АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн гэх Ч.Баттуул өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Түүнд шүүхээс 23 жилийн ял оноосон юм. 23 настай бүсгүй чухам ямар учраас гадаад эрийг хөнөөв. Тэрбээр энэ хэргийг ганцаараа үйлдэж чадах уу гээд л олон асуултын учиг тайлагдаагүй өдийг хүрсэн. Тэр бүү хэл энэ хэрэг яахын аргагүй хар тамхитай холбоотой байгаа боловч манай хууль хяналтынхан дутуу дулимаг шалгасан ч юм шиг. Гэвч Ч.Баттуулын хэргийг хангалттай шалгасан гэх хариултыг хуулийнхан бидэнд өгсөөр. Яагаад тэр Жон Мартин Кийн гэгчийг өмнө нь хар тамхи хэрэглэж байсан эсэхийг Тайвань руу албан бичиг явуулж, нягталж болохгүй гэж. Мөн үнэхээр Ч.Баттуул буу барьж, буудаж чадах уу гэдгийг ч туршилтаар тогтоох хэрэгтэй шүү дээ. Түүнчлэн ес эхэлсэн өвлийн хүйтэнд 23-хан настай бүсгүй хагас портер шахуу шороо ухаж хүн булж чадах уу гэдэг ч сонин.
Юутай ч бидний энэ эргэлзээг тайлах болов уу гэдэг үүднээс Ч.Баттуулын хэрэг дээр өмгөлөөл үзүүлж буй Л.Баттогтохтой уулзаж ярилцлаа.
-Ч.Баттуулын багш гэх Жон Мартин Кийнийг хар тамхи зарахаар Монголд ирсэн гэх мэдээлэл байгаа. Тэгвэл хууль хяналтын байгууллага энэ хэргийг тусгаарлан авч шалгасан уу. Адаглаад Тайвань руу Жон Мартин Кийнийг хар тамхи хэрэглэдэг байсан эсэх талаар тодруулж албан бичиг явуулсан уу?
-Хохирогч Жон Мартин гэгч нөхрийг хар тамхи хэрэглэдэг байсан, урьд нь ч хэрэглэдэг байсан гэдэг мэдээллийг Ч.Баттуул өөрөө мэдүүлсэн байдаг. Тэгэхээр энэ мэдээллийг шалгах шаардлага зайлшгүй байгаа. Жон Мартин гэдэг хүн маань өөрөө ямар төрлийн хар тамхи хэрэглэдэг хйигээд Монголд ямар төрлийн хар тамхийг оруулж ирсэн гэдгийг нягтлан шалгах шаардлагатай байгаа. Ч.Баттуулын мэдүүлгээр хохирогч урьд нь өвс татдаг байсан гэсэн. Мөн тугалган цаасанд ороож татдаг байсан ч гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл энэ бүгдийг шалгаагүй.
Ер нь манай хуулийн байгууллага Жон Мартин Кийний хар тамхи хэрэглэдэг байсан талаар Тайвань улс руу албан тоот явуулж шалгуулж болно. Энд бас хар тамхи авчирж, тээвэрлэсэн үү гэдгийг ч шалгаж болно шүү дээ. Гуравдугаарт хар тамхины дээжийг Ч.Баттуулд өгсөн, харин Ч.Баттуул “Найрамдал” явах замд өөр хүмүүст тухайн хар тамхийг өгсөн үү, үгүй юу гээд шалгах маш их зүйл байгаа.
-Тэгвэл Тайвань руу албан бичиг явуулах бүү хэл Монголдоо ч хар тамхины шалгалтын ажиллагааг явуулаагүй гэсэн үг үү?
-Хар тамхийг ер нь шалгаагүй. Угаасаа болсон процесс хэргийн талаар Ч.Баттуулын мэдүүлэгт л хөтлөгдөөд явчихсан байгаа. Тэгэхээр энэ хэрэг дээр таагдашгүй оньсого үүсчихээд байна. Гагцхүү үүнийг хуулийн байгууллага, бид нар л тайлах үүрэгтэй. Би бол энэ хэргийн “оньсого” тайлагдаагүй гэж үздэг.
-Тэгэхээр хар тамхи оруулж ирсэн асуудал дээр Гаалийн байгууллагаас байцаалт авсан болов уу?
-Нисэхийн гаалийн байцаагч нараас ганц, хоёр удаа мэдүүлэг авсан байдаг. Гэвч Жон Мартин Кийнийг хар тамхи оруулж ирсэнийг батлаагүй байгаа. Яагаад гэхээр ямар нэг сэжигтэй санагдсан, баттай мэдээлэл байгаа тохиолдолд л хар тамхи байна уу эсэх дээр Гаалийнхан шалгалт хийдэг. Өөр тохиолдолд шалгадаггүй шүү дээ.
-Тэгэхээр тухайн хар тамхи шалгагдаагүй орж ирсэн гэсэн үг үү?
-Ер нь шалгагдаагүй орж ирсэн гэхэд болно. Мөрдөн байцаалтад Гаалийнхныг гэрчээр нэг л удаа дуудаж энэ талаар асуусан. Энэ бол гэрчийн мэдүүлэг болохоос хэргийг шалгаагүй.
-Тэгэхээр 23 настай охин ганцаараа энэ хэргийг үйлдсэн байж болохгүй гэсэн асуудлыг яриад байгаа шүү дээ?
-Ч.Баттуул хоёр жил цагдан хоригдсон гэхээр одоо 25 нас хүрээд байгаа. Тэгэхээр 23 настай хүн 180 см өндөртэй, том биетэй хүнийг ганцаараа хөнөөж чадах эсэх эргэлзээтэй. Шөнийн 02.00 цагт, өвлийн хүйтэнд ес эхэлчихсэн байхад хохирогчийг буудаж хөнөөгөөд, газарт булаад, шатаагаад зогсож байна гэдэг сонин. Газар хөлдсөн үед, шөнийн 02.00 цагт ганц бие, 23 настай охин газар ухаж цогцсыг шороогоор булж байна гэдэг хэний ч санаанд багтамгүй шүү дээ. Ер нь Ч.Баттуулын машинд хүрз байсан эсэх ч шалгагдаагүй шүү дээ.
-Хохирогчийг буудсан буун дээр их сонин байгаа л даа. Ч.Баттуулын мэдүүлэг, хэргийн газраас олдсон буу хоёр зөрөөд байгаа гэсэн ?
-Ч.Баттуул анхны мэдүүлгээр 10 сумтай автомат бууны найман сумаар нь би шүршчихсэн гэж мэдүүлсэн байдаг. Бүр 60 метрийн зайнаас гэж байгаа шүү. Гэтэл шөнийн 02.00 цагт 60 метрийн зайнд тэр хүнийг автоматаар шүршинэ гэдэг санаанд багтамгүй. Адаглаад үзэгдэх орчин ямар байх уу гэдэг сонин. Мөн уг буу маань ангийн зориулалттай буу байсан. Ангийн зориулалттай буу, байлдааны буу хоёр ялгаатай. Байлдааны буу шүршиж бууддаг. Ангийн буу нэгийн галаар бууддаг. Тэгэхээр Ч.Баттуул анх өгсөн мэдүүлэгтээ шүрчихсэн гээд байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байгаа юм.
- Та Дээд шүүхэд хандах уу?
-Би УМБГ, Нийслэлийн прокурорын байгууллагаас шалгасан зүйлд дутуу дулимаг асуудал их байна гэсэн гомдлыг гаргаад яваад байгаа. Анхан шатны шүүхээс 23 жилийн хорих ялыг оногдуулсан. Давж заалдах шатанд онц хэрцгий аргаар гэдэг хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ ял нь хэвээр байж байгаа. Онц харгис хэрцгий аргаар гэдэг маань хэргийг хүндрүүлэн үзүүлэх нөхцөл байдлыг үүсгэдэг. Харин хүндрүүлэх нөхцөл байдлыг авчихаад байхад ялын хэмжээг хэвээр байлгаж байгаад сэтгэл дундуур байна. Тиймээс хүмүүнлэг хууль энэ хэрэгт үйлчлэх ёстой гэж бодож байгаа юм. Нөгөө талаар Улсын дээд шүүхэд би хяналтын журмаар гомдол гаргана. Шалгах маш олон зүйл дутуу байгаа.
Тухайлбал, дээрх ярьсанаас гадна Ч.Баттуул буудаж чаддаг үгүй дээр туршилт хийх, “Найрамдал” явах замд хар тамхины дээж өгсөн эсэх, ямар хүмүүс тэнд байсан зэргийг шалгах шаардлагатай байгаа. Хэргийн газар болсон процесс ч сонин. Тэр хүний цогцосыг булахад тийм хэмжээний шороогоор булах боломж Ч.Баттуулд байсан уу, үгүй юу. Мөн хэргийн газарт буугаар буудсан ул мөр, сумны хонгио зэрэг байх ёстой. Энэ ерөөсөө ул мөргүй байгаа шүү дээ. Энэ хэргийг маш нарийн шалгах хэрэгтэй.
-Мөрдөн байцаалтын явцад Ч.Баттуул сэтгэл санааны хүнд нөхцөлд байцаалт өгсөн байгаа. Тэгэхээр байцаалт өгч байх явцад сэтгэлзүйч Ч.Баттуултай тулж ажиллаж байсан юм уу?
-Сэтгэлзүйч ажиллах үүрэг байхгүй. Харин сэтгэлзүйч энэ хүн хэрэг хариуцаж чадах эсэхэд л хяналт тавьж, дүгнэлт гаргах ёстой. Ер нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар ямар нэг хэргийн холбогдогчид яллах талын баримт байхад цагаатгах талын баримтыг заавал биелүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн цагаатгах талын баримтыг хуулийн байгууллага хангаагүй гэж би үздэг. Тийм баримт ч ховорхон байгаа гэж бодож байна.
-Сүүлийн өгч байгаа хэд хэдэн мэдүүлэгтээ хэргийг өөр дээрээ тохсон нь гэр бүлээ аврах гэсэн оролдлого гэж мэдүүлсэн гэсэн. Үнэн үү?
-Угаасаа Ч.Баттуул хүний дарамт, сүрдүүлгэнд автаж хэргийг өөр дээрээ тохсон нь одоо энэ байдалд хүргээд байгаа. Одоо бол бүгдийг ойлгож манай гэр бүлийн сүйтгэнэ гэсэн учир би хэргийг өөр дээрээ тохсон. Энэ бүхнийг гэр бүлээ аврахын тулд л хийсэн гэж мэдүүлээд байгаа.
-Хэрвээ Дээд шүүхээс ялыг хэвээр үлдээвэл цаашид яах вэ?
-Ер нь бол би цаашаа явахгүй байх. Ардчилсан энэ нийгэмд шударга шүүхээр шийдүүлж байгаа. Тиймээс Дээд шүүхэд маш их итгэж байна.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (30)