Монгол Улс 24 цагийн интернэтийн сүлжээнд холбогдсоны 29 жилийн ой тохиож байна.
Тэртээ 1996 оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс 24 цагийн интернэтийн сүлжээнд холбогдсоноор интернэтэд холбогдсон Азийн 10 орны нэг болсон түүхтэй. Гэсэн ч нийт нутаг дэвсгэрийн 23.8 хувьд нь газрын болон үүрэн холбооны сүлжээг нэвтрүүлээд байна.
Энэ онд алслагдсан багийн 100 цэгт сүлжээ оруулахаар төлөвлөж байна. Мөн 5G сүлжээг энэ ондоо багтаан нэвтрүүлэхээр бэлтгэж буй.