Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр, 03-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
Иймд:
-Иргэд, малчид тээвэрчид та бүхэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч,
-Хувийн болоод өрхийн бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслаж,
-Хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ОБЕГ-аас анхааруулж байна.