыг хуваах, цаашдаа ч хуваасаар байх мэргэн санааг олтол Э.Бат-Үүл эсэргүүцлээ. Тиймээс огцор гэж байгаа бололтой. Ийм шаардлага үндэслэлээр Э.Бат-Үүлийг огцруулна гэдэг хэцүү. Тэр тусмаа ийм юм ярьж Э.Бат-Үүлийг огцруулна гэвэл Улаанбаатарын иргэд босч ч мэднэ.
Хамгийн сонирхолтой нь ардчилалын үнэт зүйлийг хамгаалсан Э.Бат-Үүлийг намынх нь гишүүд Улсын баатар гэж биш "шар хэвлэлийн баатар" хэмээн албан тоот дээрээ цоллож байгаа нь эмгэнэлтэй юм. Мөн Э.Бат-Үүлийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд, хамгийн хүчтэй өрсөлдөгч Н.Энхбаяраас айсандаа ийм үйлдэл гаргаж байна гэсэн нь бүр ч ойлгомжгүй юм. Тэгэхээр АН-аас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр, Э.Бат-Үүл хоёрын хэнийг нь нэр дэвшүүлэх вэ гэсэн маргаан одооноос өрнөөд эхэлсэн бололтой. Уг нь зарчмаараа бол АН-ынхан Э.Бат-Үүлийгээ л дэвшүүлэх ёстой. Гэтэл гэрээгээр Н.Энхбаярыг өмнө цагаатгаад нэр дэвшүүлэх гэсэн тохироо явагдсан бололтой. Нөгөө Х.Баттулга, З.Энхболд гэх мэт ардчиллын үнэт зүйлсийг тээгчид бүр ч сураггүй болов. Эцэстээ нийслэлийн АН-ын нь зөвлөлдөх хорооны гишүүд "Монгол Улсын Ерөнхийлөгч болно гэж сэрүүн зүүдэлсэн Э.Бат-Үүлээ чи Н.Энхбаяр гэдэг том өрсөлдөгчөөс айж байна" гэсэн утгатай зүйл бичиж байгааг даанч ойлгож чадахгүй байна.
Ийнхүү АН-ын одоогийн удирдлага ардчилал, шударга ёс, үнэт зүйлээ хамгаалан тэмцэж байгаа Э.Бат-Үүлээ огцрохыг шаардаж эхэллээ. Хэрэв тэд олуулаа нийлээд Э.Бат-Үүлийг огцруулж чадвал намаас нь хөөх хэрэгтэй гэж ярилцсан байна. Мөн нийслэлийн ИТХ-аар нь хэлэлцүүлж хотын захирагчаас нь чөлөөлөх ёстой гэсэн үүргийг ч дээрээс нь өгчээ. Ингээд Н.Алтанхуягийг огцоруулах гэсэн Э.Бат-Үүл өөрөө нийслэлийн АН-ын дарга, Хотын засаг даргаасаа унаж, намаасаа ч хөөгдөж магадгүй боллоо.

24tsag.mn
Сэтгэгдэл (2224)