АН доторх асуудал улам хурцадсаар байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол жийгдэгсэд, гомдогсод, хоосон хоцрогсод, албан тушаалд очигсод гэх мэт эрх ашгаараа нэгдэн нийлэх болжээ. Энэ нь шинэчлэгдэж ядан байгаа Засгийн газрын хувь заяаг улам хүндэрүүлэх болжээ.
Учир нь АН-ын сүүлийн хэдэн бүлгийн хуралдаан ч халуухан болжээ. С.Баярцогт нэгэн цагт "Улс эх орны том эрх ашгийн төлөө МАН-ыг урьж засагтаа оруулья" гэж хэлээд будаа болсон доо. Тэгэхэд С.Баярцогтын үгэнд АН-ын олон гишүүн эргэлзэж байсан. Тэгвэл одоо УИХ дахь АН-ын олон гишүүн С.Баярцогтын үгэнд итгэх болсон төдийгүй хэрэгжүүлэх ёстой гэж зүтгэж эхэлжээ. Тиймээс АН-ын бүлгийн хурал дээр цөөнгүй гишүүд "МАН-тай хамтрах хэрэгтэй. Энэ чигээрээ яваад байвал хөрөнгө оруулалт алга. Оюутолгой ойлголцохоо байлаа. Ирэх жилд аягүй бол цалин, тэтгэвэр тавихад хүндэрнэ. Тэр үед хожимдсон хэрэг болно. МАН-ынхан гудамжинд гарна. Цалин, тэтгэвэрээ цагт нь аваагүй ард түмэн нийлнэ. Ингээд байдал улам хэцүүднэ. Тэгэхээр эртхэн МАН-ыг засагтаа урья. Бидэнтэй хамтарч байгаа "Шударга ёс" эвсэлийг хар. Дандаа л биднийг ил, далдаар гутаах ажиллагааг хийж байна. Түүнийг нь МАН дандаа өлгөж авах боллоо. Ийм маягаар хол явахгүй" гэсэн утга агуулгатай үгийг ээлж дараалан намын даргадаа дайжээ. Харин АН-ын дарга Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Би хэзээ ч МАН-тай хамтрахгүй. Тийм үг надад бүү цухуйлга. Би Ерөнхий сайд байгаа цагтаа тэднийг урихгүй" гэсэн эрс шулуун үгээр хариу барьжээ. Ингээд МАН-ыг засагтаа урих ёстой гэсэн санаачилга гаргагсад мухардалд оржээ. Тийм ч учраас өчигдөрийн чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг "МАН-ыг засагт уриагүйнхээ төлөө адлуулж явна" гэсэн утгатай үг хэлсэн нь цаанаа ийм үйл явдал өрнөсний нэгэн гэрч болсон юм.
АН-ын дотоод тэмцлийг өдөөсөн олон үйл явдал байгаагийн нэг нь Ерөнхий сайд асан Р.Амаржаргалын асуудал гэнэ. Учир нь АН доторх МҮДН фракийнхан Сангийн сайдаар Р.Амаржаргалыг томилох ёстой гэсэн саналыг намын даргадаа хэлжээ. Хариуд нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Би хэзээ ч Р.Амаржаргалыг сайд болгохгүй" гэж шууд хэлжээ. Ингээд МҮДН фракийнхан өөр хүний эрэлд гарсан. Олсон эрэл нь УИХ-ын гишүүн Д.Зоригт болов. Харин Р.Амаржаргал Сангийн сайд больё гэж өөрөө зүтгээгүй байна. Бас энэ асуудлаар байр сууриа ч илэрхийлээгүй. Усанд живсан чулуу шиг сураггүй алга болжээ. Намынх нь нөхөд эдийн засаг хүнд үед Сангийн сайдаар Р.Амаржаргал шиг хүнийг тавих ёстой гэсэн санаачилга нь хад мөргөж эцэстээ Д.Зоригт дээр буужээ. Хэрэв Р.Амаржаргалыг санал болгосон бол МАН-ынхан нэг их эсэргүүцэхгүй гэж ярьж байжээ. Өөрөөр хэлбэл эх орны эрх ашгийн төлөө Р.Амаржаргалыг дэмжихэд бэлэн гэж МАН-ын удирдлага, Ховдын голдуу нөхдүүд ярьж байсан гэнэ.
Ийнхүү Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Ардын намыг засагтаа урихгүй, Р.Амаржаргалыг сайд болгохгүй" гэсэн хоёр тангараг өмнөө тавин ажиллах болжээ. Түүний энэхүү байр суурь ямар байдалд хүргэхийг дүгнэж хэлэхэд эрт байна.

Сэтгэгдэл (54)