Өглөө, өдөр, оройд 15 минут гэр, байшиндаа агаар сэлгэж байвал гэрийн дотоод агаарыг цэвэршүүлэхээс гадна угаарын хий хуримтлдагдахаас сэргийлнэ гэж холбогдох байгууллагаас зөвлөжээ. Гэхдээ манай хотод тийм удаан хугацаагаар агаар сэлгэх боломжтой байдаг билүү.
Өвөл болохоор "Угаартаж нас баржээ" гэх мэдээллүүд ар араасаа хөвөрдөг. Галлагаа буруу хийснээс болж угаартсан байж болзошгүй гэх мэдээлэл ч гарна. Эцсийн дүндээ иргэд нь өөрийн буруугаас болж "нас барсан" болдог. Агаарын бохирдлыг бууруулна гэж ярьсан үе үеийн албан тушаалтнууд утааг сэлгэн унасаар өнөөдрийг хүрсэн нь худлаа ч зүйл биш.
Утаа бууруулсан гэж нэгнээ шагнаж, найр тавьсаар буй. Тийм бол энэ агаарт байгаа зүйл, хамар хорсгосон эхүүн үнэр, хоолойд тороод байгаа гашуун амт юуных вэ?
Уг нь цонхоо нээгээд унтмаар байдаг, уг нь цонхоо нээгээд өглөөний тунгалаг агаарыг мэдэрмээр байдаг. Гэвч Улаанбаатарын агаар өдөртөө л хэсэг утаагаа сэлгэнэ үү гэхээс өглөө оройд 15 минут гэдэг...